Оюутны тангараг, ёс зүй

Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх ариун үйлсд оюун ухаан, бие сэтгэлээ бэлтгэхийн учир эрдэмд шамдангуй, номд хичээнгүй суралцаж, сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж явахаа батлан Тангараглая.

ОЮУТНЫ МӨРДӨХ ДҮРЭМ

Зорилго:          Сургуулийн хамт олны харилцааг зохицуулах, оюутны хариуцлага, дэг журам,          ёс зүйн тогтолцоог бий болгоход оршино.

  1. Энэхүү дүрэм нь «Ач» Анагаах Ухааны  Их Сургуулийн хөдөлмөрийн дотоод журамтай уялдан мөрдөгдөнө.
  2. Дүрэм нь тус сургуульд суралцагч нийт оюутнуудад хамаарна.
  3. Сургуулийн байр, анги, танхимд гадуур хувцастай явахыг хориглоно
  4. Сургууль дээр болон хичээлтэй байх хугацаанд халатаа өмсөж, энгэрийн тэмдэгээ зүүсэн байна.
  5. Хичээлийн эхлэх цагаас хоцролгүй, цагийг чанд баримтална.
  6. Сургуулийн багш, ажилтан ажилчид, оюутнуудаа хүндлэн, оюутны ёсзүйн дүрмийг мөрдөнө.
  7. Сургуулийн эд хогшил, тоног төхөөрөмжийг заавар журмын дагуу цэвэр, гамтай ашиглах ба ширээ, сандал, ханан дээр элдэв зүйл бичиж зурахыг хориглоно.
  8. Сургуулийн номын сан, анги танхим, хонгилд чанга ярих, хашгирч, шуугихыг хориглоно.
  9. Суралцагч бүр сургалтын гэрээг хугацаанд нь хийж, суралцагчийн үүргээ биелүүлнэ.
  10. Зарим анги тэнхимийн / Интернет мэдээллийн төв, хими, морфологи гэх мэт / онцлог дүрэм, журмыг мөрдөн суралцана.
  11. Сургуулийн болон оюутны байранд тамхи татах, архи, согтууруулах ундаа хэрэглэх болон хэрэглэсэн явахыг хатуу хориглоно.
  12. Суралцагч бүр энэхүү дүрэм болон сургуулийн хүрээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, бусад дүрэм, журамд захирагдана.