Сургуулийн танилцуулга

“АЧ” Анагаах Ухааны Дээд Сургууль 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 5 багш, 54 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлэж байсан бол одоогийн байдлаар “АЧ” АУИС нь өөрийн өмчийн хичээлийн I, II, III байр, 18 мянган гаруй ном бүхий номын сан, спортын заал, фитнес төвтэй 120 хүний багтаамжтай оюутны соёлын танхим, 60 гаруй суудалтай багш, оюутны цайны газар, 200 гаруй ортой оюутны дотуур байр зэрэг сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний байгууламж, аж ахуйн хангамжтайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.  Мөн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр нийслэлд байршилтай II, III шатлалын 20 шахам эмнэлэг болон 80-120 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв дээр оюутны эмнэлзүйн хичээлийн дадлагыг явуулж байгаагаас гадна хөдөө орон нутгийн аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд оюутны зуны дадлагыг зохион байгуулж байна.

Тус сургууль нь Анагаах ухааны сургууль, Нүүр ам судлалын сургууль, Монгол Уламжлалт Анагаах Ухааны сургууль гэсэн 3 салбар сургууль, захиргааны үүрэг чиглэлтэй 5 алба, сургалтыг зохион байгуулах 15 мэргэжлийн тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

  • "Ач" АУИС-ийн Захиралаар МУ-н хөдөлмөрийн баатар, ардын эмч, Академич Н.Баасанжав 
  • "Ач" АУИС-ийн Боловсрол эрхэлсэн дэд захирлаар АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр
  • "Ач" АУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар Академич, Ш.Болд
  • "Ач" АУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Анагаахын сургуулийн захирал, Төмөр замын төв эмнэлгийн дарга Анагаах ухааны доктор, профессор Б.Батболд
  • "Ач" АУИС-ийн Захиргаа санхүү аж ахуйн албаны дарга, Боловсролын ухааны доктор, дэд профессор  Б.Баттулга
  • "Ач" АУИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхмийн эрхлэгч, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Анагаахын  шинжлэх ухааны доктор, профессор Б.Оргил
  • "Ач" АУИС-ийн Дотрын тэнхимийн эрхлэгч ШУДоктор, профессор Б.Цэрэндаш
  • "Ач" АУИС-ийн Мэс заслын тэнхмийн эрхлэгч төрийн шагналт, ардын эмч,  шинжлэх ухааны доктор профессор, Академич А.Нота
  • "Ач" АУИС-ийн Чих хамар хоолойн тэнхмийн эрхлэгч,ЭМЖЖ эмнэлэгийн захирал Шинжлэх ухааны доктор профессор, хүний гавъяат эмч Б.Эрдэнэчулуун
  • "Ач" АУИС-ийн Нүдний тэнхимийн эрхлэгч, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Э.Санжаа
  • "Ач" АУИС-ийн НАС-ийн салбар сургуулийн эрхлэгч, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Норовпил
  • "Ач" АУИС-ийн Эмгэг судлалын тэнхмийн эрхлэгч, МУ-н хүний  гавъяат багш, АУ-ны доктор, профессор Л.Галцог
  • "Ач" АУИС-ийн Морфологийн тэнхмийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагданбазар
  • "Ач" АУИС-ийн Нөхөн үржихүйн тэнхмийн эрхлэгч Анагаах Ухааны доктор, профессор Ж.Лхагвасүрэн
  • "Ач" АУИС-ийн Физиологи, молекул биологийн тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ц.Туул
  • "Ач" АУИС-ийн Микробиолгийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны магистр, дэд профессор Ц.Дагвадорж
  • "Ач" АУИС-ийн Хүүхдийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны магистр, дэд профессор Ж.Сарантуяа
  • "Ач" АУИС-ийн Сувилахуйн тэнхмийн эрхлэгч, сувилахуйн ухааны магистр Б.Булганцэцэг зэрэг эрдэмтэн багш нар ажиллаж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

  1. Эрхүү хотын Анагаах Ухааны Их Сургууль
  2. Японы Токушимагийн Их сургууль
  3. Солонгос улсын Лиси Анагаах Ухааны их сургууль
  4. Өвөрмонголын Улаанхад хотын Анагаах Ухааны Дээд Сургууль
  5. Сөүлийн Анагаах Ухааны Хүрээлэн
  6. Англи улсын Худисвилдийн их сургууль

Moa University of HuddersfielD  & Ach Medical Institute

MoU Eulji University & Ach Medical Institute

MoU China Medical University &  Ach Medical Institute

Оюутанд олгогдох тэтгэлэг, хөтөлбөрүүд

  • Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал
  • Монгол Улсын Ерөнхи йсайдын нэрэмжит шагнал
  • ЭМСХХ-3 төсөл
  • НҮБ-ын Хүүхдийн сангийн тэтгэлэг
  • Голомт банкны тэтгэлэг
  • “Хөх сүлд соёл сан”гийн нэрэмжит  тэтгэлэг
  • “Хаан банк”-ны тэтгэлэг
  • “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын тэтгэлэг
  • “Зориг сан”-гийн тэтгэлэг
  • Үндэсний тэтгэлэг
  • Урамшуулалт тэтгэлэг
  • Сургалтын төрийн сангийн зээл
  • Замын зарлын хөнгөлөлт

Өнөөгийн байдлаар тус сургуулийн Бакалаврын сургалтанд 1800 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд нийт 12 удаагийн төгсөлтөөр 1751 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсгөж эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлтгээд байгаагаас 84 хувь нь мэргэжлээрээ ажил эрхлэж байна.

Сургалтын бааз

  • Хичээлийн  I,  II, III  байр
  • Спорт заал, Фитнесс төв
  • Нүүр ам судлалын  сургалтын лаборатори
  • 200 гаруй  ор бүхий оюутны дотуур байр;
  • 20000  гаруй номын фонд бvхий номын сан;
  • Багш, оюутны цайны газар
  • Интернетийн сvлжээнд холбогдсон компьютерын лаборатори

1.Хичээлийн-1р байр   2.Хичээлийн 2-р байр  3.Хичээлийн 3-р байр  3. Оюутны дотуур байр 4.Спорт цогцолбор

Тус сургууль нь П.Н.Шастины нэрэмжит III нэгдсэн эмнэлэг, УБТЗ-ын төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ароно” шүдний эмнэлэг, “Ачтан”–Элит эмнэлэг, “Орбита” нүдний эмнэлэг, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг, Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдэд түшиглэн сургалтаа явуулж байна. Үүний зэрэгцээ оюутны эмнэлзүйн дадлагыг өрхийн эмнэлгүүд болон хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн Оношлогоо эмчилгээний төвүүдийг түшиглэн явуулж байна.

Хаяг: СХД, 18 –р хороо, Энхтайвны өргөн чөлөө -11, Таван шар

Утас:   77119933, 70172358

Факс: 976-70172358

Э-шуудан: ach@ach.edu.mn

Вэб хуудас: www.ach.edu.mn

Бүртгэлийн хуудас: burtgel.ach.edu.mn

“АЧ” АУИС-н товч танилцуулгын Brochure  хэвлэж авахыг хүсвэл зураг дээр дарж томоор үзэж татаж авна уу.