“ЦАГААН ХАЛАД-МИНИЙ НЭРИЙН ХУУДАС” ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН

2018-10-11 10:04:09

Зорилго: “Ач” АУИС-ийн 20 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа нийт оюутнуудыг дүрэмт хувцас,энгэрийн тэмдэгийг байнгын хэрэглээ болгон төлөвшүүлэх,оюутнуудын эмх цэгц, харилцаа хандлагыг сайжруулж бусдыг уриалан төлөвшүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: “Ач” АУИС-ийн багш, төгсөгчид, оюутнууд,

Төрөл: Ганцаарчилсан, анги хамт олон, төгсөгчид болон багш нар гэсэн 3 төрөлд зохион байгуулагдана.

Тавигдах шаардлага: Батлагдсан загварын дагуу сургуулийн лого бүхий цагаан халад өмссөн байх

Бүртгэл: Зургийг 2018-10-11 өдрөөс 2018-10-17ны өдрийг дуустал  [email protected] мэйл хаягаар хүлээж авах бөгөөд уралдаан албан ёсоор 2018 оны 10-р сарын 19-нд эхэлж 10-р сарын 25-нд хаагдана.

Хугацаа: 2018 оны 10-р сарын 11-с 2018 оны 10-р сарын 25 хүртэл

Зургийн чанарт тавигдах шаардлага: Зургийн чанар нягтаршил сайтай байх /300 dpi/

Шалгаруулах журам: Фото зургийг 2018 оны 10-р сарын 19-нд www.facebook.com/achuniversity пэйж хуудсанд байршуулан хамгийн их лайк, шэйр цуглуулсан төрөл тус бүрийг шалгаруулна.

Шагнал урамшуулал:Төрөл тус бүрээс нэг байр шалгаруулна.

  1. Ганцаарчилсан төрөл: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 20 жилийн ойн баярын хуралд оролцох урилга
  2. Анги хамт олон: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, спорт зааланд заал авах эрх-3
  3. Багш болон төгсөгчид: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 20 жилийн ойн баярын хуралд оролцох урилга

 

 

Ерөнхий зохион байгуулагч:“Ач” АУИС-ийн Оюутны алба

Хамтран зохион байгуулагч:“Ач” АУИС-ийн Оюутны холбоо


Twitter