Бичил амь, халдварт өвчин судлалын тэнхим

Бичиламь-Халдварт өвчин судлалын тэнхим  2010 оны  9-р сарын  1-нд байгуулагдсан.

НЭГ. Тэнхимийн бүрэлдэхүүн:

Ц.Дагвадорж , профессор, тэнхимийн эрхлэгч

Л.Норжмаа, докторант, багш

Ж.Батаа, АУ-ны доктор,ахлах багш

Ж.Сарангуа, АУ-ны доктор, зочин багш

ХОЁР. Үйл ажиллагааны чиглэл:

1. Сургалтын үйл ажиллагаа

Анагаах, хүүхэд, НАС, УАУ ба сувилахуйн салбаруудын  2,3,4,5 дугаар дамжааны оюутнуудад Микробиологи, Халдварт өвчин судлал, Сүрьеэ судлал, ДОХ-Бэлгийн замын халдвар ба Арьсны өвчин судлалын хичээлүүдийг бакалаврын сургалтын түвшинд заадаг. 

2. Эрдэм шинжилгээ,судалгааны  ажил

Монголын зарим баар, цэнгээний газруудын агаар дахь Никотины агууламж, Хачигт халдвар ,Бруцеллёз, Боом өвчин, Бэлгийн замын халдвар үүсгэгчийн бүтэц,  Демодекс хачгийн илрүүлэлт,оношлогоо ба нүүрний арьсны биолог,физиологийн зарим үзүүлэлт зэрэг чиглэлүүдээр сүүлийн таван жилд ажиллав (Бүтээлүүдийг хавсаргав).

3. Мэргэжлийн үйл ажиллагаа

Тус сургууль нь үүсгэн байгуулагдсан үеэсээ сургалт судалгааны чиглэлээр “Бичил амь судлал, Дархлаа судлал,удам зүйн сургалт судалгааны лабориториуд үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

“Ач” биолаборатори нь орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэн үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.    

“Ач” биолаборатори нь 52.25 м\кв. талбай бүхий зориулалтын 4 өрөө тасалгаатай, ЕLISA – бүрэн автомат угаагч бүхий  уншигч машин, бүрэн автомат гематологи, биохими, шээсний анализаториуд, ПГУ-ын машин бүхий бусад тоног төхөөрөмжтэй.

Биолаборатори олон улсын түвшинд өрсөлдөх, чадвартай, молекул-биологи, генетик, микробиологи, иммунологи, гемотологи, биохими зэрэг чиглэлийн суурь судалгаа, үр ашгаа өгөх хавсрага судалгаа, туршилтаар багш, оюутан,  судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэдэг.

“Ач” био лабораторийн үйл ажиллагааны чиглэл:

  • Молекул -генетик:

ПГУ-ын бүтээгдэхүүн электрофорезын аппаратаар гүйлгэн,  хромосомын бүтцийн өөрчлөлтийг илрүүлэх.

  • Иммунологи:

Бие махбодийн дархлааны урвалын мэдрэг чанар буюу харшил, хавдрын маркер, халдварт өвчний үүсгэгчийн эсрэгбие,  бие махбодын зохицуулгын даавруудыг илрүүлэх шинжилгээ.

  • Микробиологи:

Бактерийн халдварын үүсгэгчийг илрүүлэх, ялган дүйх

  • Гематологи:

Цусны эсийн төрлүүдийн шинжилгээг хийх

  • Оношлогооны лаборатори:

Биохими болон шээсний дэлгэрэнгүй шинжилгээг хийж гүйцэтгэдэг.

“АЧ” БИОЛАБОРАТОРИЙН АЖЛЫН БАГ:

  1. Ж.Ганзүг   багш, докторант, генетикч
  2. Б.Мандхай, багш, докторант, иммунологч
  3. Н.Болорцэцэг, багш, докторант
  4. Л.Норжмаа, багш, докторант, микробиологч, Тархвар судлаач
  5. Ц.Дагвадорж, багш, профессор, микробиологч
  6. Ж.Батаа,багш, Анагаах ухааны доктор, Халдвартын эмч, Тархвар судлаач

ГУРАВ. Тэнхимийн хэтийн зорилт 

  • Тэнхим багаар ажиллаж бүх үйл ажиллагаагаа асуудал дэвшүүлэн шийдвэрлэх зорилт тавьж байна. Үүнд:
  • Судалгаанд суурилсан сургалт явуулах
  • ЭША:  Хачигт халдварын тархалт, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтийг  цогцоор нь шийдвэрлэх
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварын үүсгэгчийн бүтэц, оношлогоо, эмчилгээний асуудалд
  • Монголын ресторан, караоке, кино театруудын агаарт никотины агууламжийг тодорхойлох
  • Вакцины дараах Менингококкт халдварын асуудал

“Ач” биолаборатори Биотехнологийн хөгжлийн үр дүн, ололт амжилт, тэргүүн туршлагыг үр бүтээлтэй нэвтрүүлэн, анагаахын болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр шатанд гаргаж, эмгэгийн оношлогоог олон улсын түвшинд хүргэх зорилго тавин ажиллана.

ДӨРӨВ. Бүтээлийн жагсаалт (Сүүлийн 5 жилээр)

  1. Л.Норжмаа. Монголын зарим баар цэнгээний газруудын агаар дахь Никотины агууламжийн судалгаа” МАУ, 2011, 4 (154)
  2. ХӨСМС, 2013,6.
  3. Ж.Батаа Хачигт боррелиозын экологи, тархалтын онцлог, эмнэлзүй, оношлогоо сэргийлэлт
  4. “Хачигт халдварын үүсгэгчдийг ПГУ-аар тодорхойлсон дүн” ХӨСМС,2013,6.
  5. “Хачигт энцефалит өвчний   тохиолдолд хийсэн судалгаа” ЭШ-ний өгүүлэлүүдыг ХӨСМС, 2014, 1.
  6. Ж.Батаа бусад “Бруцеллёз өвчнөөс сэргийлье” ТВ сэрэмжлүүлэг ЗӨСҮТ,  ХӨСҮТ-ийн хамтарсан DVD,2013.
  7. Ц.Сарангуа  “Демодекс хачгийн илрүүлэл, оношлогоо ба нүүрний арьсны физиологийн зарим үзүүлэлт”
  8. J.Bataa , H.Ivaski, N.Takada “Detection of Anaplasma phyagocytophilum  and Borrelia burgdorferi in I.persulcatus ticks in Mongolia by PCR” бүэээл  Japanese Journal of Infectionus Disease, 2013  

Twitter