Оюутны үнэлгээ

  •   Сургалтын багц цагийн тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг чадварыг оюутны үнэлгээний нэгдсэн систем  /ОҮНС/-ийн дагуу үнэлнэ.
  • “АЧ” АУДС-ийн оюутан сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан  хичээл тус бүрийн багц цагийг   биелүүлэх  ба оюутны сурлагын амжилтыг тухайн улирал бүр судалсан бүх хичээлийн дүнгээр дүгнэнэ.      
  • Оюутан тухайн улиралд заавал цуглуулах ёстой багц цагийг  (сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу) бүрэн цуглуулсан  байх шаардлагатай.
  • Тухайн хичээлд оюутны шалгагдсан рейтинг оноо 60 хувь ба түүнээс дээш тохиолдолд багц цагийг биелүүлсэнд тооцно. Рейтинг оноо 60 хувиас бага бол багц цаг олгохгүй.
  • Рейтинг нь оюутны мэдлэг, чадвар /дадал, хандлага/ эзэмшсэн байдлыг тоон утгаар үнэлэх үнэлгээ мөн.
  • Оюутны мэдлэг, чадвар  /дадал, хандлага/-ыг дүгнэхдээ рейтинг оноотой дүйцүүлэн стандарт үнэлгээ болох үсгэн болон тоон буюу чанарын оноог хэрэглэнэ. Үүнд: A (4),B (3),C (2), D (1), F (0)  гэсэн стандарт үнэлгээ байна.

 

Оюутны мэдлэгийн төвшинг үнэлэх стандарт үнэлгээ

¹

Рейтингийн оноо хувиар

Үсгэн үнэлгээ

Үнэлгээний оноо (чанарын)

Үнэлгээний болзол

1

 

90-100

 

A

 

4.0

 

Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг оюутан  бүрэн бүтээлчээр ойлгож, мэдлэг эзэмшсэн хичээлийн ухагдахуун ойлголтуудыг  чадварлаг ашиглаж  чадахыг харуулна.

2

80-89

B

3.0

Сурлагын дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, хичээлтэй холбогдох материалыг ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх  чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ.

3

70-79

C

2.0

Сурлагын дундаж төвшинг илтгэх дүн. Тухайн хичээлийн хувьд хангалттай хэмжээний ойлголт авсан, холбогдох энгийн даалгаварыг хийж гүйцэтгэх чадвартай бөгөөд цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг харуулна.

4

60-69

D

1.0

Сурлагын дундач төвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд ойлгоогүй, харьцангуй  хялбар ажилбаруудыг хийх чадвартай, ерөнхий мэдлэг, чадвар, дадал дутмаг болохыг илтгэнэ. Тухайн тохиолдолд уг хичээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж, гүйцэтгэх шаардлагатай

5

0-59

F

0.0

Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэнэ.

 

Оюутны мэдлэг, чадварын  төвшинг үнэлэх стандарт бус тэмдэглэгээ:

 

Хичээлийн явцын дүн хангалтгүй, шалгалтын тооцоотой, бусад сургууль коллежоос шилжиж ирээд кредитийн зөрүүгээ нөхөж амжаагүй тохиолдолд стандарт бус тэмдэглэгээг хэрэглэх ба энэ нь зөвхөн суралцагчийн тухайн үеийн байдлыг тодорхойлох зорилготой юм. Үүнд дараах тэмдэглэгээг хэрэглэнэ.

  - Явцын үнэлгээ хангалтгүй.

E  - Улирлын шалгалт өгөөгүй.

NC - Өөр сургуулийн багц цагийг  тооцохгүй

CR  - Өөр сургуулийн багц цагийг тооцох

W - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан

Р – Хөтөлбөрийн шаардлага хангаагүй

Эдгээр тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо байхгүй болно.

  •  Оюутан нь - / IС, NC, W, Р  / гэсэн дээрх тэмдэглэгээтэйгээр үнэлэгдсэн тохиолдолд тухайн хичээлийг дараа жил нь  дахин судалж, үнэлүүлнэ.
  • Оюутан нь - / Е  / гэсэн дээрх тэмдэглэгээтэйгээр үнэлэгдсэн тохиолдолд тухайн хичээлийн жилд СА-ны хуваарийн дагуу дахин 1 удаа  өгч, үнэлүүлнэ.

 

Оюутны мэдлэгийн төвшинг үнэлэх стандарт бус тэмдэглэгээ:

1.         IС (incomplete)

            Явцын үнэлгээ хангалтгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар, дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт) хангалтгүй ч  шалгалтын өмнөх бэлтгэл хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ.

2.         Е (examine incomplete by student)

            Улирлын шалгалт өгөөгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол холбогдох баримтыг үндэслэн энэ тэмдэглэгээг багш дүнгийн хуудсанд бичиж сургалтын албаар  баталгаажуулна.

3.         NC (non credit)

Өөр  сургуулийн багц цагийг тооцохгүй. Шилжин ирсэн сургууль, коллежийн багц цагийг тооцох боломжгүй тохиолдолд суралцагч тухайн хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцаж, шалгалтаа журмын дагуу өгч үнэлүүлэхэд хэрэглэнэ.

4.         CR (credit granted)

Өөр сургуулийн багц цагийг тооцох. Шилжин ирсэн сургууль, коллежийн багц цагийг тооцох боломжтой тохиолдолд хэрэглэнэ. Энэ тохиолдолд түүнд харгалзах  чанарын оноо байхгүй, улирлын голч дүнг бодоход багц цаг  нь зөвхөн багц  цагийн нийлбэрт тооцогдоно.

Оюутан “CR” үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийг дахин судалж, суралцаад “A-F” үнэлгээг авна.

5.         W (withdrawal)

Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан. Оюутан ямар нэг шалтгаанаар хичээлдээ суугаагүй,  цаашид суралцах эсэх нь тодорхойгүй тохиолдолд багш шууд “W” тэмдэглэгээ тавина.”W” тэмдэглэгээ авсан оюутнууд мэргэжлийн харьяа тэнхимийн эрхлэгчтэй уулзаж шалтгааныг тодруулна. Тодруулга хийгдсэний дараа:

  • “WA”-хаясан
  • ”WP”-шилжсэн
  • “WC”- өвчтэй, чөлөөтэй  байсан гэх мэт үнэлгээг тавина.

 

6.         Р (programm)

Хичээлийн явцад сууж судалсан боловч хөтөлбөрийн шаардлага хангаагүй. Оюутан хичээлийн явцад сууж судалсан боловч тухайн хичээлийн судлах ёстой хөтөлбөр, стандартын  шаардлагыг хангаагүй тохиолдолд “Р” тэмдэглэгээ тавина.

 

Оюутны мэдлэг, чадвар  /дадал, хандлага/-ыг үнэлэх

 

  • Оюутанд  эзэмшүүлбэл зохих мэдлэг, чадвар /дадал, хандлага/-ын  төвшинг тухайн хичээлийн хөтөлбөр, стандартад тодорхойлсны дагуу үнэлнэ.
  • Оюутны мэдлэг, чадвар /дадал, хандлага/-ын  рейтингийг 100 хувийн системээр үнэлнэ.
  •  Тухайн сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварын рейтингийн нийт үнэлгээ нь явцын 50 хувийн,  шалгалтын  50 хувийн  дүн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
  •  Явцын болон  Шалгалтын рейтинг оноо нь   60– аас доош хувийн үнэлгээ авсан бол тухайн суралцагчийг уг хичээлийн хөтөлбөрийн шаардлага хангаагүй гэж үзэн шалгалтад оруулахгүй улируулан суралцуулж дахин судлуулна.

 “Хөтөлбөрийн  шаардлага хангаагүй”  хичээлийг дахин судлахад уг хичээлийн лекц, дадлага (семинар), үйлдвэрлэлийн дадлагын багц цагт  ноогдох төлбөрийг төлнө.

Оюутны тухайн улиралд судалсан хичээлийн нийт рейтинг оноо 60 хувьд хүрэхгүй нөхцөлд уг хичээлийн  “Хөтөлбөрийн шаардлага хангаагүй” гэж үзэх бөгөөд тухайн оюутанд анги дэвшин суралцах эрх үүсэхгүй.

Улируулан суралцуулах тухай асуудлыг  Оюутны шилжилт хөдөлгөөний  журмын дагуу Сургалтын албаны саналд үндэслэн Захирлын тушаалаар баталгаажуулж шийдвэрлэнэ.

 

Явцын рейтинг үнэлгээний дүн  -  (50%)

 

3.3.1.    Оюутны явцын мэдлэгийг дүгнэх үнэлгээ нь 50 хувийн оноотой тэнцүү байна.

Е 50= A1+A2+A3+A   

Үүнд:

A1     -     хичээлийн ирц -10  /лекц, лаборатори, дадлага, семинарын/

A2     -     онолын мэдлэгийн түвшин  - 20

A3     -     лаборатори, дадлага, семинарын хичээлийн

             даалгаврын биелэлт - 20

An   -  бие даан судлах даалгаврын биелэлт – 10 гэх мэтээр хичээл заах багш аль хэсэгт нь ямар үнэлгээ өгөхийг тухайн хичээлийн хөтөлбөр, стандартад нийцүүлэн шийдвэрлэнэ6

 Явцын рейтинг оноо нь   60– аас доош хувийн үнэлгээ авсан бол тухайн суралцагчийг уг хичээлийн “Хөтөлбөрийн шаардлага хангаагүй” гэж үзэн шалгалтад оруулахгүй бөгөөд улируулан суралцуулж,  дахин судлуулна.

 Явцын рейтинг үнэлгээний дүнгийн хувиас хамаарч  оюутныг шалгалтаас чөлөөлөхгүй.

 Явцын үнэлгээг тооцуулсан оюутнууд шалгалтын үнэлгээ хийлгэсний дараа нийт дүнг сурлагын дэвтэрт тэмдэглэл хийлгэж сургалтын албаар баталгаажуулсан байна.

Шалгалтын рейтинг үнэлгээний дүн (50%)

 

Шалгалтын рейтингийн үнэлгээний дүн нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг  үнэлж улирлын стандарт үнэлгээг дүгнэж гаргахад чиглэгдэнэ.

Шалгалтын рейтинг оноогоор   60– аас доош хувийн үнэлгээ авсан бол тухайн суралцагчийг уг хичээлийн улирлын шалгалтанд унаснаар тооцно6

Хэрэв оюутан шалгалтын рейтинг оноогоор   60– аас доош хувийн үнэлгээ авсан бол тухайн улирлын шалгалтыг 1 удаа дахин өгөх эрхтэй.

Оюутан нь дахин шалгалтын рейтинг оноогоор 60– аас доош хувийн үнэлгээ авсан бол тухайн суралцагчийг уг хичээлийн улирлын шалгалтанд унаснаар тооцон  улируулан суралцуулж,  дахин судлуулна.

Оюутны үнэлгээг сурлагын дэвтэр болон “Дүнгийн хуудас”–д  тэмдэглэн, багш гарын үсэг зурж, сургалтын албаар  баталгаажуулна.

“Дүнгийн хуудас”, “Оюутны сурлагын дэвтэр” дэх дүнгийн тэмдэглэгээг үндэслэн Сургалтын  алба тухайн суралцагчийн  үнэлгээг нэгтгэж,   оюутны цуглуулсан багц цаг, үнэлгээний голч дүнг гарган мэдээллийн санд оруулна.

 

 Үнэлгээний голч дүн

Суралцагчийн  сурлагын амжилтыг үнэлгээний Голч дүнгээр тодорхойлно

Оюутны чансааг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн мөн. (ҮГД). ҮГД-г оюутны улирлын болон суралцах хугацааны хөтөлбөрийн агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход ашиглана.

Оюутны үнэлгээний голч дүнг тооцохдоо хичээл бүрийн үсгэн үнэлгээг үнэлгээний оноонд шилжүүлэн, улмаар тухайн хичээлийн багц цагаар үржүүлж, дундажлах замаар тооцоолон тодорхойлно. 

Оюутан бүрийн үнэлгээг улирлын голч дүн болон хуримтлуулсан голч дүн гэсэн ерөнхий нэг аргачлалтай 2 тоон утгаар тооцоолон гаргаж байна.

Улирлын голч дүн нь тухайн нэг улиралд судалсан хичээлүүдийн агуулгын багтаамж, тэдний стандарт үнэлгээгээр тодорхойлогдоно. Харин хуримтлуулсан голч дүн нь сургалтын эхний  жилээс эхлэн тодорхой улирлыг дуусталх  хугацаанд үзсэн хичээлүүдийн агуулгын багтаамж, тэдний стандарт үнэлгээгээр тодорхойлогдоно.

 Суралцагчийн боловсролын баримт бичиг олгох, дараагийн шатны сургалтад хамрагдах, түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөх, сурлагаар хасах зэрэгт нэг нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина.

 Үнэлгээний голч дүнг (ҮГД) дараах томъёогоор тооцно.

   ҮГД  =  K1*O1+K2*O2+...+Kn*On    =              Нийлбэр (Үнэлгээний оноо * Харгалзах багц цаг)

                                         K1+K2+K3+ …+Kn                            Багц цагийн нийлбэр

  Энд:

К1 + К2 + К3 ... Кn –  хичээлүүдийн багц цаг

О111 ... Оn - хичээлүүдийн нийт рейтингийн дүнд харгалзах үнэлгээний оноо

 

Тухайн хичээлийн нийт рейтингийн дүнд харгалзах үнэлгээний  оноог доорх зааврын дагуу рейтинг онооны хувь тус бүрт тохируулан тооцно.

 

Рейтингийн дүнд харгалзах чанарын оноо

 

Үсгэн үнэлгээ

Рейтинг оноо

Үнэлгээний  оноо

A+

100

4

99

3,95

98

3,9

97

3,85

A

96

3,8

95

3,75

94

3,7

A-

93

3,65

92

3,6

91

3,55

90

3,5

B+

89

3,42

88

3,34

87

3,26

B

86

3,18

85

3,1

84

3,02

83

2,94

B-

82

2,86

81

2,78

80

2,7

C+

79

2,6

78

2,5

77

2,4

C

76

2,3

75

2,2

74

2,1

73

2

C-

72

1,9

71

1,8

70

1,7

D+

69

1,63

68

1,56

67

1,49

D

66

1,42

65

1,35

64

1,28

63

1,21

D-

62

1,14

61

1,07

60

1

 

 “АЧ” АУДС-ийн төгсөлтийн шалгалтын журмын дагуу шалгалт өгч C(2), түүнээс дээш дүн авсан оюутанд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу бакалаврын диплом болон  мэргэжлийн зэрэг олгоно.

“АЧ” АУДС-ийн Бакалаврын зэрэг бүхий дипломыг 2,0 ба түүнээс дээш, Магистрын зэрэг бүхий дипломыг 3,0 ба түүнээс дээш, Онцгойлох дипломыг 3,7 ба түүнээс дээш  үнэлгээний голч дүнтэйгээр суралцсан төгсөгчдөд олгоно. 


Twitter