Ерөнхий эрдмийн тэнхим

Тэнхимийн эрхлэгчийн нэр: Зулзагаа ОЛЗВОЙ магистр

Товч танилцуулга:

Ерөнхий Эрдмийн Тэнхим нь анх 1998 онд байгуулагдан, 1 үндсэн багш, 6 гэрээт багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Их эмч бэлтгэхэд шаардлагатай ерөнхий суурь хичээлүүдийн сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж өнөөг хүртэл амжилттай ажиллаж ирсэн тус сургуулийн хамгийн ууган тэнхим юм.
Тус тэнхимд үр бүтээлтэй ажиллаж эрдэм мэдлэг, арга туршлагаа харамгүй хуваалцаж явсан ахмад багш нар олон бий. Үүнд: Физикийн ШУ-ны Доктор, профессор С. Дамдинсүрэн /1998-2000/, Химийн ухааны Доктор, профессор М. Лхамжав /1998-2000/,Хэл судлалын Доктор, профессор Н. Чүлтэм/1998-2000/, Хэл шинжлэлийн магистр Б. Эрдэнэчулуун /1998-2000/ Философийн ухааны Доктор, Профессор Дамдин/1998-2000/, Анагаах Ухааны Доктор, Профессор Эрдэнсамбуу/1998-2000/ нарын эрдэмтэн багш нарыг дурьдаж болно.Тус тэнхимийн эрхлэгчээр 1998-2012 онуудад Химийн ухааны Доктор Г Жаргалсайхан, 2012 оноос З.Олзвой нар ажиллаж байна.

Байгуулагдсан цагаасаа сургалтын болон оюутны бие даан суралцах үйл ажиллагааг зөв зохион байгуулах, оюутанд бүтээлч, хамтач биеэ даасан сэтгэхүй төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж ирсэн бөгөөд ерөнхий биологи, ерөнхий болон аналитик хими, био-органик хими, биофизик, физик-хими, ерөнхий англи хэл, ангаахын англи хэл , сэтгэл судлал, харилцааны соёл, экологи-байгаль хамгаалал, хүний хөгжил, монголын түүх, сэтгэлгээний түүх - соёл, монгол хэл - найруулга зүй, биеийн тамир , компьютерийн хэрэглээ зэрэг хичээлүүдийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж анагаахын мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадвар дадал төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Тус тэнхим нь 2009-2010 оны хичээлийн жилд ажил үйлсээрээ шалгаран сургуульдаа дэд байрыг эзэлсэн. ШУА-ын биологи, химийн хүрээлэнгүүд, МУИС – ийн Био Технологийн Сургууль болон Нийгмийн Ухааны Сургууль, МУБИС, БИС зэрэг сургуультай хамтын ажиллагаатай . Манай тэнхимд тус сургуулийн шилдэг, тэргүүний багш нар ажилладаг бөгөөд үндсэн 13 буюу үүнээс доктор 1, докторант 2, магистр 10 мөн гэрээт 3 багшийн бүрэлдхүүнтэйгээр шинэхэн оюутнуудыг төлөвшүүлэх, сурах арга барилыг богино хугацаанд эзэмшүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж байна.

 

Эрхэм зорилго:

Ерөнхий мэргэжлийн эмч, анагаахын мэргэжилтнээр суралцахад мөн уг мэргэжлээр ажиллахад зайлшгүй шаардлагатай мэдлэг, дадал, хандлагыг оюутанд эзэмшүүлэх, чадварлаг хувь хүн төлөвшүүлэх, чанартай сургалтыг зохион байгуулах

 

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

Тус тэнхим нь сургалт, хүмүүжил, эрдэм судлалын гэсэн үндсэн чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулж байна

  • Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бие даан хөгжих чадвартай анагаахын мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай сургалт , хүмүүжлийн үйл ажиллагааг зөв зохион байгуулах
  • Анагаахын мэргэжлээр суралцахад зайлшгүй шаардлагатай суралцах үндсэн арга зүйд сургах
  • Анагаахын мэргэжлээр суралцахад зайлшгүй шаардлагатай биоанагаахын болон суурь онолыг багтаасан мэдлэг, дадал, хандлагыг эзэмшүүлэх
  • Чадварлаг хувь хүний бүтээлч, хамтач, биеэ даасан сэтгэхүйг төлөвшүүлэхэд зайлшгүй шаардлагатай нийгмийн ухааны хичээлийн мэдлэг, дадал, хандлагыг эзэмшүүлэх
  • Оюутны мэдлэг, дадал, хандлагыг эзэмшүүлэхэд болон багшийн хөгжилд зайлшгүй шаардлагатай эрдэм судалгааны ажил эрхлэх

 

Тэнхимийн зохион байгуулдаг үйл ажиллагаа:

Тус тэнхим нь сургалт хүмүүжлийн дараах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Үүнд:Оюутны хичээлийн хоцрогдол арилгах, сурах арга барилыг эзэмшүүлэх зорилготой “Эцэг эх, оюутан, багш, сургуулийн хамтын ажиллагаа”, Сургалтын үр дүнг тооцох, сургалтын арга зүйг шинэчлэх зорилготой “Сэтгэц, ухамсарт хийх үнэлгээ”, “ Эрүүл орчин, байгаль хамгаалал – мод тарьцгаая” Энэ хичээлийн жилээс Ач Анагаах Ухааны Их Сургуулийн нийт багш ажилтан, оюутны англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилготой “ Англи хэлний сургалтын чанар үр өгөөжийг сайжруулх нь “ төслийг хэрэгжүүлж эхлэж байна. Мэргэжлийн туслах үйлчилгээ Оюутны суралцах үйл ажиллагааг дэмжих , ур чадварыг хөгжүүлэх , зайлшгүй шаардлагатай мэдлэг, дадал, хандлага олгох зорилгоор дараах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Үүнд:

  • Хичээл тус бүрийн нэрэмжит 7 хоног: Биологи, Хими, Англи хэл, Биофизик
  • Хичээл тус бүрийн уралдаан, олимпиад: Хими, Англи хэл
  • Биологи болон Молекул генетиекийн хичээл залгамж холбоог үндэслэн Биологийн хичээлээр генеткийн бодлого бодох тэмцээн
  • Экологи байгаль хамгаалал хичээлээр мод тарих хөдөлгөөн
  • Монголын түүх хичээлээр түүхэн дурсгалт газруудтай танилцах аялал хийх
  • Биеийн тамирийн хичээлээр МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан хүн бүрийн биеийн хөгжлийн индекс тодорхойлох
  • Биеийн тамирийн хичээлээр спортын уралдаан тэмцээн Хичээлийн үр өгөжийг дээшлүүлэх үүднээс хичээл бүрээр нээлттэй хичээл зохион байгуулж байна.

 

Сургалт Төгсөлтийн өмнөх сургалтаар:

  • Ангаахын мэргэжилтэн бэлтгэхэд зайлшгүй шаардлагатай биоанагаахын ерөнхий суурь онолыг багтаасан Биологи, Анагаахын Хими, Биофизик хичээлүүд
  • Чадварлаг хувь хүний бүтээлч, хамтач, биеэ даасан сэтгэхүйг төлөвшүүлэхэд зайлшгүй шаардлагатай нийгмийн ухааны Сэтгэл судлал, Хүний хөгжил, Экологи-байгаль хамгаалал, Харилцааны соёл, Ерөнхий англи хэл, Анагаахын англи хэл, Монголын түүх, Сэтгэлгээний түүх - соёл, Монгол хэл - найруулга зүй, Биеийн тамир, Компьютерийн хэрэглээ хичээлүүд

 

Төгсөлтийн дараах:

  • Анагаахын мэргэжилтний цаашид судалгаа шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай “Анагаахын Эрдэм Судлалын Англи хэл” хичээлийн сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

 

Эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл:

Шинжлэх ухаанд суурилсан боловсрол судлал буюу сурган заах арга зүйн ухааныг тус тэнхим нь эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлээ болгон баримтладаг бөгөөд үүний зэрэгцээ багш бүр тус тусын шинжлэх ухаан буюу мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээ судлагааны ажлыг хийж явуулдаг юм.  

Тус тэнхмийн багш нарын хийж явуулсан зарим эрдэм судлалын ажлаас дурдвал: “Анагаахын англи хэлийг заах арга зүйн асуудал” , “Асуулт хариултын танин мэдэхүйн түвшин, түүнийг дээшлүүлэх арга замууд” Хийж буй эрдэм судлалын ажлаас: Цаашлаад анагаахын боловсрол судлал , заах араг зүйн асуудлыг түлхүү судлан тус салбарт эрдэм судлалаар хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

 

Үндсэн багш нар:

  Багшийн овог, нэр Зэрэг, цол Албан тушаал Холбоо барих
1 Гомбованжил Жаргалсайхан БУ-ны доктор Ахлах багш [email protected]
2 Зулзагаа Олзвой Магистр Ахлах багш [email protected]
3 Батхишиг Баасансүрэн Магистр Ахлах багш [email protected]
4 Очир Хандмаа Магистр Ахлах багш [email protected]
5 Ганбат Чулуунцэцэг Магистр Ахлах багш [email protected]
6 Түвшинжаргал Энхжаргал Магистр Ахлах багш [email protected]
7 Гомбосүрэн Хишигжаргал Магистр Багш [email protected]
8 Даваасүрэн Эрдэнэбат Магистр Багш [email protected]
9 Молом Отгонбаяр Магистр Дадлагажигч багш [email protected]
10 Баасандорж Даваадулам Магистрант Дадлагажигч багш [email protected]
11 Батсүх Дашхорол Магистрант Дадлагажигч багш [email protected]
12 Батмөнх Нарантунгалаг Магистр Дадлагажигч багш [email protected]
13 Батцоож Жамбал Магистрант Дадлагажигч багш [email protected]

 

Багш нарын шагнагдсан байдал:

 

Гомбованжилын Жаргалсайхан

  • Болвсролын тэргүүний ажилтан
  • Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль. БСШУЯ-ны хүндэт жуух бичиг


Зулзагаагийн Олзвой

БСШУЯ-ны хүндэт жуух бичиг

Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль.


Гомбосүрэнгийн Хишигжаргал

БСШУЯ-ны хүндэт жуух бичиг.

Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль

“Сургуулийн тэргүүний багш”

“Сургуулийн шилдэг багш”


Түвшинжаргалын Энхжаргал

“Сургуулийн шилдэг багш”

“Шилдэг багш”


Ганбатын Чулуунцэцэг

“Сургуулийн шилдэг багш”

Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль


Очирын Хандмаа

Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль


Батхишигийн Баасансүрэн

Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль


Twitter