Хүний Нөөц, Мониторинг, Багшийн Хөгжлийн Алба

Тус алба нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн хүний нөөц, мониторинг, багш хөгжлийн алба болон шинэчлэгдэж мониторинг хариуцсан 1 мэргэжилтэн, багшийн хөгжлийн асуудал хариуцсан 1 мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ЗОРИЛГО:

Сургуулийн хэвийн үйл ажиллагааанд, захиргааны зохицуулалт, шийдвэр гаргалтын бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийн хяналт үнэлгээ, ажилчдын албан тушаалын зэрэглэл, ажлын онцлогт тохирсон өдөр дутмын хөдөлмөрийн харилцааг шударгаар  зохицуулах.

АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ:

1. Сургуулийн стратегийн зорилтын хэрэгжилтийг хангахуйц хүний нөөцийн болон багшлах боловсон  хүчний төлөвлөлтийг бусад  алба тэнхимийн төлөвлөгөөнд үндэслэн уялдуулан нэгтгэн боловсруулах

2. Хүний нөөцтэй холбоотой  мэдээлэлийг, холбогдох  алба, тэнхим  нэгжид хүргэх 

3. Шаардлагатай албан тушаалд тохирох чадварлаг ажилтныг сонгон шалгаруулалтанд оруулах, шаардлага хангасан иргэнийг удирдлагад танилцуулж шийдвэр гаргах бэлтгэл хангах.

4. Багш,  ажилчдын хөдөлмөрийн гэрээ байгуулах / ажил олгогчийг төлөөлөн / ажлыг зохион байгуулах.

5. Хөдөлмөрийн дотоод журам мөрдөлт, хяналт тавих

6. Захиргааны шийдвэр, захирлын тушаалын төслийг хууль, дүрэм журам, эрх зүйн    хүрээнд боловсруулан танилцуулж  шийдвэрлүүлэх.

7. Албан хэрэг хөтлөлтийг стандарт журманд нийцүүлэн бэлтгэх үйл ажиллагаатай  холбоотой холбогдох бичиг баримт боловсруулах, архивд  хүлээлгэн өгөх

8. Ажил мэргэжлийн амжилт гаргасан багш ажилчдыг шагнан урамшуулах , санал дэвшүүлэх, тодорхойлолт  гаргах, уламжлах.

9.  Ажлын цагийн хяналт эргэн мэдээлэл

10. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны бүрдүүлэлт хяналт хийх

11. Хөдөлмөрийн харилцааны маргаан, хөдөлмөрийн харилцаатай холбогдолтой асуудлын тодруулга, хийх  удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэн  хариу илгээх                  

12. Хөдөлмөрийн  дотоод  журам  хэлэлцүүлэн  батлуулж мөрдүүлэх. 

13. ХТХуулийн дагуу Хөдөлмөрийн харилцааг зохицуулахтай холбоотой эрх зүйн бичиг  баримт журам  нөхцөлийг бүрдүүлэх.

14. Ажилчдын ажил, амралтын зохицуулалт гүйцэтгэх.

15. Багш, ажилчдын нийгмийн халамжтай  холбоотой асуудлыг тодорхойлон ажил олгогчид уламжлан хууль дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэх

16. Багш ажилчдын хувийн өргөдөл санал гомдол хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх

17. Багш ажилчдын дэлгэрэнгүй судалгаа гаргах, хувийн хэргийн баяжилт, шинэчлэл хийх

18. Багш, ажилчид, суралцагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах, багш, ажилчдын эрүүл  мэндийн индекс тогтоох

19. Багш, суралцагчид болон нэгжийн  үйл ажиллагаанд мониторинг хийх

20. Багш нарын онолын болон мэргэжлийн мэдлэг, арга зүй, ур чадварыг  тасралтгүй дээшлүүлэн, хөгжүүлэхэд сургуулийн  захиргааны зүгээс бодитой  дэмжлэг үзүүлэх 

БУСАД:

ХНМАлбанд хамааралтай, Монгол улсын хөдлөмөрийн тухай хуулинд Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тусгагдсан – 16 зүйл 24-заалт бүхий бичиг баримтын бүрдэл мөрдөгдөхөөс сургуульд – 21 -/ 1,5 / зүйл  нь  хэрэгждэг  болно. 

Холбоо барих:

Албаны дарга: Т.Саранчимэг    [email protected]

Менежер: Б.Маамуу                   [email protected]

Менежер: П.Пунсалдулам         [email protected]


Twitter