Нүүр ам судлалын салбар

САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

Нүүр ам судлалын  салбар нь анх 2002 онд АУ –ны доктор, профессор, хүний гавъяат их эмч Ц. Норовпилийн удирдлаган дор 1 үндсэн багш  4 зочин багш, 12 оюутантайгаар  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Одоогоор тус салбарт нүүр ам судлалын нарийн мэргэжлийн чиглэлээр  17  багш ажиллаж байна. Үүнээс:

  • АУ доктор, профессор - 1 
  • АУ-ны  доктор , клиникийн   профессор , тэргүүлэх зэргийн эмч – 1
  • АУ-ны  магистр  клиникийн профессор тэргүүлэх зэргийн эмч – 7
  • АУ-ны магистр, докторант - 3
  • АУ- ны магистр - 2
  • АУ-ны магистрант – 2
  • Сувилагч лаборант  - 1  тус  тус ажиллаж байна.

САЛБАРЫН ЗОРИЛГО

Нүүр ам судлаач эмч мэргэжлийг эзэмшихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг дадал, хандлагыг төлөвшүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Байгуулагдсан цагаасаа эхлэн чадварлаг нүүр ам судлаач эмч  бэлтгэхийн тулд оюутныг бие даан суралцах чадвар  эзэмшүүлэх, оюутанд бүтээлч, хамтач сэтгэхүйг  төлөвшүүлэх, нүүр амны өвчин, эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ, тэдгээрээс урьдчилан сэргийлэх аргыг эзэмшүүлэх, онолын болон дадлагын өндөр түвшинд бэлтгэгдсэн “Нүүр амны их эмч” төгсгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Сургалтын үндсэн үйл ажиллагаа нь дараах чиглэлийн дагуу явагдаж байна.   Үүнд:

  • Нүүр амны эмчилгээ
  • Нүүр амны согог засал
  • Нүүр амны мэс засал
  • Нүүр амны гажиг засал
  • Хүүхдийн нүүр  амны эмчилгээ
  • Хүүхдийн нүүр амны мэс засал
  • Нүүр амны өвчнөөс  урьдчилан сэргийлэх чиглэл

СУРГАЛТ

А.Төгсөлтийн  өмнөх  сургалт

  1. Суралцах жил: 5 жил
  2. Сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж: 177 багц цаг
  3. Анхны элсэлт авсан он: 2002

Нүүр ам судлалын мэргэжлээр элсэлт авсан тоон мэдээ

  •  

Элсэлт авсан хичээлийн жил

Элсэгчдийн тоо

  1.  

2002-2003 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2003-2004 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2004-2005 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2005-2006 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2006-2007 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2007-2008 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2008-2009 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

Нийт төгсөлтийн тоо: 9
Нийт төгсөгчдийн тоо: 279

Нүүр ам судлалын мэргэжлээр төгсөлт хийсэн  тоон мэдээ

  •  

Төгсөлт хийсэн хичээлийн жил

Төгсөгчдийн тоо

  1.  

2006-2007 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2007-2008 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2008-2009 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

В. Төгсөлтийн дараах  сургалт - / Үндсэн нарийн мэргэжил олгох сургалт/

Нүүр амны эмчилгээ, нүүр амны согог засал, нүүр амны мэс засал, нүүр амны гажиг засал, хүүхдийн нүүр  амны эмчилгээ, хүүхдийн  нүүр амны мэс засын чиглэлээр нарийн мэргэжлийн сургалтыг зохионы байгуулж байна.

  1. Суралцах жил:  1  жил
  2. Сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж:  66 багц цаг
  3. Анхны элсэлт авсан он:2006
  4. Нийт төгсөлтийн тоо: 4
  5. Нийт төгсөгчдийн тоо: 6

С. Төгсөлтийн  сургалт  /Магистрын сургалт/

  1. Суралцах жил:  2  жил
  2. Сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж:  36 багц цаг
  3. Анхны элсэлт авсан он:2007

Нүүр ам судлалын мэргэжлээр магистрын  элсэлт авсан тоон мэдээ

  •  

Элсэлт авсан хичээлийн жил

Элсэгчдийн тоо

  1.  

2007-2008 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2008-2009 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2009-2010 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

Нийт төгсөлтийн тоо: 9
Нийт төгсөгчдийн тоо: 10

БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН

А. Үндсэн багш нар:

  • Салбарын эрхлэгч   -  Ц. Норовпил -  Эрхүүгийн анагаах ухааны дээд сургуулийг Стоматологич их эмч мэргэжлээр төгссөн. Монгол Улсын Хүний Гавъяат эмч,  АУ-ны доктор профессорАУ –ны доктор, профессор, хүний гавъяат их эмч
  • Тэнхимийн эрхлэгч  - Н.Чинжаргал  - Новосибирскийн анагаах ухааны их сургуулийг Стоматологич их эмч мэргэжлээр төгссөн. АУ-ны магистр, докторант.
  • Мэргэжлийн багш нар: 
  1. Д. Мягмар- АУИС-ийг Шүдний их эмч мэргэжлээр төгссөн. АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч
  2. Б. Тунгалаг-“АЧ” АУДС-ийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн. АУ-ны магистр.
  3. Д. Доржсүрэн-“АЧ” АУДС-ийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн. АУ-ны магистр.
  4. С. Батболд-“АЧ” АУДС-ийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн. АУ-ны магистрант.
  5. Г. Мөнхзул  -“АЧ” АУДС-ийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн.      АУ-ны магистрант.
  6. Даваа - сувилагч лаборант -1 

А. Гэрээт багш нар:

Овог

Нэр

Заадаг хичээлийн нэр

Эмнэлзүйн цол зэргийг бичих

1

Бадрах

Батцэцэг

Дүрс оношлогоо

Бакалавр

2

Гонгоржав

Аянга

Хүүхдийн нүүр амны мэс засал

Бакалавр

3

Рэнцэн

Баясгалан

Хүүхдийн нүүр амны мэс засал

Бакалавр

4

Дагватөгс

Эрдэнэтөгс

Нүүр амны өвчнөөс урьдчилсан сэргийлэлт

Бакалавр

5

Оюунбат

Болорцог

Нүүр амны мэс засал

Бакалавр

6

Чүлтэмсүрэн

Итгэлт

Нүүр амны мэс засал

Бакалавр

7

Гүндсамба

Пүрэвдорж

Эрүү нүүрний мэс засал

Бакалавр

 

СУРГАЛТЫН ОРЧИН,  МАТЕРИАЛЛАГ БААЗ,  түшиц бааз эмнэлгүүд

Эмнэлзүйн урьдал дадлагын  - 2 анги, үзлэг эмчилгээний холбогдох тоног, төхөөрөмж, клиникийн үзлэг, дадлагад хэрэглэгдэх багаж, материалаар хангагдсан эмнэлзүйн үзлэгийн - 3 анги, 2 лабораторийн өрөөг хичээл тус бүрийн онцлогт тохируулан тохижуулсан Нүүр амны эмчилгээ, нүүр амны согог засал,нүүр амны мэс засал, нүүр амны гажиг засал, хүүхдийн нүүр  амны эмчилгээ, хүүхдийн нүүр амны мэс засал, нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх  чиглэлийн кабинет

  • Хиймэл шүдэлбэрийн лаборатори
  • Шүд эрүү нүүрны эмгэг судлалын төв
  • Хавдар судлалын  үндэсний төв
  • Гэмтэл судлалын  үндэсний төв
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  • “Ароно”  шүдний эмнэлэг
  • Хүүхдийн  шүд эмчилгээний   сэргийлэлтээр “Энэрэл дент” эмнэлэг
  • Эрүү нүүрны гажиг заслаар “Мондент” эмнэлэг
  • Эрүү нүүрны  мэс заслаар “Цэвхэн”  зэрэг  бааз эмнэлгүүдэд  дадлага хийж байна

ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛ

Нүүр амны эмчилгээ, нүүр амны согог засал,нүүр амны мэс засал, нүүр амны гажиг засал, хүүхдийн нүүр  амны эмчилгээ,хүүхдийн  нүүр амны мэс заслын чиглэлээр  эрдэм шинжилгээний ажил хийж,  онол практикийн  хурлуудад  илтгэл тавьж  өгүүлэл  бичиж  оюутнуудад зориулан  мэргэжлийн  ном  сурах бичиг,  гарын авлага туурвиж  эрдэм шинжилгээ  судалгаа  хийсээр байна.

НАС-ын тэнхимийн профессор багшийн удирдлаган доор 10 эмч АУ-ны магистрын зэрэг хамгаалсан бөгөөд одоо 10 эмч АУ-ны магистрын зэрэг горилон судалгааны ажлаа хийж байна.

ГАДААД ХАРИЛЦАА:

2001 онд ОХУ-ын Новосибирск хотын Анагаах ухааны дээд сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, анагаах ухааны эрдэм судлалын чиглэлд хэд хэдэн зорилт тавин амжилттай биелүүллээ.

Японы Токушимагийн Их сургуультай хамтран ажиллах хүрээнд багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж, нэг багш анагаах ухааны боловсролын доктор хамгаалж, одоо нэг багш доктрантурт суралцаж байна

Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран хэрэгжүүлж байгаа Норвегийн Тусламжийн Байгууллагын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийн хүрээнд Ач АУДС нь хамтран хэрэгжүүлэгч байгууллага болж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар хамтын үйл ажиллагаа улам өргөжин тэлж байна.

ОЮУТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

А. Сургуулийн хэмжээнд

1. “Бид мэргэжилдээ хайртай” сэдэвт  ажил мэргэжлийн уралдаан

2. Нүүр ам судлалын салбарыг сурталчлах өдөрлөг

3. Нүүр ам судлалын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн

4  Нүүр ам судлалын нэрэмжит ширээний теннисний тэмцээн

5. Нүүр ам судлалын салбарын эрдэм шинжилгээний бага хурал

Оюутнуудын сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, мэргэжлээрээ бахархах, цаашдын амьдралдаа өндөр зорилго тавин ажиллах чин хүсэлтэйгээр суралцахад бусдыгаа уриалан дагуулах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд оюутны оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор дараах клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

1. Нүүр ам судлалын оюутны зөвлөл /НАСОЗ/

2. Судлалгаа  шинжилгээний  чиглэлээр “Dental research”  клуб

3. Шүд эмчилгээ, урьдчилан сэргийлэх  чиглэлээр “Futurum “ клуб

4. Нүүр амны согог заслын чиглэлээр   “Crown” клуб

5 .“Ач” fashion клуб


Twitter