Төгсөлтийн дараах сургалт

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ- РЕЗИДЕНТУР

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН МЭРГЭЖЛИЙН  ЧИГЛЭЛ, ХУГАЦАА, АГУУЛГЫН БАГТААМЖ

  1. Мэс зсал судлал                                2 жил              88 кредит
  2. Мэдрэл судлал                                  2 жил              88 кредит      
  3. Дотор судлал                                     2 жил              88 кредит
  4. Дүрс оношлогоо                                2 жил              88 кредит
  5. Арьс  гоо, засал                                 1,5 жил           66 кредит
  6. Лаборатори                                        1,5 жил           66 кредит
  7. Эх барих, эмэгтэйчүүд                      1,5 жил           66 кредит
  8. Нүд судлал                                         3 жил              132 кредит
  9. Чих хамар хоолой судлал                 2 жил              88 кредит
  10. Мэдээгүйжүүлэг,                               2 жил              88 кредит

Төгсөлтийн дараах сургалтаар хийсэн  элсэл, төгсөлтийн тоон мэдээ

ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2002 оны 12 сарын 20-ны өдрийн Анагаах Ухааны Боловсролын Зөвлөлийн шийдвэрээр Төгсөлтийн дараах сургалтаар үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх эрх авсан.

2002-2003 оны хичээлийн жилийн 10 сарын 1-нээс мэдрэл, мэс засал, лаборатори, дотор, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт чиглэлээр  элсэлтээ аван, үндсэн нарийн мэргэжлийн эмч бэлтгэж эхэлсэн. 

2004-2005 оны хичээлийн жилд арьс гоо засал, дүрс оношлогоо, эх барих эмэгтэйчүүд.,

2006-2007 оны хичээлийн жил нүүр ам судлалын чиглэлээр нүүр амны өвчний эмчилгээ, нүүр амны согог засал,  нүүр амны мэс засал.,

2010-2011 оны хичээлийн жил чих хамар хоолой, нүд судлал мэргэжлүүдээр тус тус төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл авч мэргэжилтэн бэлтгэж байна.

Сургуулийн үндсэн 4 байранд шүдний, морфологи, микробиологи, иммунологи, эмгэг судлал,  хими, биологи, онош зүй, компьютерийн  болон мэс заслын туршилтын лабораториудыг түшиглэн онолын сургалтыг зохион байгуулж байна. 

Компьютерийн лаборатори нь интернэтэд  холбогдсон  20 компьютертэй бөгөөд бүгд дотоод сүлжээгээр хэвлэх, хувилах төхөөрөмжид холбогдсон байдаг. Анагаах ухааны чиглэлээр шинэ мэдээ мэдээлэл авахад www.hinary.com, гэх мэт мэдээллийн сайтуудыг ашигладаг.

Нийт 18814 орчим ном  болон 40 мянган электрон ном бүхий цахим номын сантай ба ашиглагдаж буй номын 70% нь орос, англи хэл дээр хэвлэгдсэн болно.

Одоогоор энэ хугацаанд дээрхи 10 нарийн мэргэжлийн чиглэлээр  нийт 150 гаруй резидент  суралцаж, үндсэн нарийн мэргэжил эзэмшсэн.  Төгссөн эмч нар тухайн мэргэжлийн чиглэлээр амжилттай ажиллаж байна.

2013-2014 оны хичээлийн жилд:

Мэс заслын мэргэжлээр 5 резидент

Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлээр 1 резидент

Нүд судлал мэргэжлээр 2 резидент нийт 8 резидент ЭМХТ-ийн шалгалт амжилттай өгч төгссөн.

Ангиографийн төрөлжсөн нарийн мэргэжлээр 1 эмч суралцан төгссөн болно.

2014-2015 оны хичээлийн жилд 11 резидент элсэн ирж 1-р дамжаанд суралцаж байна.

2014-2015 оны хичээлийн жилд суралцаж буй резидентүүд

Овог нэр

Удирдагч багш

Мэргэжил

Хугацаа

1

Болд Мөнхцэцэг

Б.Цэрэндаш

Дотор

2

2

Ерлан Айгерим

Б.Цэрэндаш

Дотор

2

3

Найман Сайрангүл

Б.Цэрэндаш 

Дотор

2

4

Батжаргал Оргил

Б.Цэрэндаш

Дотор

2

5

Төмөрбаатар Болормаа

Б.Цэрэндаш

Мэс засал

2

6

Мөнхжаргал Амарбаяр

Н.Баасанжав

Мэс засал

2

7

Эрдэнэтөгс Уянга

Б.Эрдэнэчулуун

Чих хамар хоолой

2

8

Энхбат Мөнхзул

Э.Санжаа

Нүд судлал

2

9

Ломбо Содгэрэл

Ц.Бадамсэд

Дүрс оношлогоо

1,5

10

Сэнгээ Пүрэвдулам

Ц.Бадамсэд

Дүрс оношлогоо

1,5

11

Сэр-Од Мягмарсүрэн

Ц.Бадамсэд

Дүрс оношлогоо

1,5

12

Хүрэлбаасан Угтаабаяр

Д.Баасанжав

Мэдрэл

2

13

Ганзориг Эрдэнэбат

Д.Баасанжав

Мэдрэл

2

14

Рэнцэнсамбуу Пүрэвсүрэн

Д.Баасанжав

Мэдрэл

2

15

Самархан  Нурхуат

Н.Баасанжав

Мэс засал

2

16

Алтанзул Дамба-Юүрэн

Н.Баасанжав

Мэс засал

2

17

Дэмбэрэл  Мөнхбат

Н.Баасанжав

Мэс засал

2

18

Баярмагнай Хатанбаатар

Н.Баасанжав

Мэс засал

2

19

Дамдиндорж Батхишиг

Д.Цэрэндаш

Дотор

2

20

Даваадорж Гэрэлмаа

Д.Цэрэндаш

Дотор

2

21

Нямдарь Дэлгэрмаа

Д.Цэрэндаш

Дотор

2

22

Уранчимэг Лэгшидням

Д.Цэрэндаш

Эх барих эмэгтэйчүүд

1,5

23

Дамзан Лхагвасүрэн

В.Хадхүү

Лаборатори

1,5

24

Бадарч  Ганчимэг

В.Хадхүү

Лаборатори

1,5

25

Нямдаваа Мягмарнаран

Б.Эрдэнэчулуун

Лор

2

26

Төмөрсүх Туул

Ц.Бадамсэд

Дүрс оношлогоо

1,5

27

Батболд Очирбат

Ц.Бадамсэд

Дүрс оношлогоо

1,5

БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН

Дээрхи чиглэлүүдээр үндсэн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтыг Ардын эмч, Академич Н.Баасанжав,  Академич Б.Цэрэндаш, Ардын эмч, Анагаах ухааны  доктор профессор Э.Санжаа, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Баасанжав, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Эрдэнэчулуун, Анагаах ухааны доктор, профессор Ц.Норовпил, Анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд, Анагаахы ухааны доктор В.Хадхүү, Анагаах ухааны доктор, профессор Ж.Лхагвасүрэн зэрэг тухайн салбарын тэргүүний, шилдэг эмч, доктор, профессор багш нар удирдан ажилладаг.

Багшийн овог, нэр

Боловсролын ба эрдмийн цол

Мэргэж лийн зэрэг

Мэргэж лийн чиглэл

 
 

1

Начин Баасанжав

Академич,  доктор,  профессор

тэргүүлэх

Мэс засал

 

2

Дамчаа  Баасанжав

ШУ-ны доктор, профессор

тэргүүлэх

Мэдрэл

 

3

Бат-Өлзий Цэрэндаш

ШУ-ны доктор, профессор

тэргүүлэх

Дотор

 

4

Ваанчиг   Хадхүү

Боловсролын доктор

тэргүүлэх

Лаборатори

 

5

Базарваань Хандармаа

Магистр

тэргүүлэх

Арьс, гоо засал

 

6

Цэрэндорж Бадамсэд

АУ-ны доктор, профессор

тэргүүлэх

Дүрс оношлогоо

 

7

Жав      Лхагвасүрэн

АУ-ны доктор, дэд профессор

тэргүүлэх

Эх барих, эмэгтэйчүүд

 

8

Цэнд-Аюуш Норовпил

АУ-ны доктор, профессор, хүний гавьяат эмч

тэргүүлэх

НА-ны эмчилгээ, согог засал

 

9

Эрз Санжаа

АУ-ны доктор, профессор, хүний гавьяат эмч

тэргүүлэх

Нүд судлал

 

10

Батаа Эрдэнэчулуун

ШУ-ны доктор, профессор

тэргүүлэх

Чих хамар хоолой судлал

 

СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГ

  • Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг,
  • “Ачтан”-элит эмнэлэг, ЭНЭШҮТ эмнэлэг,
  • Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг,
  • Хавдар судлалын үндэсний төв,
  • Төмөр замын төв эмнэлэг,
  • 1-р төрөх газар
  • “Ароно” шүдний эмнэлэг,
  • “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг,
  • “Орбита” нүдний эмнэлэг,
  • “Мондент” шүдний эмнэлэг,
  • “Энэрэлдент” шүдний эмнэлэг.

Twitter