Доктрантур

“АЧ” АУИС-ИЙН ДОКТОРЫН ЭЛСЭЛТ ЯВАГДАЖ БАЙНА

 

“Ач” АУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын элсэлт 2016.02.22-ноос 29-ний хооронд явагдана.

Докторын мэргэжлийн чиглэл:

1. Уламжлалт анагаах ухаан,

2. Нийгмийн эрүүл мэнд,

3. Эмнэл зүйн анагаах ухаан,

4. Анагаах ухааны боловсрол судлал,

 

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

§  Өргөдөл,

§  Иргэний үнэмлэхний хуулбар,

§  Анкет,

§  Докторантуртсуралцах бол - Бакалаврын диплом, хавсралт, магистрын  диплом, хавсралт,

§  Эмчлэх эрхийн гэрчилгээ,

§  Резидентийн диплом (Эмнэл зүйн чиглэлээр суралцагсдад хамаарна)

§  Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)

§  Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг /”Ач” АУИС, Голомт банк, 1801370177/

 

Элсэлтийн мэргэжлийн шалгалтыг03 дугаар сарын 03-06-ны хооронд авах бөгөөд мэргэжлийн шалгалтанд тэнцсэн элсэгчид англи хэлний түвшин тогтоох шалгалт өгнө.

Сургалт өдөр, экстернат гэсэн хэлбэрээр явагдана. Магистрын сургалтын ердийн хугацаа 2 жил, докторын сургалтын  ердийн хугацаа 3 жил, экстернат бол 1-2 жил байна.

Судалгааны ажлыг тасралтгүй хийж,чанартай үр дүн гаргаж, багц цагаа бүрэн биелүүлсэн бол удирдагч, тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн зөвшөөрлөөр сургалтын хугацааг хагас жилээр богиносгож болно.

 

            Холбоо барих утас: 99111418, 99817218, 99008982


Twitter