Монголын Анагаах Ухааны Боловсролын IX хурал

2018-03-13 15:46:23

Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны ээлжит IX хурлыг 2018.04.10-20 ны хооронд, Анагаах ухааны боловсролын чанар, Төгсөлтийн дараах сургалт, Төгсөлтийн дараах сургалт, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүдэд суурилан Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль зохион байгуулахаар ажиллаж байна. Иймд та бүхэн дараах мэдээллүүдийн дагуу хариуг албан бичгээр илгээнэ үү.

  1. Хуралд  сургуулиа төлөөлөн оролцох 5 хүртлэх хүний нэр /саналаараа оролцох судлаачдын нэрсийг ирүүлж болох ба оролцох бүх судлаачид МАУБХ-ны вэб хуудас дах гишүүнчлэлийн анкет бөглөх, гишүүнчлэлийн хураамж 20,000₮ -ийг МАУБХ-ны дансанд төлсөн байх шаардлагатай. Вэб: www.mmea.mn
  2. Хуралд сургууль тус бүрээс 1 аман илтгэл хэлэлцүүлэх бөгөөд энэ удаагийн хурлын үндсэн сэдвүүдтэй уялдуулан өөрсдийн илтгэлийн нэр, товч агуулга ирүүлэх
  3. Гишүүнчлэлийн хураамж төлсөн баримт
  4. "Анагаах Ухааны Боловсрол" сэтгүүлд хэвлүүлэх өгүүлэл /өгүүлэлд тавигдах шаардлага хангасан байна/

 

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2018.03.18-ны өдөр

Хурал зохион байгуулах комисс: Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, МАУБХ-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр

Утас: 70173117, 99045646, 91114204

Цахим шуудангийн хаяг: [email protected], [email protected]

 


Twitter