Сургалтын орчин

Сургалтын барилга байгууламж 2013-2014 оны хичээлийн жилийн байдлаар сургалтын шаардлага /талбай, гэрэлтүүлэг, дулаан, чийглэг г.м/, эрүүл ахуй, халдвар хамгаалал, аюулгүй байдал зэргийг хангасан хичээлийн 3 байртай үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд: Хичээлийн 1-Р байр хоёр давхар бүхий нийт 1600 м2, Хичээлийн 2-Р байр дөрвөн давхар 1800 м2, Хичээлэх танхимийн нийт суудлын тоо 628, хичээлийн байранд ариун цэврийн өрөө-8, угаалтуур 12, суултуур 14 ажиллаж байна. 

 

Сургалтын материаллаг баазийг бэхжүүлэх суралцах орчныг нь бүрдүүлэх үүднээс 2012 оноос сургуулийн спорт заалын барилга барьж эхэлсэн бөгөөд 2014 оны 1-р хагаст эхний хэсгийг нь ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд иж бүрэн тоноглол бүхий бялдаржуулах спорт фитнесийн клубыг тохижуулан ажиллаж байна. Тус байгууламжийн кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэн, Нийслэлийн газрын албатай 5-15 жилийн газар эзэмшлийн гэрээ байгуулан газрын гэрчилгээ авсан болно. 

Спорт цогцолборт Ач Фитнесс клуб, теннисийн өргөө, фитнесс төв, буфет, багш нарын өрөө, бүрэн тоноглогдсон спорт заал, эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөө, душ, гимнастикийн өрөө, оюутан цайны газар зэрэг зохион байгуулттайгаар 1516 м2 бүхий иж бүрэн цогцолборыг 1 тэрбум 820-оод сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн ашиглалтанд оруулаад байна. Энэхүү спорт цогцолбор ашиглалтанд орсноор биеийн тамирын хичээл орох, секц дугуйлан хичээллэх, оюутны дунд зохиогдох спортын арга хэмжээ явуулах, оюутны бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв үр дүнтэй өнгөрүүлэх зэрэг  олон талд үйл ажиллагаануудыг нээлттэйгээр явуулах боломж нь бүрдээд байгаа билээ.

Сургуулийн гадна орчнийг тохижуулахад анхаарч мод зүлэг тарих гэрэлтүүлэг хөшөө дурсгалын зүйл байршуулах ажлыг үе шаттайгаар хийж байна.

Сургуулийн барилга байгууламжуудын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж улсын барилгын экспертизээр хянуулан зургийн дагуу баригдсан ба галын аюулгүйн дохиололын систем, даралтат усны шугам тоноглол хийгдсэн. Байрны давхар бүрт гал унтраах хорыг тусгай сууринд байрлуулсанаас гадна галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, галын үед аюулгүйн гарцыг давхар бүрт схемт самбарт байрлуулсан. Үүнээс гадна манай сургууль өөрийн сургалтын бааз эмнэлэгтэй болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд, 2013-2014 оны хичээлийн жилд БНСУлсын Сэулийн Анагаах ухааны хүрээлэнтэй хамтран ажиллах албан ёсны гэрээ хийн тохиролцож гарын үсэг зурагдлаа. Энэ нь сургалтын орчныг иж бүрнээр нь шийдэж эмнэл зүйн сургалтыг өөрийн эмнэлэг дээр явуулах боломж бүрдэж байгаа юм. 

Оюутны байр 1700 м2-тай нэг ээлжинд 190 оюутан хүлээн авах боломжтой давхар бүртээ 00, ариун цэврийн халуун хүйтэн устай угаалга, гал тогоотой таван давхар байр. Оюутны байрны нэг оюутанд ноогдох ашигтай талбай 8.95 м2 нийт ариун цэврийн 3 өрөө,6 угаалтуур, 12 суултуур ажиллаж байна. Барилга байгууламж бүрийн зураг төсөл нь сургалтын байгууллагын зориулалтаар барилгын норм норматив, стандарт-д нийцэж байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон болно.

 

Лаборатори

2013-2014-оны хичээлийн жилд доорхи нэр бүхий кабинет, лабораторууд сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд:

  1. Морфологийн лаборатори
  2. Удам зүйн лаборатори
  3. Химийн лаборатори
  4. Микробиологийн лаборатори
  5. Сувилахуйн лаборатори
  6. Орбита эмнэлэг дээрхи Нүдний лаборатори
  7. ЭМЖЖ эмнэлэг дээрхи чих хамар хоолойн лаборатори
  8. Интернет мэдээлэлийн төвийн лаборатори
  9. Нүүр ам судлалын лаборатори

 

Мэргэжилтэн бэлтгэхэд дадлагын газрууд нь хүртээмжтэй

Ач АУИС нь эмнэлзүйн хичээл явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор хичээлийн жил бүрээр эмнэлзүйн дадлагын хичээл явагдах Улаанбаатар хотод байрлалтай эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажилладаг. Тухайлбал:

  • I шатлалын эмнэлэг:  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлал үндэсний төв, Төмөр замын төв эмнэлэг, 1,2-р төрөх газар
  • II шатлалын эмнэлэг: СХД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл, СБД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл, БЗД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл,
  • III шатлалын эмнэлэг: Улаанбаатар хотын бүх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд
  • Хувийн хэвшилийн эмнэлгүүд: “Ароно” шүдний эмнэлэг, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг, “Орбита” нүдний эмнэлэг, “Мондент” шүдний эмнэлэг, “Энэрэлдент” шүдний эмнэлэг.

Эмнэл зүйн хичээлүүдийг өөрийн сургуулийн түшиц, бааз эмнэлгүүдэд тухайн салбартаа тэргүүлэх зэргийн эмч  багш нараар удирдуулан явуулдаг. Тухайлбал: Нүдний өвчин судлал хичээлийг “Орбита” нүдний эмнэлэгт, шүдний өвчин судлалын хичээлийг “Ароно” эмнэлэг дээр, чих хамар хоолойн өвчин судлал хичээлийг “ЭМЖЖ” эмнэлэг гэх мэт орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий эмнэлгүүд дээр явагдаж байна.


Twitter