“АЧ” АУИС-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2018-05-23 17:17:16

 “Ач” АУИС үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой  2018 онд тохиож  байгааг  угтаж,  Нийгмийн эрүүл мэндийн тэнхимээс Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 05 дугаар сар 17-ны өдөр амжилттай  зохион байгууллаа. Энэхүү Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зорилго нь оюутнууд асуудалд шинжлэх ухаанчаар хандах, эрдэм шинжилгээний ажилд дуртай болох, багаар ажиллах чадварт суралцах, шинэлэг санаа, бүтээлч байдал нэмэгдэх, судалгааны арга зүйд суралцах, багш шавийн уялдаа холбоо сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд I-VI дамжааны нийт 62 оюутан оролцож, 48 илтгэл ирснээс амаар 13 илтгэл  хэлцэгдэж, постороор 12 илтгэл тавигдсан ба дараах илтгэлүүд тус тус шагналт байр эзэлсэн.

1-р байранд:  Том жинтэй төрсөн нярайн цусны сахарыг эхийн цусны сахар ба жинтэй харьцуулсан дүн-  АНА 401-р хэсгийн оюутан С.Энх-Орчлон, Г.Алтанзул,  Амгалан амаржих газар Р.Намуунсүрэн,  Физиологи, молекул биологийн тэнхимийн багш З.Болорцэцэг

2-р байранд: Өсөлтгүй жирэмсний зарим эрсдэлт хүчин зүйл, оношилгоо, шинжилгээний онцлог- “Ач” АУИС-ийн Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг Э.Жавзандулмаа, Н.Наранжаргал,  АШУҮИС, АУ-ны доктор, профессор Ж.Лхагвасүрэн

3-р байранд: Улаанбаатар хотын СХД-ийн иргэдийн эмийн хэрэглээний ойлголтын талаарх судалгаа- АНА 508-р хэсгийн оюутан О.Энхмандах, АНА  407-р курсын оюутан Б.Болор,  Өрхийн анагаах ухаан, эм судлалын тэнхимийн багш Ц.Гүндэгмаа, С.Сувд, Т.Жаргал

Ханын илтгэл: 1-р байр: Эмгэг шарлалттай нярайд Torch халдварыг илрүүлсэн дүн- АНА 403-р хэсгийн  Т.Адъяа, Э.Хоролбаяр, Амгалан амаржих газар Р.Намуунсүрэн,  Физиологи, молекул биологийн тэнхимийн багш З.Болорцэцэг

2-р байр: 2018 оны “Ач” АУИС-ийн 3-р курсын оюутнуудын дунд хийсэн биеийн жингийн индекс тодорхойлох тандалт судалгаа- Т.Бямбасүх, С.Ганзориг, Өрхийн анагаах ухаан, эм судлалын тэнхимийн багш  С.Сувд, Т.Жаргал

Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцсон Эрдэмтэн судлаач,  багш нар, оюутнууддаа цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье!

Тус Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан АШУ-ны доктор профессор Б.Бурмаажав эрхлэгчтэй Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.


Twitter