Төгсөлтийн дараах сургалт-судалгааны алба

Танилцуулга: Тус төв нь “Ач” АУИС болсонтой холбогдуулан 2015 оны 5 сард шинээр байгуулагдсан.

  1. Тус төв нь дараах үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгон ажиллаж байна.
  • Орчин үеийн түвшинд нийцсэн мэдлэг, дадал,хандлага бүхий өндөр  ур чадвартай судлаач эмч, мэргэжилтэн бэлтгэх
  • Эрдэм шинжилгээ  судалгааны арга барил эзэмшүүлэх, шилдэг судлаачид эрдэмтэд бэлтгэх,
  • Багш, оюутнуудад судалгаа шинжилгээний ажил хийлгэх арга зүй, зөв хандлага, мэдлэг, дадлагатай болгох, судалгааны ажлын ёс зүйн хэм хэмжээг эзэмшүүлэх
  • Олон улсын шилдэг их дээд сургуулиудтай хамтран ажиллах, туршлага солилцох, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх
  • Сургалт, судалгаа шинжилгээний шинэ стандарт боловсруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг болно.
  • Эрдэм шинжилгээний бага хурал /эмч, багш, судлаач, резидент эмч нар, сувилагчид болон оюутны дунд/ тогтмол зохион байгуулах
  • Сургуулийн эрдэмтэн, судлаач, эмч нарын эрдэм шинжилгээний бүтээл, туурвилыг мэргэжлийн сэтгүүлд хэвлэн нийтлүүлэх
  1. Бүтэц бүрэлдэхүүн: Төгсөлтийн сургалт судалгааны төвийн даргаар  Академич, АШУ-ны доктор, профессор Б.Бурмаажав, тус төвийн  ахлах менежер,  эрдэмтэн нарийн бичгийн даргаар АШУ-ны доктор Ч.Эрхэмцэцэг нар ажиллаж байна.
  2. Сургалт:  Магистрантурийн сургалтанд нийт 6 / дотор, мэдрэл, нүүр ам судлал, мэс засал, морфологи, сувилахуй/  чиглэлээр  160 гаруй магистр суралцаж байгаа ба  одоогын байдлаар 80 гаруй магистр төссөн байна. Тус сургууль цаашид магистрын сургалтын чиглэлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
  3. Эрдэм шинжилгээ, судалгаа: “АЧ” АУИС эрдэм шинжилгээний судалгааны ажлыг явуулахдаа, Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол улсын Боловсрол, Шинжлэх  Ухааны  Сайдын 2014 оны А/370 тушаал болон бусад эрх зүйн баримт бичгүүдийг удирдлага болгон ажиллаж  байна.

    5.а.  Бид дараах эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна:

Нэг. Нийгмийн эрүүл мэнд

  • Хүнсний аюулгүй байдал, хоол тэжэээл хооллолт
  • Халдварт өвчний тархалт, дархлаажуулалт, эрүүл мэндтэй холбоотой, нэн ялангуяа хорт хавдар, цусны эргэлтийн эмгэгийн эрсдэл бүхий зан үйл,
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх
  • Хүүхдийн амны хөндийн эрүүлжүүлэлт

Хоёр. Эмнэлзүйн анагаах

  • Цусны эргэлтийн өвчин эмгэг
  • Өмөн,
  • Хүүхэд өсвөр үеийнхэнд зонхилон тохиолдож буй өвчин эмгэг,
  • Хоол боловсруулах замын эмгэг
  • Насжилттай холбоотой эмгэгүүд,
  • Бөөр, шээсний замын эмгэг
  • НАС-ын зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээ

Гурав. Био-анагаах

  • Монгол хүний биологи физиологийн судалгаа
  • Халдварт өвчин үүсгэгчийн биологи, генетик, экологи
  • Монгол хүний дархлалын онцлог

Дөрөв. Эм зүй, уламжлалт анагаах

  • Урьдчилан сэргийлэх арга, шинэ эм, эмийн зохистой хэрэглээ
  • Ургамлын эмт бодисыг шинэ үеийн биотехнологийн аргаар гарган авах,
  • Орчуулга, нэр томъёо судлал, нэр томъёоны толь зүй
  • УАУ-ны онолын үндэслэл
  • УАУ-ны эмнэлзүйн судлал
  • УАУ-ыг орчин үеийн анагаахтай эвцэлдүүлсэн нэгдсэн онол

Тус сургуулийн Эрдмийн Зөвлөлийг захирал, академич Н.Баасанжавын даргалдаг, Эрдмийн зөвлөл  нь 2015 оны 4 сарын 13 өдрийн 21 тушаалыг үндэслэн шинэчлэгдсэн байдлаар  зөвлөлийн орлогч даргаар академич Ш.Болд, нарийн бичгийн даргаар АШУ-ны доктор Ч.Эрхэмцэцэг, гишүүдээр 18 эрдэмтэд  ажиллаж байгаа бөгөөд  тус  сургуулийн эрдэм шинжилгээний ажлын гол бодлого чиглэлийг тодорхойлж, багш, докторант, магистрантуудын эрдэм шинжилгээний ажлын сэдэв, аргачллыг батлаж, судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэж,  зөвлөмж өгдөг ба эрдэмтэн багш нарт профессор, дэд профессор цол олгох асуудлыг  хариуцан шийдвэрлэж байна.

5.б. Хэрэгжсэн болон хэрэгжиж буй  судалгаа:

  1. Төсөл хөтөлбөр: Сургуулийн  багш эрдэмтэн профессорууд судалгааны төслийн хүрээнд ажиллаж багагүй үр дүнд хүрсэн байна. Тухайлбал: академич Н.Баасанжав 4 сэдэвт судалгааны төсөлт ажлыг; академич Б.Цэрэндаш 3 сэдэвт судалгааны төсөлт ажлыг тус тус удирдан явуулсан; профессор Б.Оргил 4 сэдэвт судалгааны төсөлд; профессор Ш.Болд 2 сэдэвт судалгааны төсөлд тус тус оролцож, хамтарсан тайлангууд бичсэн ба үр дүн нь эрүүл мэндийн салбарын практикт нэвтрээд байна. Тус сургуулийн эрдэмтэн, судлаач багш нар сүүлийн 5 жилд нийтдээ 10 патент авсан болно
  1. Мэргэжлийн тусламж үйлчилгээ:
  • Мэргэжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлдэг арга хэмжээ:  Тус сургуулийн эрдэмтэн профессорууд залуу судлаач, эрдэмтдийг бэлтгэж, төлөвшүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн бөгөөд академич Н.Баасанжав гэхэд, сүүлийн 5 жилд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон 3 хүний, анагаах ухааны докторын зэрэг горилсон 5 судлаачийн эрдэм шинжилгээний ажлыг; Дотрын тэнхимийн эрхлэгч, академич, профессор Б.Цэрэндаш 3 судлаачийн эрдэм шинжилгээний ажлыг; Өрхийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, профессор Б.Оргил анагаах ухааны докторын зэрэг горилсон 2 судлаачийн эрдэм шинжилгээний ажлыг удирдаж хамгаалуулсан, одоо 3 докторантын ажлыг удирдаж байна; Сургалт хариуцсан дэд захирал, профессор Ш.Болд анагаах ухааны докторын зэрэг горилсон 3 судлаачийн эрдэм шинжилгээний ажлыг; Морфологийн тэнхимийн эрхлэгч, профессор Дагданбазар анагаах ухааны докторын зэрэг горилсон 2 судлаачийн эрдэм шинжилгээний ажлыг тус тус удирдан, амжилттай хамгаалуулсан байна. Тус сургуулийн магистрийн сургалт ажилттай явагдаж байгаа бөгөөд нийт 6 чиглэлээр магиср бэлтгэн хамгаалуулж байна.
  • Түшиц болон бааз эмнэлэг, гэрээт лабораториуд, байгууллагууд: Төгсөлтийн сургалт, судалгааны төвийн материаллаг баазын судалгааг авч үзвэл мэс заслын сургалтын мэргэшүүлэх хичээлүүдийн 80 гаруй хувийг Улсын гурав дугаар эмнэлгийн ерөнхий  мэс засал, зүрх судасны мэс заслын болон мэдрэлийн мэс заслын тасагт тулгуурлан явуулна. Хүүхдийн мэс заслын хничээлийн ЭНЭШТ-ийн мэс заслын тасагт, бөөрний болон шулуун гэдэсний мэс заслдын мэргэшүүлэх хичээл Клиникийн төв эмнэлгийн холбогдох тасгуудад тус тус түшиглэн явуулдаг бөгөөд мэс заслын туршилтыг сургуулийн туршилтын мэс заслын лабораторт, оношийн эмгэг анатомийн баталгаажуулалтыг сургуулийн эмгэг судлалын тэнхимд хийж байна. Дотор, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ  болон мэдрэлийн сургалтыг Улсын гурав дугаар эмнэлгийн  дотор, мэдрэлийн тасгуудад тус тус хийж байна.Өрхийн анагаах ухааны сургалтын үндсэн хэсэг нь дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдэд түшиглэн явуулна. Судалгааг сургалт явуулсан өрхийн эмнэлгийн хүн амын дунд явуулах ба судалгааны боловсруулалтыг сургуулийн компьютерийн лабораторт түшиглэн явуулж байна. Магистрантын албан тасалгаа нь сургуулийн анги танхим өрөө тасалгаа, эмнэлгүүдийн эмч нарын өрөө болон сургуулийн копьютерийн лаборатор  байрлаж байна.

Магистрантууд нь сургуулийн 9000 гаруй  ном боть,сурах бичиг бүхий номын сан, комьюперийн мэдээллийн сан болон интернет ашиглан мэдээлэл авах боловсруулах боломжоор хангагдсан болно. Мөн Анагаахын төв номын санд үйлчлүүлж байна.

 


Twitter