Сувилахуйн арга зүй, сувилгааны тэнхим

Зорилго: Сувилахуйн боловсролыг чанартай сайн олгож, улмаар төгсөгчид нь монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахад чиглэх болно

 

Зорилго:

  • Сувилахуйн боловсролыг чанартай сайн олгох
  • Сувилахуйн тусламж үйлчилгээг хүн амд үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэдлэг, чадвар , хандлага бүхий сувилахуйн менежерийг бэлтгэх
  • Сувилахуйн гардан ур чадварыг стандартын дагуу сайн эзэмшүүлж, хариуцлагыг ухамсарласан, бие даан хөгжих чадвар бүхий   мэргэжилтэн бэлтгэх
  • Эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, арга зүйн зөвлөлгөө өгөх зааварлагч, зөвлөгч мэргэжилтэн бэлтгэх

 

Үйл ажиллагааны чиглэл: Activities

  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулна
  • Сургалт удирдан зохион байгуулана
  • Сургалтанд ашиглах ном сурах бичиг, тестийн санг байнга баяжуулан сайжруулан сургалтанд ашиглана
  • Сургалтын материал, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж сургалтанд ашиглана
  • Онол практикийг хослуулан ажиллаж, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэнэ
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тасралтгүй хийж боловсролын зэргээ байнга ахиулна
  • Эрдэм судлалын ажлын үр дүнг гадаад болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, судлаачийн арга зүйгээ байнга хөгжүүлнэ
  • Оюутны мэдлэг, чадвар хандлагыг ил, тод, шударга, үнэн бодитоор үнэлэж дүгнэнэ
  • Тэнхимийн багш бүр оюутаны хүмүүжил, бие хүн болгон төлөвшүүлэх ажлыг өөрсдийн  гол  үүрэг болгон ажиллана
  • Оюутныг эрдэм судлал, судалгааны ажилд татан оролцуулж судалгааны ажил хийх хүсэл сонирхолыг нэмэгдүүлэж, судалгааны арга зүйг эзэмшүүлнэ
  • Оюутны эрдэм судлал, судалгааны ажлыг үр дүнг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ
  • Оюутны нийгмийн идэвхи санаачлагыг сайжруулах зорилгоор хүмүүлэгийн болон сайн дурын байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж, үр дүнг нь олон нийтэд суртчилан таниулана

 

 

Товч танилцуулга: Introduction of the nursing faculty

 

Brief introduction of the nursing faculty

Ач АУИС-ийн Сувилахуйн салбар нь 2005 онд үүсгэн байгуулагдаж,  бакалавр зэрэгтэй  сувилагч мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн ба одоогоор 4 үндсэн багш,  6 гэрээт багш /эмнэлгийн практик дадлагыг багш нар/,  нийт 120 оюутан суралцаж байна.

2009-2010 хичээлийн жилээс хойш нийт 6  удаагийн төгсөлт хийж нийт 124 гаруй бакалавр зэрэгтэй сувилагч мэргэжилтэнг  эрүүл мэндийн салбарт бэлтгэн гаргаад байна. Сувилахуйн салбар төгсөгчдийн 91% нь мэргэжлээрээ ажиллаж байгаагийн 28.4% нь хөдөө орон нутагт, үлдсэн 71.6 % нь УБ хотод  2, 3 - р шатлалын эмнэлэгт ажиллаж байна.

Сургалтын төлөвлөгөө нь нийт 135 багц цаг, үүний 55 багц цаг нь лекц, 38 багц цаг нь семинар, 58 багц цаг нь дадлагын сургалт байна. Нийт сургалтын цагийн 40,7% нь онолын сургалт, 59.3% нь дадлага семинарийн сургалт эзлэж байна.

УБ Төмөр замын нэгдсэн эмнэлэг, УК Гуравдугаар Нэгдсэн Эмнэлэг, УКНЭ, ЭХЭМҮТ, ГССЗҮТ, ХӨСҮТ, II-р амаржих газар, ХУД-ын нэгдсэн эмнэлэгүүдтэй хамтран ажиллаж, оюутнуудаа дадлагажуулан сургадаг.

 

Багшлах бүрэлдэхүүн:

  • Б.Булганцэцэг  АУ-ны магистр, Сувилахуйн Тэнхимийн эрхлэгч, Ахлах багш, ЭМЯ-ны Сувилахуйн Салбар Зөвлөлийн Гишүүн.
  • Ц.Эрдэнэбилэг Удирдахуйн Ухааны магистр. МУ-ын ахлах зэрэгтэй сувилагч
  • С.Дүүриймаа СУ-ны магистр
  • И.Хишигзаяа СУ-ны магистрант

 

Гэрээт багш нар:

  • Ө. Ариунаа СУ-ны магистрант, МУ-ын тэргүүлэх зэрэгтэй сувилагч. Арьс судлалын үндэсний төвд ажилладаг
  • Р. Туяа  МУ-ын тэргүүлэх зэрэгтэй сувилагч. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажилладаг
  • Г Оюунцэцэг МУ-ын Ахлах зэрэгтэй мэдрэлийн эмч, Хан-уул дүүргийн мэдрэлийн тасагт ажилладаг
  • Г. Одгэрэл Сувилахуйн бакалавр зэрэгтэй.  МУ-ын  тэргүүлэх зэрэгтэй сувилагч. Халдвар судлалын үндэсний төвд ажилладаг
  • Ч. Мөнхтуяа Сувилахуйн бакалавр, МУ-ын  тэргүүлэх зэрэгтэй сувилагч. Шаштины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг

Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа:

  • Ач Анагаах Ухааны Дээд Сургуулийн Сувилахуйн Тэнхмийн дэргэд оюутны бүтээлч үйл ажиллагааг дэмжих, мэргэжилдээ дур сонирхолтой болох, мэргэжлийн талаарх ойлголт, хандлагыг  төлөвшүүлэх зорилгоор  “Nursing Club”, “Сувилахуйн Оюутны Зөвлөл” ажилладаг. Тус клубын зорилго нь Сувилахуйн шинжлэх ухааны хүрээнд, сувилахуйн салбарт суралцагсдын бие даан болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх,  мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлсэн  мэргэжилтэн бэлтгэхэд  чиглэгдсэн болно.
  • “Nursing Club”, “Сувилахуйн Оюутны Зөвлөл” болон сувилахуйн салбарын оюутнууд нь жил бүр Батсүмбэр дэхь Улсын Ахмадыг Асрах Үндэсний Төвтэй хамтран ажиллаж, хүмүүнлэгийн болон сувилахуйн  тусламж үзүүлэж, сэтгэл санааны дэм өгдөг. Мөн гэрээр хүнд хэвтрийн өвчтнүүдэд багаараа очиж асаргаа сувилгаа хийдэг.

 

Гадаад харилцаа:

  • 2011-2012 оны хичээлийн жилд Нэгдсэн Вант Улсын Монгол дахь төлөөлөгчийн газар болох VSO олон улсын байгууллагын сайн дурын мэргэжилтэн Андрю Спинк-тэй хамтран ажилласан. 

Twitter