Уламжлалт анагаах ухааны салбар

САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

Уламжлалт анагаах ухааны салбар 2010 оны 8 сарын 25-нд байгуулагдсан. Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн бакалаврын сургалтын ерөнхий суурь хичээл, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чиглэлийн хичээлийг үндсэн 8 багш, гэрээт 1 багш заадаг бөгөөд байгуулагдсан цагаас хойш салбарын эрхлэгчээр АШУ-ны доктор, профессор, академич Ш.Болд ажиллаж байна.

Одоогоор тус салбарт уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр  8  багш ажиллаж байна. Үүнээс:

- АУ доктор, профессор, академич - 1 
- АУ-ны магистр, докторант - 3
- АУ- ны магистр - 1
- АУ-ны магистрант – 3   тус  тус ажиллаж байна.

САЛБАРЫН ЗОРИЛГО

Уламжлалт анагаах ухааны чиглэлээр дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн их эмч бэлтгэх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, Монголын уламжлалт анагаах ухааны брэнд бүтээл, бүтээгдэхүүн бий болгох, салбарын судлаач, суралцагчдад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилготой

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Сургалтын үндсэн үйл ажиллагаа нь дараах чиглэлийн дагуу явагдаж байна. Үүнд:

  • АУ-ы төвөд хэл
  • УАУ-ы онол
  • УАУ-ы эмнэлзүй
  • УАУ-ы засал
  • Хятад анагаах ухааны зүү төөнө эмчигээний чиглэлээр сургалт явуулж байна.

СУРГАЛТ

А. Төгсөлтийн  өмнөх  сургалт  -  /Уламжлалт анагаах ухаан/

  1. Суралцах жил:  6 жил
  2. Сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж:   212 багц цаг
  3. Анхны элсэлт авсан он:2010
  •  

Элсэлт авсан хичээлийн жил

Элсэгчдийн тоо

  1.  

2010-2011 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2011-2012 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2012-2013 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2013-2014 оны хичээлийн жил

  1.  
  1.  

2014-2015 оны хичээлийн жил

  1.  

     4. Анхны төгсөлт:   2016 онд

“Уламжлалт анагаах ухаан” чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн их эмч нь хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлоготой уялдуулан зонхилон тохиолдох өвчин эмгэгийг уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшсэн, гардан хийх үйлдэлд мэргэжсэн, цаашид анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэших чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргахад энэхүү төгсөлтийн өмнөх сургалтын гол зорилго оршдог.

В. Төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын эрх одоогоор байхгүй.

САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХ

А.   Үндсэн багш нар

  1. Ш.Болд – АУИС-ийг уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгссөн, салбарын эрхлэгч, АШУ-ны доктор, профессор, академич.
  2. Б.Хүрэлчулуун – МУИС-ийг биологич мэргэжлээр төгссөн, ахлах багш, БУ-ны магистр, дэд профессор.
  3. Х.Улаан–Од – БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Төвөд эмнэлгийн дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн, АУ-ны магистр.
  4. Э.Дэлгэрмаа – АУИС-ийг уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгссөн, АУ-ны магистр.
  5. Б.Болор – ЭМШУИС-ийг уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгссөн, АУ-ны магистр.
  6. Л.Анхцацрал – ЭМШУИС-ийг уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгссөн, АУ-ы магистр
  7. Б.Оюун-Эрдэнэ – ӨМӨЗО-ны Өвөрмонголын үндэстний их сургуулийг уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгссөн, АУ-ы магистр
  8. Б.Мөнгөнтуяа -  ӨМӨЗО-ны Өвөрмонголын үндэстний их сургуулийг уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгссөн, АУ-ы магистр

В. Гэрээт багш нар:

  1. П.Нямдорж – АУДС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн, зүү төөнө заслын олон улсын мэргэжил олгох курс, АУ-ны магистр

СУРГАЛТЫН  ОРЧИН ,  МАТЕРИАЛЛАГ БААЗ,  түшиц бааз эмнэлгүүд

  • МУАУ-ы түүх, төвөд хэл, язгуурын үндэс, өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт ёс, УАУ-ы бие махбод судлал, УАУ-ы үндсэн онол, эрүүл биеийн үйл судлал, биеийн эмгэг үйл судлал чиглэлээр сургууль дээрх онолын танхимд
  • Эмийн ургамал судлал, фитохими, УАУ-ы эм судлал, эм найрлага судлалын хичээлийг эм судлалын танхим болон хээрийн нөхцөлд
  • УАУ-ы оношилгоо, УАУ-ы дотор өвчин судлал, УАУ-ы засал судлал, зүү төөнө эмчилгээний чиглэлээр УАУ-ы эмнэлзүйн танхим, СЗХҮТ болон “ЖАНА НАРАН” сувилал зэрэг бааз эмнэлгийг түшиглэн сургалтыг зохион байгуулдаг.

ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛ

  • Монголын анагаах ухааны түүхийн чиглэлээр:
  • Монголын уламжлалт анагаах ухааны онол, оношилгооны чиглэлээр:
  • Монголын уламжлалт анагаах ухааны эм, найрлагын судлалын чиглэлээр:
  • Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээний чиглэлээр:
  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах ухаанычиглэлээр  эрдэм шинжилгээний ажил хийж,  онол практикийн  хурлуудад  илтгэл тавьж  өгүүлэл  бичиж  оюутнуудад зориулан  мэргэжлийн  ном  сурах бичиг,  гарын авлага туурвиж  эрдэм шинжилгээ  судалгаа  хийсээр байна.

ГАДААД ХАРИЛЦАА

  • Япон улсын Ниппон сангийн санхүүжилтаар хэрэгжиж байгаа “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх” төслөөр 2008-2009 онд хийгдсэн “Томуу, томуу төст өвчнийг уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх” хамтарсан дэд төслийг боловсруулан, Японы талын санхүүгийн дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн 3 өрхийн эмнэлэгт амжилттай хэрэгжүүллээ.
  • 2009 оноос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Чифен /Chifeng/ Их сургуультай хамтран ажиллахаар тохиролцон урьдчилсан санамж бичигт гарын үсэг сурлаа. Уг санамж бичигт уламжлалт анагаах ухааны салбарын оюутан солилцооны хөтөлбөр болосруулах, багш нарыг богино хугацаагаар харилцан туршлага судлуулах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эм, эмчилгээний шинэ арга боловсруулах хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болоод байна.
  • 2010 оны 1 дүгээр сард тус сургуулийн захирал, академич Н.Баасанжавын албан ёсны урилгаар БНЭУ-ын Дарамсала хотын Далай ламын нэрэмжит Төвд эмнэлэг, Зурхай судлалын институтын захирал, 14 дүгээр Далай ламын эмч, маарамба, профессор Даваа айлчлан ирж, багш, оюутнуудад Төвдийн анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилт, хорт хавдрын эмчилгээнд шинээр нэвтрүүлсэн аргууд, төвд эмнэлгийн сургалтын хөтөлбөр, онцлогийн талаар лекц уншсан.

ОЮУТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

А. Сургуулийн хэмжээнд

  • Салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  • Сагсан бөмбөгийн тэмцээн
  • Явган аялал
  • Хээрийн дадлагыг жил бүр салбарын төлөвлөгөөнд тусган зохион байгуулдаг болно.

Төгсөх дамжааны оюутнууд мэргэжлийн багш нарын хамт  120 хүнд Уламжлалт Анагаах Ухааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн, Сонгино Хайрхан Дүүргийн 12-р сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг жил бүр зохион байгуулдаг болно. 


Twitter