Cувилахуй

  • САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

Ач АУИС-ийн Сувилахуйн салбар нь 2005 онд үүсгэн байгуулагдаж,  бакалавр зэрэгтэй  сувилагч мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн ба одоогоор 4 үндсэн багш,  6 гэрээт багш /эмнэлгийн практик дадлагыг багш нар/,  нийт 120 оюутан суралцаж байна.

2009-2010 хичээлийн жилээс хойш нийт  6  удаагийн төгсөлт хийж нийт 148 гаруй бакалавр зэрэгтэй сувилагч мэргэжилтэнг  эрүүл мэндийн салбарт бэлтгэн гаргаад байна. Сувилахуйн салбар төгсөгчдийн 91% нь мэргэжлээрээ ажиллаж байгаагийн 28.4% нь хөдөө орон нутагт, үлдсэн 71.6 % нь УБ хотод  2, 3 - р шатлалын эмнэлэгт ажиллаж байна.

Одоогоор тус салбарт сувилахуйн нарийн мэргэжлийн чиглэлээр  4  багш ажиллаж байна. Үүнээс:

- АУ-ны магистр, докторант - 1
- Удирдахуйн Ухааны магистр - 1
- АУ-ны магистрант – 2  тус  тус ажиллаж байна

САЛБАРЫН ЗОРИЛГО

Сувилахуйн боловсролыг чанартай сайн олгож, улмаар төгсөгчид нь монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахад чиглэх болно

Зорилт:

  • Сувилахуйн боловсролыг чанартай сайн олгох
  • Сувилахуйн тусламж үйлчилгээг хүн амд үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэдлэг, чадвар , хандлага бүхий сувилахуйн менежерийг бэлтгэх
  • Сувилахуйн гардан ур чадварыг стандартын дагуу сайн эзэмшүүлж, хариуцлагыг ухамсарласан, бие даан хөгжих чадвар бүхий   мэргэжилтэн бэлтгэх
  • Эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, арга зүйн зөвлөлгөө өгөх зааварлагч, зөвлөгч мэргэжилтэн бэлтгэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулна
  • Сургалт удирдан зохион байгуулана
  • Сургалтанд ашиглах ном сурах бичиг, тестийн санг байнга баяжуулан сайжруулан сургалтанд ашиглана
  • Сургалтын материал, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж сургалтанд ашиглана
  • Онол практикийг хослуулан ажиллаж, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэнэ
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тасралтгүй хийж боловсролын зэргээ байнга ахиулна
  • Эрдэм судлалын ажлын үр дүнг гадаад болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, судлаачийн арга зүйгээ байнга хөгжүүлнэ
  • Оюутны мэдлэг, чадвар хандлагыг ил, тод, шударга, үнэн бодитоор үнэлэж дүгнэнэ
  • Тэнхимийн багш бүр оюутаны хүмүүжил, бие хүн болгон төлөвшүүлэх ажлыг өөрсдийн  гол  үүрэг болгон ажиллана
  • Оюутныг эрдэм судлал, судалгааны ажилд татан оролцуулж судалгааны ажил хийх хүсэл сонирхолыг нэмэгдүүлэж, судалгааны арга зүйг эзэмшүүлнэ
  • Оюутны эрдэм судлал, судалгааны ажлыг үр дүнг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ
  • Оюутны нийгмийн идэвхи санаачлагыг сайжруулах зорилгоор хүмүүлэгийн болон сайн дурын байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж, үр дүнг нь олон нийтэд суртчилан таниулана

СУРГАЛТ

А.  Төгсөлтийн  өмнөх  сургалт

  1. Суралцах жил:  4 жил 
  2. Сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж:  126  багц цаг
  3. Анхны элсэлт авсан он:  2005

“Сувилахуйн  арга зүйч” мэргэжлээр элсэлт авсан тоон мэдээ

  •  

Элсэлт авсан хичээлийн жил

Элсэгчдийн тоо

  1.  

2005-2006 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2006-2007 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2007-2008 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2008-2009 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

4.   Нийт төгсөлтийн тоо:   7

5.   Нийт төгсөгчдийн тоо: 148

“Сувилахуйн арга зүйч” мэргэжлээр төгсөлт хийсэн  тоон мэдээ

  •  

Төгсөлт хийсэн хичээлийн жил

Төгсөгчдийн тоо

  1.  

2008-2009 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

В.   Төгсөлтийн  сургалт

  1. Суралцах жил:  2  жил 
  2. Сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж:  32 багц цаг
  3. Анхны элсэлт авсан он:  2007

“Сувилахуй”  мэргэжлээр магистрын  элсэлт авсан тоон мэдээ

  •  

Элсэлт авсан хичээлийн жил

Элсэгчдийн тоо

  1.  

2007-2008 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2008-2009 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

4.   Нийт төгсөлтийн тоо:   9

5.   Нийт төгсөгчдийн тоо:  10

БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН

А. Үндсэн багш нар:

  • Б.Булганцэцэг  АУ-ны магистр, Сувилахуйн Тэнхимийн эрхлэгч, Ахлах багш, ЭМЯ-ны Сувилахуйн Салбар Зөвлөлийн Гишүүн.
  • Ц.Эрдэнэбилэг Удирдахуйн Ухааны магистр. МУ-ын ахлах зэрэгтэй сувилагч
  • С.Дүүриймаа СУ-ны магистр
  • И.Хишигзаяа СУ-ны магистрант

В. Гэрээт багш нар:

  • Ө. Ариунаа СУ-ны магистрант, МУ-ын тэргүүлэх зэрэгтэй сувилагч. Арьс судлалын үндэсний төвд ажилладаг
  • Р. Туяа  МУ-ын тэргүүлэх зэрэгтэй сувилагч. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажилладаг
  • Г Оюунцэцэг МУ-ын Ахлах зэрэгтэй мэдрэлийн эмч, Хан-уул дүүргийн мэдрэлийн тасагт ажилладаг
  • Г. Одгэрэл Сувилахуйн бакалавр зэрэгтэй.  МУ-ын  тэргүүлэх зэрэгтэй сувилагч. Халдвар судлалын үндэсний төвд ажилладаг
  • Ч. Мөнхтуяа Сувилахуйн бакалавр, МУ-ын  тэргүүлэх зэрэгтэй сувилагч. Шаштины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг

СУРГАЛТЫН  ОРЧИН ,  МАТЕРИАЛЛАГ БААЗ,  түшиц бааз эмнэлгүүд

УБ Төмөр замын нэгдсэн эмнэлэг, УК Гуравдугаар Нэгдсэн Эмнэлэг, УКНЭ, ЭХЭМҮТ, ГССЗҮТ, ХӨСҮТ, II-р амаржих газар, ХУД-ын нэгдсэн эмнэлэгүүдтэй хамтран ажиллаж, оюутнуудаа дадлагажуулан сургадаг.

ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛ

  • Б.Булганцэцэг  “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авч буй өвчтөнд хэвтрийн цооролт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд” сэдвээр Сувилахуйн ухааны магистрийн зэрэг горилсон. Одоо “Эдгэршгүй шархны тархалт, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд” сэдвээр докторын зэрэг горилох судалгааны ажил хийж байна. 

  • 2009 онд Австриал улсад болсон Ази Номхон Далайн Бүсийн Хөнгөвчлөх Тусламж Үйлчилгээний 8-р чуулга уулзалтанд оролцож судалгааны ажлын илтгэл тавьсан

  • 2013 онд Тайвань улсад болсон   Ази Номхон Далайн Бүсийн Хөнгөвчлөх Тусламж Үйлчилгээний 10-р чуулга уулзалтанд оролцож судалгааны ажлын илтгэл тавьсан
  • Ц.Эрдэнэ-Билэг  “Эмнэлгийн мэргэжилтнийг хөгжүүлэх сургалтын үр дүн” сэдвээр Удирдахуйн Ухааны магистрын зэрэг горилсон
  • С.Дүүриймаа “Сувилахуйн оюутан болон сувилагч нарын мэргэжилдээ хандах сэтгэл ханамжийг судлах нь”  сэдвээр магистрын зэрэг горилсон  байна.

Тэнхмийн багш нар нь олон улсын хуралд оролцож судалгааны ажлын илтгэл хэлэлцүүлж байсан.

ГАДААД ХАРИЛЦАА

  • 2011-2012 оны хичээлийн жилд Нэгдсэн Вант Улсын Монгол дахь төлөөлөгчийн газар болох VSO олон улсын байгууллагын сайн дурын мэргэжилтэн Андрю Спинк-тэй хамтран ажилласан.
  • 2014-2015 оны хичээлийн жилд Сувилахуй болон Хүүхдийн анагаах ухааны чиглэлээр Энэтхэгийн Анагаах Ухааны Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

ОЮУТАНД БОЛОН НИЙГЭМД  ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Ач Анагаах Ухааны Дээд Сургуулийн Сувилахуйн Тэнхмийн дэргэд оюутны бүтээлч үйл ажиллагааг дэмжих, мэргэжилдээ дур сонирхолтой болох, мэргэжлийн талаарх ойлголт, хандлагыг  төлөвшүүлэх зорилгоор  “Nursing Club”, “Сувилахуйн Оюутны Зөвлөл” ажилладаг. Тус клубын зорилго нь Сувилахуйн шинжлэх ухааны хүрээнд, сувилахуйн салбарт суралцагсдын бие даан болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх,  мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлсэн  мэргэжилтэн бэлтгэхэд  чиглэгдсэн болно.
  • “Nursing Club”, “Сувилахуйн Оюутны Зөвлөл” болон сувилахуйн салбарын оюутнууд нь жил бүр Батсүмбэр дэхь Улсын Ахмадыг Асрах Үндэсний Төвтэй хамтран ажиллаж, хүмүүнлэгийн болон сувилахуйн  тусламж үзүүлэж, сэтгэл санааны дэм өгдөг. Мөн гэрээр хүнд хэвтрийн өвчтнүүдэд багаараа очиж асаргаа сувилгаа хийдэг.
  • 2011 – 2012 оны хичээлийн жилээс эхлэн одоог хүртэл Анагаахын II дамжаа мөн Сувилахуйн II дамжааны оюутнуудын дунд “Сувилахуйн ур чадвар” хичээлээр “Бид чадна” сувилахуйн гардан үйлдлийн ур чадварын тэмцээн зохион байгуулдаг. Энэ тэмцээн нь үйлдвэрлэлийн дадлагат гарахаас өмнөх онолын мэдлэгээ бататгах, сэргээн санах ач холбогдолтой байдаг.

 

  • 2010 – 2011 оны хичээлийн жилээс одоог хүртэл  Сувилахуйн III дамжаанд Өндөр настны сувилахуй хичээлийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах “Ахмадын асрамж хөгжлийн төв”-д жил бүр очиж асаргаа сувилгаа, хүмүүнлэгийн 1 өдрийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Жил болгоны 10 сард.

  • Сувилахуйн салбарын оюутнуудын дунд жил болгоны 5 сарын 12-ны өдөр  АНУ-н Сувилахуйн холбооны уриан дор Олон улсын сувилагчдын өдрийг уралдаан, тэмцээн, мэтгэлцээн хэлбэрээр тэмдэглэнэ өнгөрүүлдэг


Twitter