Магистрантур

“АЧ” АУИС-ИЙН МАГИСТРЫН ЭЛСЭЛТ ЯВАГДАЖ БАЙНА

 

“Ач” АУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн магистрын сургалтын элсэлт 2016.02.22-ноос 29-ний хооронд явагдана.

 

Магистрын мэргэжлийн чиглэл:

1. Доторын өвчин судлал,

2. Мэдрэлийн өвчин судлал,

3. Мэс засал,

4. Нийгмийн эрүүл мэнд,

5. Нүүр, ам судлал,

6. Морфологи,

7. Сувилахуй.

8. Анагаах ухааны боловсрол судлал

 

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

§  Өргөдөл,

§  Иргэний үнэмлэхний хуулбар,

§  Анкет,

§  Бакалаврын диплом, хавсралт

§  Эмчлэх эрхийн гэрчилгээ,

§  Резидентийн диплом (Эмнэл зүйн чиглэлээр суралцагсдад хамаарна)

§  Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)

§  Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг /”Ач” АУИС, Голомт банк, 1801370177/

 

Элсэлтийн мэргэжлийн шалгалтыг03 дугаар сарын 03-06-ны хооронд авах бөгөөд мэргэжлийн шалгалтанд тэнцсэн элсэгчид англи хэлний түвшин тогтоох шалгалт өгнө.

Сургалт өдөр, экстернат гэсэн хэлбэрээр явагдана. Магистрын сургалтын ердийн хугацаа 2 жил, докторын сургалтын  ердийн хугацаа 3 жил, экстернат бол 1-2 жил байна.

Судалгааны ажлыг тасралтгүй хийж,чанартай үр дүн гаргаж, багц цагаа бүрэн биелүүлсэн бол удирдагч, тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн зөвшөөрлөөр сургалтын хугацааг хагас жилээр богиносгож болно.

 

            Холбоо барих утас: 99111418, 99817218, 99008982

 


Twitter