“Ач” АУИС-ийн дэргэдэх “Залуу мэс засалч клуб”-ын Мэс заслын улсын хоёрдугаар олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

2018-05-23 15:47:01

Тус сургуулийн “Залуу мэс засалч клуб”-ын нэрэмжит Мэс заслын улсын олимпиад 2017 оноос эхлэн зохиогдож ирсэн бөгөөд 2018 оны 5-р сарын 13-ны өдөр хоёрдугаар олимпиад “Ач” АУИС дээр амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

Шүүгчээр

·         Тус олимпиадад шүүгчээр: Хэвлийн мэс засал-“Натул” эмнэлгийн зөвлөх эмч н.Сосорбарам

·         Зүрх судасны мэс засал-ШУГТЭ-ийн Зүрх судасны мэс заслын эмч нар  Р.Энхдорж, В.Ганбат

·         Гэмтлийн мэс засал-ГССҮТ-ийн мэс заслын эмч нар  Б.Лхагвасүрэн,Т.Лхагважав

·         Гоо сайханы мэс засал-“Этүгэн” ИС-ийн мэс заслын багш Батсуурь

·         Дурангийн гардан үйлдэл-“Ач” АУИС-ийн мэс заслын багш Г.Баяраа зэрэг эмч, багш нар ажиллаа.

Олимпиад багийн төрөлд:

1.Эмнэлзүйн тохиолдол дээр ажиллах

2.Хэвлийн мэс засал

3.Зүрх судасны мэс засал

4.Гэмтлийн мэс засал

5.Гоо сайхны мэс засал

6.Дурангийн гардан үйлдэл  гэсэн даалгавруудаар нийт 5 баг өрсөлдсөнөөс

·         I-байр “Дружба”

·         II-байр “Mosquite”

·         III-байр “Unique” тус багууд тус тус шалгарлаа.

Олимпиадын ганцаарчилсан  төрөлд:

Онол/Тест/

·         Мэс заслын зангилаа

·         Мэс заслын оёдол

·         Мэс заслын багаж таних даалгавруудаар нийт 40 оюутан өрсөлдсөнөөс

1.    I-байр АШУҮИС-ийн оюутан  Х.Гэрэлт-Од

2.    I-байр АШУҮИС-ийн оюутан  Б.Хулан

3.    II-байр АШУҮИС-ийн оюутан  О.Долгорсүрэн


Twitter