Хүүхдийн анагаах

ХҮҮХДИЙН АНАГААХЫН САЛБАР:

Суралцах хугацаа:  5 жил

Агуулгын багтаамж : 195  багц цаг

Анхны элсэлт авсан он:  2005

Анхны төгсөлт: 2010  

Анхны төгсөгчдийн тоо:  10

Нийт төгсөлтийн тоо:   6

Нийт төгсөгчдийн тоо:  215 хүүхдийн их эмч

Багшлах боловсон хүчин :

I. САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 

Ач АУИС-ийн Хүүхдийн анагаахын салбар нь 2005 онд анхны элсэлтээ аван,  5 жилийн сургалтаар 195 багц цагийн багтаамж бүхий агуулгыг эзэмшсэн бакалавр зэрэгтэй  хүүхдийн их эмч бэлтгэж эхэлсэн. Анхны төгсөлтөө 2010 онд хийж 10 хүүхдийн их эмч төгссөн байна.

2014-2015 хичээлийн жилд нийт 6 дах удаагийн төгсөлтөөр 58 хүүхдийн их эмч  төгсжээ. Энэ хугацаанд нийт 215  бакалавр зэрэгтэй хүүхдийн их эмчийг  эрүүл мэндийн салбарт бэлтгэн гаргаад байна. Хүүхдийн анагаахын салбарыг төгсөгчдийн 96% нь мэргэжлээрээ ажиллаж, цаашид үргэлжлүүлэн дараагийн шатны сургалтуудад хамрагдан мэргэжлээ ахиулан амжилттай ажиллаж байна. 

Хүүхдийн анагаахын салбарын эрхлэгчээр Анагаах ухааны магистр, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Сарантуяа багш ажиллаж байна. Тус салбарт тухайн салбарын тэргүүлэх зэрэгтэй эмч, эрдэмтэн, багш нар хичээл удирдан, ирээдүйн хүүхдийн эмч бэлтгэх их үйлст хичээн зүтгэж байгаа билээ. Тухайлбал: Хүүхдийн зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Д.Малчинхүү, АУ-ны доктор профессор АШУИС-ийн хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г. Эрдэнэтуяа, ЭНЭШТ-ийн дотрын тасгийн эрхлэгч Гэрэлмаа, нярайн тасгийн эрхлэгч Ш.Чимэгээ, дотрын 2-р тасгийн эмч Т. Ширчмаа, хүүхдийн төв сувиллын эмч   Г. Аззаяа зэрэг олон мэдлэг мэргэжлээрээ тэргүүний эмч нар багшилж байлаа.

2010 оноос Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч С.Бурмаа, Б.Одгэрэл, бөөр дотоод шүүрлийн тасгийн эмч АУ-ны доктор Л.Дашиймаа, Д.Чинзориг, Зүрх судасны тасгийн эрхлэгч АУ-ын доктор Т.Болормаа, цусны тасгийн эмч АУ-ны доктор Г.Чимэгээ, Ц.Пүрэвсүрэн, чих хамар хоолойн тасгийн эрхлэгч  П.Ганчимэг, Б. Дэлгэрмаа, хүүхдийн мэдрэлийн тасгийн эмч АУ-ны Доктор П.Отгонбаяр, мэдрэлийн эмч Э.Энхчимэг, АУ-ны доктор Б.Нарантуяа багш, мэс заслын тасгийн эмч Р.Нуржан, М.Зоригтбаатар, С.Туяа зэрэг олон дадлага туршлагатай эмч эрдэмтэн багш нар тус тэнхимд ажиллаж ирээдүйн хүүхдийн их эмч бэлтгэх нэр хүндтэй албыг хашиж байгаад тус тэнхимийн хамт олон ямагт бахархаж байдаг билээ.

“Хүүхдийн их эмч” мэргэжлээр элсэлт авсан тоон мэдээ

  •  

Элсэлт авсан хичээлийн жил

Элсэгчдийн тоо

  1.  

2005-2006 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2006-2007 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2007-2008 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2008-2009 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  •  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  •  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  •  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  •  

“Хүүхдийн их эмч” мэргэжлээр төгсөлт хийсэн  тоон мэдээ

  •  

Төгсөлт хийсэн хичээлийн жил

Төгсөгчдийн тоо

  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

 

II. БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН

А. Үндсэн багш нар: 

  • Ж.Сарантуяа  АУ-ны магистр, дэд профессор, Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, Ахлах багш, 
  • С.Ундармаа АУ-ны магистр, клиникийн профессор, Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, 

В. Гэрээт багш нар:

  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч С.Бурмаа, Б. Одгэрэл
  • Бөөр дотоод шүүрлийн тасгийн эмч, АУ-ны доктор Л.Дашиймаа, Д. Чинзориг,
  • Зүрх судасны тасгийн эрхлэгч, АУ-ын доктор Т.Болормаа
  • Цусны тасгийн эмч, АУ-ны доктор Г.Чимэгээ, Ц.Пүрэвсүрэн,
  • Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч,  АУ-ны доктор П.Ганчимэг, Б. Дэлгэрмаа,
  • Хүүхдийн мэдрэлийн тасгийн эмч АУ-ны октор П.Отгонбаяр, 
  • Мэдрэлийн эмч Э.Энхчимэг, АУ-ны доктор Б.Нарантуяа багш, 
  • Мэс заслын тасгийн эмч Р.Нуржан, М.Зоригтбаатар, 
  • Мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор С.Туяа 

VI. СУРГАЛТЫН  ОРЧИН ,  МАТЕРИАЛЛАГ БААЗ,  түшиц бааз эмнэлгүүд

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн тасгууд болон, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, оюутнуудаа дадлагажуулан сургадаг. 

VII. ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛ, НИЙГЭМД ЧИГЛЭСЭН АЖИЛ 

Ач Анагаах Ухааны Дээд Сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн дэргэд оюутны бүтээлч үйл ажиллагааг дэмжих, мэргэжилдээ дур сонирхолтой болох, мэргэжлийн талаарх ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор  “PEDIATRICA Club”, ажилладаг. Тус клубын зорилго нь Сувилахуйн шинжлэх ухааны хүрээнд, сувилахуйн салбарт суралцагсдын бие даан болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх,  мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлсэн  мэргэжилтэн бэлтгэx.


Twitter