"НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТ" -ийн бакалаврын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаа 2015.10.23-ны өдөр боллоо.

"АЧ" АУИС БНСУ-ын WONKWANG ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН "НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТ" -ийн бакалаврын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

 

Хамтарсан сургалтын хөтөлбөрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын их хурлын гишүүн А.Бакей, БСШУЯ-н дээд боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, "Ач" АУИС-ийн Захирал, МУ-н Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав, "Ач" АУИС-ийн Боловсрол эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр, Бугоны Их Сургуулийн  Захирал, Анагаах ухааны доктор  Kim In Jong, Бугоны Их Сургуулийн орлогч захирал Анагаах ухааны магистр Lee Hag Jun, Бугоны Их Сургуулийн нарийн бичиг Анагаах ухааны  магистр Hwang Hwa gyong, Бугоны Их Сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал Kim Eul Gui, "Ач" АУИС-ийн Захиргаа санхүү аж ахуйн албаны дарга Боловсролын ухааны доктор  Б.Баттулга, "Ач" АУИС-ийн Төгсөлтийн дараах сургалт судалгааны албаны дарга Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав, "Ач" АУИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, монголын нян судлаачдын холбооны тэргүүн Ч.Эрхэмцэцэг, "Ач" АУИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхмийн эрхлэгч , Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Анагаахын  шинжлэх ухааны доктор, профессор Б.Оргил, "Ач" АУИС-ийн Морфологийн тэнхмийн эрхлэгч,  шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагданбазар, "Ач" АУИС-ийн Сувилахуйн салбарын эрхлэгч докторант Б.Булганцэцэг зэрэг зочид төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж тууз хайчиллаа.

 

2 сургуулийн хамтарсан сургалтын хөтөлбөрөөр суралцаж буй оюутан залууст WONKWANG Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш нар онлайн хичээл заахаас гадна, III дамжаанаас эхлэн оюутан солилцох хөтөлбөрт хамрагдаж БНСУ-д очиж суралцах боломжтой болох юм.

 

Нээлтийн үйл ажиллагааны зургаас


Twitter