Анагаах

1. СУРГАЛТ: БАКАЛАВР

МЭРГЭЖЛИЙН САЛБАР: ЕРӨНХИЙ МЭРГЭЖЛИЙН АНАГААХ:

Суралцах жил:  6 жил  

Сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж:  209 багц цаг

Анхны элсэлт авсан он:  1998

Анхны төгсөлт хийсэн он: 2004

Анхны төгсөгчдийн тоо:  38

Нийт төгсөлтийн тоо:   12

Нийт төгсөгчдийн тоо:  1099 хүний их эмч

САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 

Ач Анагаах ухааны их сургууль нь анх 1998 онд анхны элсэлтээ аван, 9 дүгээр сарын 1-ний өдөр 5 багш, 54 оюутантайгаар сургалтаа эхэлж, эрүүл мэндийн салбарт, бакалавр зэрэгтэй ерөнхий мэргэжлийн их эмч бэлтгэн гаргах хүндтэй бөгөөд нэр төртэй ажлыг эхэлж байжээ. 

2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар нийтдээ 1750 гаруй оюутан тус сургуульд суралцаж байгаагийн дотор Анагаахын салбар буюу бакалаврын зэрэгтэй хүний их эмчийг бэлтгэх I–VI дамжаанд 1000 гаруй оюутан суралцаж байна.

Одоогийн байдлаар “АЧ” АУИС нь хичээлийн I, II байр, 4 мянган боть ном бүхий номын сан, 200 хүний багтаамжтай спортын заал, 120 хүний багтаамжтай оюутны соёлын танхим, 50 гаруй суудалтай багш, оюутны цайны газар, 200 гаруй ортой оюутны дотуур байр зэрэг сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний байгууламж, ахуйн хангамжтайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс гадна хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр нийслэлд байршилтай II, III шатлалын 20 шахам эмнэлэг болон 80 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв дээр оюутны эмнэлзүйн хичээлийн дадлагыг явуулж байгаагийн гадна хэд хэдэн аймгийн нэгдсэн эмнэлэгт оюутны зуны дадлагыг зохион байгуулж байна. 

“АЧ” АУДС-д 15 мэргэжлийн тэнхимд нийтдээ 90 гаруй багш ажиллаж, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах түвшний сургалтын явуулж байгаагийн 60 гаруй нь үндсэн багш, 30 орчим нь зочин багш байна. Багшлах бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой ба тэдний дийлэнх хувь нь сургалт-эрдэм шинжилгээний ажлыг, тодорхой хувь нь  сургалт-эрдэм шинжилгээний болон эмнэлгийн үйлчилгээний ажлыг хослон явуулж, тодорхой үр дүн, амжилтанд хүрсээр байна. 

САЛБАРЫН ЗОРИЛГО

“Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” сургалтын хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн анхан шатны байгуулагын түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, хувь хүн нэг бүрт эмнэлэг-нийгэм, нийгэм-сэтгэцийн асуудлыг шийдвэрлэх, хүн амын дунд зонхилон тохиолдох өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, уг эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэргээн засах болон хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн хүний их эмч бэлтгэн гаргахад оршиж байна.

“Ерөнхий мэргэжлийн их эмч” мэргэжлээр элсэлт авсан тоон мэдээ

     №

Элсэлт авсан хичээлийн жил

Элсэгчдийн тоо

  1.  

1998-1999 оны хичээлийн жил

  1.  
  1.  

1999-2000 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2000-2001 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2001-2002 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2002-2003 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2003-2004 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2004-2005 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2005-2006 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2006-2007 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2007-2008 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2008-2009 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

“Ерөнхий мэргэжлийн их эмч” мэргэжлээр төгсөлт хийсэн  тоон мэдээ

  •  

Төгсөлт хийсэн хичээлийн жил

Төгсөгчдийн тоо

  1.  

2003-2004 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2004-2005 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2005-2006 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2006-2007 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2007-2008 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2008-2009 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН:

Тус сургуульд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор Н.Баасанжав, Академич, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор Б.Цэрэндаш,  Академич, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор, Ш.Болд, Анагаах ухааны академийн гишүүн, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор  Б.Оргил, Анагаах ухааны академийн гишүүн, Анагаахын Шинжлэх ухааны доктор Б.Бурмаажав, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагданбазар, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор Б.Эрдэнэчулуун, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор А.Нота, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Эрхэмцэцэг, Анагаах ухааны доктор, профессор Д.Отгонбаяр, Анагаах ухааны доктор, профессор Ц.Норовпил, Анагаах ухааны доктор, профессор Э.Санжаа, Анагаах ухааны доктор профессор Б.Батболд, Анагаах ухааны доктор профессор Ж.Лхагвасүрэн, Анагаах ухааны доктор профессор Л.Галцог, Анагаах ухааны доктор профессор Ж.Батаа, Анагаах ухааны доктор профессор Ц.Дагвадорж, Анагаах ухааны доктор дэд профессор Ц.Туул, Анагаах ухааны доктор Ж.Дэчмаа, Биологийн ухааны доктор Г.Жаргалсайхан зэрэг  нэрт эрдэмтэн, судлаач, багш  нар ажиллаж байна.

Ач Анагаах ухааны их сургуульд Анагаах ухааны бакалаврын боловсролтой хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 15  профессор, дэд профессор, 40  ахлах багш, багш, 7  дадлагажигч багшийн албан тушаалын зэрэглэлд ажиллаж байна. Харин эрдмийн зэрэг цолоор нь үзвэл 6 академич ба АУ-ны академийн гишүүн, 17   АШУ-ны болон АУ-ны доктор (PhD), 20 багш магистр зэрэгтэй байна.

Багш нарын ажилласан жилийг үзвэл: 10-15 жил ажилласан багш 10 (16.1%), 6-10 жил ажилласан багш 21 (33.9%), 1-5 жил ажилласан 31 (50.0%) багш нар байна.

СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГ

Ач АУИС нь эмнэлзүйн сургалтаа Улаанбаатар хотод байрлалтай эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулан явуулдаг. Тухайлбал:

  • I шатлалын эмнэлэг:  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлал үндэсний төв, Төмөр замын төв эмнэлэг, 1,2-р төрөх газар
  • II шатлалын эмнэлэг: СХД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл, СБД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл, БЗД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл,
  • III шатлалын эмнэлэг: Улаанбаатар хотын бүх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд
  • Хувийн хэвшилийн эмнэлгүүд: “Ароно” шүдний эмнэлэг, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг, “Орбита” нүдний эмнэлэг, “Мондент” шүдний эмнэлэг, “Энэрэлдент” шүдний эмнэлэг.

Эмнэл зүйн хичээлүүдийг өөрийн сургуулийн түшиц, бааз эмнэлгүүдэд тухайн салбартаа тэргүүлэх зэргийн эмч  багш нараар удирдуулан явуулдаг. Тухайлбал: Нүдний өвчин судлал хичээлийг “Орбита” нүдний эмнэлэгт, шүдний өвчин судлалын хичээлийг “Ароно” эмнэлэг дээр, чих хамар хоолойн өвчин судлал хичээлийг “ЭМЖЖ” эмнэлэг гэх мэт орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий эмнэлгүүд дээр явагдаж байна. Мөн “АЧ” АУИС -ийн хичээлийн I, II байранд дараах лабораториудад  онолын сургалтууд явагдаж байна.

ЛАБОРАТОРИ

Үүнд:

  1. Нүүр ам судлалын
  2. Морфологийн
  3. Удам зүйн
  4. Химийн
  5. Микробиологийн
  6. Сувилахуйн
  7. Интернет мэдээллийн төвийн

Морфологийн сургалтын лаборатори

Химийн сургалтын лаборатори

Микробиологийн лаборатори

Интернет мэдээлэлийн төв


Twitter