ХМИ- ажлын хэсгийн тайлан

“АЧ” Анагаах Ухааны Их Сургуулийн Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн томилсон шинжээчдийн багийн “Ач” АУИС-дээр ажиллаж хөндлөнгийн үнэлгээ хийсэн тайлан.

 

Шинжээчдийн баг:   Багийн ахлагч – Н.Сүмбэрзул /АШУҮИС-ийн тэргүүн дэд захирал

Шинжээч – Г.Баясгалан /Нийслэл-Өргөө амаржих газрын дэд захирал           /

Шинжээч – М.Алгаа /ЭЗШУИС-ийн дэд захирал/

 

Хамарсан хугацаа:   2015.04.13-аас 2015.04.15

 

2015 оны 4 дүгээр сар 13.

Шинжээчдийн багийн ажилласан эхний өдөр

 

Цаг

Хуваарьт ажил

Гүйцэтгэл

09:00

Цагт шинжээчдийн багийг хүлээн авах

 

09:05

Шинжээчдийн багийн ажиллах танилцуулга хийгдэв

            Сургуулийн эрдмийн өргөөнд Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн багийн гишүүдийг танилцуулж, ажиллах хуваарийг батлаж, багийн гүйцэтгэх ажлын үүрэг, зорилго, зэргийг танилцуулав.

            Танилцуулгад тус сургуулийн захирал, дэд захиралууд, алба нэгжүүдийн дарга нар, арга зүйч, менежерүүд, мөн бүх мэргэжлийн салбар, тэнхимийн эрхлэгчид хамрагдав.

  • ХМИҮЗ-ийн шинжээчийн баг болон сургуулийн багш, ажилтнуудад хандаж  “Ач” Анагаах Ухааны Их Сургуулийн захирал Н.Баасанжав үг хэлэв
  • Хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үндэсний Зөвлөлийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг үг хэлэв
  • Хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үндэсний Зөвлөлийн багийн ахлагч Н.Сүмбэрзул үг хэлэв
  • Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” мэргэжлийн хөтөлбөрийг Боловсрол эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаяр танилцуулж, илтгэл тавьсан

09:40

Нотлох баримттай танилцах

            ХМИҮЗ-ийн шинжээчийн баг Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” мэргэжлийн хөтөлбөрийн нотлох баримттай танилцсан.

            Нотлох баримтад “АЧ” Анагаах Ухааны Их Сургуулийн Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” сургалтын хөтөлбөрийн тайлан, нотлох баримтуудыг бүрдүүлсэн өөрийн үнэлгээий тайлангийн бүлэг тус бүрээр бэлтгэсэн үндсэн 7 хавтас болон бусад алба нэгжүүдийн эх материалуудыг хавсарган танилцуулах бусад хавтас зэрэг багтлаа.

13:00

Сургалтын орчинтой бодит байдал дээр танилцах. /Хичээлийн байр, оюутны байр, анги танхим, лабораториуд, оюутны байр, спорт заал, фитнесс/

  1. Хичээлийн 1-р байр
  • Ерөнхий эрдмийн тэнхим
  • Микробиологийн тэнхим
  • Микробиологийн сургалтын лаборатори
  • Мэдээлэл технологийн лаборатори
  • Удам зүйн кабинет
  • Эмгэг судлалын тэнхим
  • Химийн лаборатори
  • Номын сан
  • Оюутны цайны газар

 

  1. Хичээлийн 2-р байр
  • Морфологийн тэнхим
  • Морфологийн сургалтын кабинет
  • Физиологийн тэнхим
  • УАУ-ны бариа заслын кабинет
  • Өрхийн анагаах ухааны тэнхим
  • Сувилахуйн танхим
  • Сувилахуйн ур чадварын кабинет
  • Био лаборатори
  • Хичээлийн 2-р байрны өргөтгөлийн барилга

 

  1. Мэргэжлийн салбар, тэнхми
  • Уламжлалт анагаахын салбар
  • Нүүр ам судлалын салбар
  • Нүүр ам судлалын сургалтын лабораториуд

 

  1. Оюутны дотуур байр
  2. Спорт заал, фитнес клуб

 

15:00

Нотлох баримттай танилцах

ХМИҮЗ-ийн шинжээчийн баг Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” мэргэжлийн хөтөлбөрийн нотлох баримттай танилцах

 

 

 

 

 

2015 оны 4 дүгээр сар 14.

Шинжээчдийн багийн ажилласан хоёрдах өдөр

 

Цаг

Хуваарьт ажил

Ажлын явц

09:10

Оюутнуудын төлөөлөлтэй хийсэн уулзалт

            Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, хөтөлбөрийн талаарх санал авч, оюутнуудаар хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээ хийлгэв.

 

10:30

Нотлох баримттай танилцах

ХМИҮЗ-ийн шинжээчийн баг Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” мэргэжлийн хөтөлбөрийн нотлох баримттай танилцах

 

14:00

Түшиц бааз эмнэлгүүдтэй танилцах

            Шинжээчдийн баг “Ач” анагаах ухааны их сургуулийн түшиц, бааз эмнэлэгүүдийн бодит байдал дээр очиж танилцав. Үүнд:

  • “Сан хум” Өрхийн эмнэлэг 
  • Улсын 3-р төв эмнэлэг
  • Төмөр замын төв эмнэлэг
  • Орбита
  • ЭМЖЖ

 

 

2015 оны 4 дүгээр сар 15.

Шинжээчдийн багийн ажилласан гуравдах өдөр

 

Цаг

Хуваарьт ажил

Ажлын явц

09:10

Багш нартай уулзах

Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш нартай уулзаж, санал асууж сэтгэгдэл сонсов.

 

10:30

Нотлох баримттай танилцах

ХМИҮЗ-ийн шинжээчийн баг Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” мэргэжлийн хөтөлбөрийн нотлох баримттай танилцах

 

14:00

Үнэлгээ, дүгнэлт нэгтгэх

Шинжээчдийн баг өөрийн үнэлгээний дүн, оюутнуудаас авсан хөндлөнгийн үнэлгээ, шинжээчдийн багийн үнэлгээ, дүгнэлтээ нэгтгэв

 

15:00

Зөвлөмж өгөх

Шинжээчдийн баг өөрийн үнэлгээний тайланг хэлэлцэж бодит байдал дээр үзэж танилцаж, нотлох баритуудыг судлаж, санал асуулга, үнэлгээ дүгнэлт зэргийг нэгтэж Хүний их эмч бэлтгэх “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бүх багш ажилчдад санал шүүмж, зөвөлгөө өгсөн.

 


Twitter