Оюутны холбоо

“АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО

Оюутны холбоо нь оюутнуудыг эгнээндээ нэгтгэн, аливаа төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. Анх 1998 онд Монголын Оюутны холбооны дэргэдэх Оюутны оролцооны бие даасан байгууллага болсон билээ. Өөрийн тамга тэмдэг, бэлгэдэл, туг, сүлд дуу, үнэмлэх, уриатай бөгөөд мөн удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан журмын дагуу оюутныг урамшуулах дээд шагналтай. “АЧ” АУИС-ийн Оюутны холбоо нь Үндсэн хууль,”АЧ” АУИС ийн дүрэм, ТББ ийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг билээ.

Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа оюутан залуусын дунд гүүр болсоор өнөөг хүртэл ажиллаж байгаа оюутны өөрийн удирдлагын байгууллага билээ.

Бүрэлдэхүүн 5 салбар сургууль тус бүр дээрээ салбар Оюутны зөвлөлөөр дамжуулан үйл ажиллагаа явуулахаас гадна Оюутны хөгжлийн клубүүдээр дамжуулан оюутанд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулдаг.

“АЧ” АУИС ийн Оюутны холбоо нь үйл ажиллагаа зохион явуулах өрөө, техник хэрэгсэл зэрэг бүх талын нөөц бололцоогоор баялаг болно. Мөн Оюутны холбоо нь шаардлагатай үед бусад албан байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн бололцоотой бөгөөд өөрийн албан бланк, тамга тэмдэгтэй байгууллага юм. “АЧ” АУИС-ийн Оюутны холбооны тэргүүнээр  “АЧ” АУИС – ийн  Анагаах Ухааны сургуулийн Анагаахын 5-р ангийн оюутан Бямбасүрэн  овогтой Ганбаатар , Дэд тэргүүнээр Анагаах ухааны  сургуулийн Анагаахын  2-р ангийн оюутан Т. Цэвэлням, Ерөнхий нарийн бичгийн даргаар Анагаах ухааны сургуулийн 3-р ангийн оюутан Б. Сэлэнгээ нар тус тус ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

  1. Оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалж, хүсэл сонирхол байр суурийг илэрхийлэх, бие даан хөгжих нөхцлийг бүрдүүлэн ажиллах
  2. “Ач” АУИС-ийн оюутнуудын дунд зохиогдох олон талт үйл ажиллагааг санаачлан, хариуцан зохион байгуулах
  3. Оюутан сурч боловсроход дэмжлэг үзүүлэх, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх
  4. Багш, оюутны эвсэг харилцааг бүрдүүлж, сургуулиа хөгжүүлэх үйлсэд оюутнуудын идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх
  5. Оюутны үндэсний төв болон эрүүл мэндийн байгууллагуудаас зохиож буй аливаа сургалт болон олон нийтийн ажилд оюутнуудыг хамруулан оролцуулах

 “АЧ” АУИС Оюутны холбооны салбар зөвлөлүүдийн дарга нар:

 

  1. Б. Тэмүүжин-Анагаах Ухааны  сургуулийн Оюутны зөвлөлийн  дарга                           
  2. Б. Мөнх-Эрдэнэ-Уламжлалт Анагаах  ухааны сургуулийн Оюутны зөвлөлийн дарга                        
  3. Б. Алтантүлхүүр-Нүүр ам судлалын  сургуулийн Оюутны зөвлөлийн дарга                          
  4. Ж. Цэцэгмаа-Сувилахуйн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга                      
  5. Б. Золзаяа-Оюутны холбооны Хяналтын зөвлөлийн дарга  нар тус тус амжилттай ажиллаж байна

“АЧ” Анагаах Ухааны Их Сургуулийн Оюутны холбооны гүйцэтгэх хороонд АУС-ийн оюутан Л. Шинэтөгс, Б. Оюунгэрэл болон бусад салбар сургууль бүрээс нэг оюутан томилогдож хамт олон болон амжилттай ажиллаж байна.

“АЧ” Анагаах Ухааны  Их Сургуулийн Оюутны холбоо, Оюутны зөвлөлийн дарга нарын утасны жагсаалт 

Б. Ганбаатар                         Оюутны холбооны тэргүүн                                             88090425

Т. Цэвэлням                         Дэд тэргүүн                                                                     95266262

Б. Сэлэнгээ                           ЕНБДарга                                                                       99378460

Б. Тэмүүжин                         АУС - ОЗ дарга                                                                99931653

Б. Мөнх-Эрдэнэ                   УАУС - ОЗ дарга                                                               96743888

Б. Алтантүлхүүр                  НАС - ОЗ дарга                                                                88652255

Ж. Цэцэгмаа                        СУС - ОЗ дарга                                                                  88545844

“АЧ” Анагаах Ухааны Их Сургуулийн Оюутны Холбоо Зохион  байгуулдаг уламжлалт үйл ажиллагаа

  • Оюутны хөгжлийн сургалт
  • Цуврал лекц
  • Уран илтгэлийн тэмцээн
  • 7 хоногийн өдөрлөг
  • Урлагийн үзлэг
  • Центавр танин мэдэхүйн тэмцээн уралдаан
  • Валентины баяр
  • Урлагийн их наадам
  • Хаврын баяр
  • Олон улсын оюутны эрхийн өдөр, оюутны оролцооны 7 хоног
  • Витаминжуулалтын аян
  • Смарт карт захиалга
  • Оюутан залуустай уулзах
  • АСК
  • Шинэ жил
  • Оюутны хөгжлийн клубүүдийн үйл ажиллагааг дэмжих
  • Бусад сургуулийн оюутны байгууллага болон олон нийтийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх

Оюутны холбооны дүрэм

Нэгдүгээр бүлэг: Нийтлэг үндэслэл

  1. “Ач” АУИС-ийн Оюутны байгууллагыг “Ач” АУИС-ийн “Оюутны Холбоо” цаашид (ОХ) гэж нэрлэнэ.
  2. ОХ нь “Ач” АУИС-ийн нийт оюутнуудыг төлөөлсөн, удирдах байгууллага мөн.
  3. ОХ нь “Ач” АУИС-ийн хичээлийн байранд байрлана.

Хоёрдугаар бүлэг: ОХ-ны эрхэм зорилго

  1. Оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалж, хүсэл сонирхол байр суурийг илэрхийлэх, бие даан хөгжих нөхцлийг бүрдүүлэн ажиллах
  2. “Ач” АУИС-ийн оюутны дунд зохиогдох олон талт үйл ажиллагааг санаачлан, хариуцан зохион байгуулах
  3. Оюутан сурч боловсроход дэмжлэг үзүүлэх, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх
  4. Багш, оюутны эвсэг харицааг бүрдүүлж, сургуулиа хөгжүүлэх үйлсэд оюутнуудын идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх
  5. Оюутны үндэсний төв болон эрүүл мэндийн байгууллагуудаас зохиож буй аливаа сургалт болон олон нийтийн ажилд оюутнуудыг хамруулан оролцуулах

Гуравдугаар бүлэг: Үйл ажиллагааны үндсэн зарчим

  1. ОХ нь үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг удирдлага болгож оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, нас, бие, сэтгэхүйн онцлогийг харгалзан ажиллана.
  2. Оюутан хоорондын харилцан мэдээлэл санал бодол солилцох бүх талын бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулна.
  3. Оюутан ба сургуулийн  удирдлагыг холбож, оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана.
  4. ОХ нь гадаад, дотоод их дээд сургууль, коллеж, оюутны байгууллага болон бусад олон нийтийн байгууллагуудтай харилцаа тогтоон хамтран ажиллана.
  5. Монголын оюутны холбооны албан ёсны гишүүн байж гишүүнчлэлээрээ дамжуулан, боловсролын төрийн захиргааны байгууллагаар өөрсдийн санал гомдлоо шийдвэрлүүлнэ.
  6. Оюутны холбоо нь Монгол улсын Үндсэн хууль, монголын оюутны холбооны дүрэм болон бусад холбогдох дүрэм журам, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

Дөрөвдүгээр бүлэг: Бүтэц зохион байгуулалт, гишүүнчлэл

  1. ОХ нь 16-30 оюутны бүрэлдэхүүн бүхий гишүүнтэй байна.
  2. ОХ нь гишүүнчлэлийн 3 хэлбэртэй байна.
  • Хүндэт гишүүн. ОХ-ны үйл ажиллагааг дэмжиж ажилладаг эрдэмтэн багш, эмчийг хүндэт гишүүнээр сонгон өргөмжлөл олгоно.
  • Үндсэн гишүүн. ОХ-ны үйл ажиллагаанд 1 жил буюу түүнээс дээш хугацаагаар тогтмтол оролцсон оюутанд гишүүнчлэлийн үнэмлэх олгож, үндсэн гишүүнд тооцно.
  • Дэмжигч гишүүн. ОХ-ны үйл ажиллагааг дэмжиж ажилладаг оюутныг дэмжигч гишүүнд тооцно.

     3.  Гишүүн дараах эрх үүрэгтэй.

  • ОХ-ны удирдлагад сонгогдох, сонгох
  • ОХ-ны удирдлага үйл ажиллагааны талаар мэдээлэл авах
  • ОХ-ны үйл ажиллагаатай холбогдуулж байр сууриа чөлөөтэй илэрхийлэх
  • ОХ-ноос зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхитэй оролцох
  • ОХ-ны үйл ажиллагааны харъяа бүлэг байгуулах
  • ОХ-ны гишүүн нь оюутны бусад байгууллагын гишүүн байж болохгүй
  • ОХ-ны гишүүд нь гишүүнчлэлийн хураамжийг төлж байх
  • ОХ-ны гишүүн нь сонгогдох ба түтгэлзүүлэх эрхтэй

Оюутны хуралдаан

  1. ОХ-ны эрх барих дээд байгууллага нь Оюутны нэгдсэн хуралдаан байна.
  2. Оюутны нэгдсэн хуралдаан нь жилд хоёр удаа болно.
  3. Хуралдаанд нийт оюутнуудын төлөөлөгчид сонгогдон оролцоно.
  4. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ОХ тогтоож хуралдаан хуралдахаас 14-с доошгүй хоногийн өмнө нийт оюутнуудад танилцуулна.
  5. Оюутны хуралдаан нь оюутнуудтай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд дүрэмд өөрчлөлт оруулах, ОХ-ны дарга, гишүүдийг сонгох, гүйцэтгэх албаны ажлын тайлан, цаашдын зорилт, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
  6. Хуралдаан нь бүх сонгогдсон төлөөлөгчдийн 2/3-с дээш хувь ирсэн тохиолдолд хүчинтэй байна.
  7. Нийт оюутны 25-с доошгүй хувь нь шаардсан тохиолдолд ээлжит бус хуралдааныг, 14-с доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна .

Гүйцэтгэх алба

  1. Хуралдаан хоорондын ОХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх алба зохион байгуулна.
  2. Гүйцэтгэх алба нь ОХ-ны дарга болон гишүүдээс бүрдэнэ.
  3. Гүйцэтгэх албаны гишүүдийг ОХ-ны дарга санал оруулж, хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгоно.
  4. Гүйцэтгэх алба нь 7-14 хоногт нэгээс доошгүй удаа хуралдана.
  5. Хуралдааныг гишүүдийн 2/3-с доошгүй ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцно.
  6. ОХ-ны үйл ажилагааны цаг үеийн бодлогыг гүйцэтгэх албаны гишүүдийн олонхийн саналаар тогтоон хэрэгжүүлнэ.
  7. Гүйцэтгэх албаны ажлын төлөвлөгөөг батлах, гишүүний татварын хэмжээг тогтоох асуудлыг ОХ шийдвэрлэн тогтооно.

Санхүүжилт

1. ОХ-ны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

А. Гадаад, дотоодын байгууллага, иргэдээс оруулах хандив

Б. Өөрийн үйл ажиллагаанаас олох орлого

В. ОХ-ны  санхүүг захиран зарцуулах эрхийг ОХ-ны дарга хариуцна.

Зургаадугаар бүлэг: Хяналт

  1. ОХ нь өөрийн тэмдэг, хэвлэмэл хуудас, бэлэгдэл туг, дуутай байна.
  2. Бэлэгдэл болон дууны үг аяыг ОХ-ны хурлаар батална.
  3. ОХ-ны тамга, тэмдэгийг зөвхөн албан бичиг, тогтоол заавар, гэрээ болон тамга дардас хэрэглэх журмын дагуу хэрэглэнэ.