Спорт заал, фитнесс төв

Спорт цогцолборт Ач Фитнесс клуб, теннисийн өргөө, фитнесс төв, буфет, багш нарын өрөө, бүрэн тоноглогдсон спорт заал, эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөө, душ, гимнастикийн өрөө, оюутан цайны газар зэрэг зохион байгуулалттай.

Энэхүү спорт цогцолбор ашиглалтанд орсноор биеийн тамирын хичээл орох, секц дугуйлан хичээллэх, оюутны дунд зохиогдох спортын арга хэмжээ явуулах, оюутны бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв үр дүнтэй өнгөрүүлэх зэрэг  олон талт үйл ажиллагаануудыг нээлттэйгээр явуулах боломж нь бүрдээд байгаа билээ.

Цагийн хуваарь

Даваа-Баасан 10-21

Бямба, Ням амарна

Утас: 9517880