"Анагаах Ухааны Эрдмийн Чуулган" зохион байгуулагдлаа.

2018-10-29 15:01:57

"Ач" АУИС үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Монголын Анагаах Ухааны академитай хамтран "Анагаах Ухааны Эрдмийн Чуулган"-ыг 2018,10,27-ны өдөр Пума имперал зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа..

"Ач" АУИС нь 2011 оноос эхлэн МАУ-ны академийн түшиц байгууллага болж өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа бөгөөд тус хуралд Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн жинхэнэ гишүүд академич Ц.Лхагвасүрэн, Л.Лхагва, Б.Жадамбаа. Н.Баасанжав, Ш.Болд, ШУ-ны доктор Б.Бурмаажав, Б.Оргил нар оролцож, Монголын Анагаах Ухааны академийн хэвлэл болох "Монголын Анагаах Ухаан" сэтгүүлийн тусгай дугаарыг "Ач" АУИС-ийн 20 жилийн ойд зориулан хэвлүүлсэн нь тус эрдэм шинжилгээний хурлын онцлох үйл явдлын нэг байлаа. Уг сэтгүүлд нийт 21 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэнээс Эмнэлзүйн анагаах ухааны 8, Анагаах Ухааны боловсрол судлалын 4, Уламжлалт анагаах ухааны 4, Нйигмийн эрүүл мэндийн 3, Биоанагаахын чиглэлээр-2 өгүүлэл хэвлэгдлээ.

Энэ удаагийн эрдмийн чуулганд тус сургуулийн судлаач, багш нараас гадна эрүүл мэндийн салбарын судлаач эрдэмтдийн 51 илтгэл хэлэлцүүлэгдэхээр ирүүлсэнээс 12 илтгэл шалгаран хэлэлцэгдэж шилдгүүдээ тодрууллаа.

 

Амжилттай хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдээс:

ГУТГААР БАЙР: Ганболд.Г, Баян-Өндөр.Д, Баасанжав.Н нарын “Тэвш шээлгүүрийн нөхөн сэргээх мэс заслыг хүрцээр харьцуулан судласан нь” илтгэл,

ДЭД БАЙР: Нямсүрэн.Л, Дашдаваа.Г, Бурмаажав.Б нарын “Өрхийн эрүүл мэндийн төвийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын чанар, хүртээмжийн зарим асуудалд” илтгэлээр,

ТЭРГҮҮН БАЙР. Авирмэд.Д, Одонзул.Ц, Эрдэнэцогт.Д нарын “Өндгөвчний хортой хавдрын HER2 уургийн илрэлээр өвчтөний тавиланг судласан дүн” илтгэл

 

 

"Ач" АУИС үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойнд зориулсан Монголын Анагаах Ухааны сэтгүүл (2018. №03):

 

Анагаах Ухааны Эрдмийн Чуулганы илтгэлийн хураангуй:

 

Нийт судлаач эрдэмтэддээ цаашидын судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Twitter