Бэлэгдэл, сүлд дуу

Шүлгийг Н.Баасанжав

Аяыг Д.Цэвээнравдан

 

ЦАГААН НӨМРӨГТНИЙ СУРГУУЛЬ

 

Энхийн саруул гэгээн танхимдаа 

Эгэлхэн олон шавь нартаа өвлүүлсэн

Энгүй бурхдын сургаалийг хүртээж

Эмчийн эрхийг шигшин олгодог

Цагтай уралдсан анагаахын сургууль

Цагаан нөмрөгтний эрдмийн сургууль

Учиран тохиох эмгэг бүрийн

Учигийг тайлах нууцыг өвлүүлэн

Ужиг, өлөг урхаг бүхнээс

Урьдаж хамгаалах ухаанд сургадаг

Цагтай уралдсан анагаахын сургууль

Цагаан нөмрөгтний эрдмийн сургууль

Соёлт ёсны эрхэм хүмүүжилд 

Суралцах явцдаа аяндаа төлөвшдөг

Судлах, мэдэх, дадлагажих аргаараа

Сувилахуй, эмчлэхүйн урлагыг нь эзэмшдэг

Цагтай уралдсан анагаахын сургууль

Цагаан нөмрөгтний эрдмийн сургууль

Эмчийн мэргэжлийг эзэмшиж чадсанаа

Эргэж сургуульдаа илтгэдэг дүрэмтэй

Эрхэлсэн ажлынхаа эзэн болсоноо

Энхрий орондоо зарладаг журамтай

Цагтай уралдсан анагаахын сургууль

Цагаан нөмрөгтний манлай сургууль