Хичээл нөхөлт, дахин шалгалт

Хичээл нөхөлт, дахин шалгалт

  Хичээл нөхөн судлах

  • Улирлын төгсгөлийн үнэлгээгээр нэгээс дээшгүй хичээлд хөтөлбөрийн шаардлага хангаагүй буюу үл тооцов үнэлгээ /P тэмдэглэгээ бүхий оюутнууд/ авсан оюутнууд тухайн улиралдаа багтаж хичээлийг төлбөртэй нөхөн судлах үүрэгтэй.
  • 1<-ээс дээш хичээлд үл тооцов үнэлгээ авсан тохиолдолд улиран суралцаж дараагийн хичээлийн жилд нөхөн суралцана.
  • Оюутны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн зөрүү гарсан тохиолдолд Захирлын тушаалыг үндэслэн СБЗА-ны хуваарийн дагуу тухайн хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцана.
  • Хичээлд бүрэн сууж, 60-аас доош хувийн үнэлгээтэй /P үнэлгээ бүхий/ шалгагдсан суралцагчийн  хичээл нөхөлтийн төлбөр нь тухайн хичээлд харгалзах багц цагийн төлбөрийн 50 хувь
  • Хичээлд огт суугаагүй, WA, WC тэмдэглэгээтэйгээр үнэлэгдсэн тохиолдолд тухайн хичээлд харгалзах багц цагийн төлбөрийн 100 хувь
  • “WC”- өвчтэй, чөлөөтэй  тэмдэглэгээтэйгээр үнэлэгдэн, хүндэтгэх шалтгаан нь СБЗА-аар баталгаажсан тохиолдолд тухайн хичээлд харгалзах багц цагийн төлбөрийг төлөхгүй
  • Нөхөн суралцах болон тухайн суралцаж буй дамжааны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1 багц цагийн хичээлийн төлбөрийг дараах аргачлалаар тогтооно.

А1

Х=  _________

K4

Х - Оюутны нэг багц  цагийн  үнэ

A1- Тухайн дамжааны сургалтын жилийн төлбөр

К4- Тухайн дамжааны нийт багц цаг

 Шалгалт өгөх, ДАХИН ШАЛГАЛТ ӨГӨХ

 

  • Оюутан тухайн улиралд судалсан хичээл тус бүрээр улирлын шалгалтыг СБЗА-наас баталсан хуваарийн дагуу өгөх үүрэгтэй.
  • Хуваарьт шалгалтыг заасан хугацаанд өгөөгүй бол уг шалгалтад F (0%) үнэлгээ авсанд тооцно.
  • Улирлын шалгалтанд “F” үнэлгээ авсан тохиолдолд СБЗА-наас баталсан хуваарийн дагуу тухайн улиралдаа багтаж дахин шалгалтыг төлбөртэйгөөр зөвхөн 1 удаа өгөх эрхтэй.
  • Дүн ахиулах зорилгоор шалгалт дахин  өгөхийг зөвшөөрөхгүй.
  • Дахин шалгалтын төлбөр нь тухайн дамжааны 1 багц цагийн хичээлийн төлбөрийн 50 хувьтай тэнцүү байна.
  • 1<-ээс дээш хичээлийн дахин шалгалтанд  F (0%) үнэлгээтэй шалгагдсан тохиолдолд улиран суралцана
  • Эмнэлзүйн ур чадварын шалгалт- I, II шалгалтанд хангалтгүй буюу D, F  үнэлэгдсэн тохиолдолд дахин нэг удаа шалгалт өгөх эрхтэй.
  • Дахин шалгалтыг зөвхөн Их сургуулийн удирдлага мэдээллийн систем дэх СБЗА-наас хүргүүлсэн дахин шалгалт өгөх оюутны нэрсийг үндэслэн зохион байгуулна.

 


Twitter