Тэтгэлэгт хөтөлбөрүүд

  • Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал
  • Монгол Улсын Ерөнхи йсайдын нэрэмжит шагнал
  • ЭМЯ-ны Анагаахын шилдэг оюутан
  • ЭМСХХ-3 төсөл
  • НҮБ-ын Хүүхдийн сангийн тэтгэлэг
  • Голомт банкны тэтгэлэг
  • “Хөх сүлд соёл сан”гийн нэрэмжит  тэтгэлэг
  • “Хаан банк”-ны тэтгэлэг
  • “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын тэтгэлэг
  • “Зориг сан”-гийн тэтгэлэг
  • Үндэсний тэтгэлэг
  • Урамшуулалт тэтгэлэг
  • Сургалтын төрийн сангийн зээл

д/д

Тэтгэлэгийн нэр

Тэтгэлэгийн болзол

Бүрдүүлэх материал

1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  нэрэмжит тэтгэлэг

Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчид /ЗГ-ын 2008 оны 46 тогтоол, журмын дагуу/

http://www.mecs.gov.mn/article-132-390.mw

2

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчид /ЗГ-ын 2008 оны 46 тогтоол, журмын дагуу/

http://www.mecs.gov.mn/article-132-390.mw

  • “АЧ” АУИС-н Захиралын нэрэмжит тэтгэлэг

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Арванхоёр. Суралцагчийн нийгмийн асуудал

  • Суралцагч сургуулийн сургалтын төлбөрт үйлчилгээний хөлс нь орсон үйлчилгээг нэмэлт төлбөргүй авна
  • Хичээлийн хөтөлбөр, суралцагчийн гарын авлагыг суралцагчдад үнэ төлбөргүй олгоно.
  • Сургуулийн хүрээнд үзүүлж байгаа дээр дурдсанаас бусад үйлчилгээгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ.
  • Бакалаврын сургалтад суралцагчид дор заасан хугацаагаар тасралтгүй “А” үнэлгээтэй суралцвал дорх байдлаар сургалтын хөнгөлөлт эдлэх бөгөөд тухайн улиралд хүчин төгөлдөр үйлчилнэ.

Сургалтын хугацаа

Дараалан “А” үнэлгээтэй суралцсан улирлын тоо

Сургалтын төлбөрөөс хөнгөлөх хувь

Тэтгэлгийн хэмжээ, сургалтын төлбөрийн хувиар

6 жил

6

50

-

8

100

-

  10

100

20

5 жил

5

50

-

7

100

-

9

100

20

4 жил

4

50

-

6

100

-

8

100

20

  • Хэрвээ сурлагын амжилт буурвал энэхүү журмын 12.4-т заасан хөнгөлөлт, тэтгэлэгийг  дараа улирлаас зогсооно.
  • Төрийн сургалтын сан, бусад төрийн болон төрийн бус байгууллагын тэтгэлэгт хамрагдах талаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд сургуулиас дэмжлэг үзүүлэн уламжлана
  • Сургуулийн төсвийн 1-ээс багагүй хувийг оюутны олон нийт, спорт, соёлын үйл ажиллагаанд зарцуулна
  • Хичээлийн жил бүр сурлага, урлаг, спорт, олон нийтийг хамарсан ажиллагаанд   амжилт гаргасан оюутнуудыг хичээлийн жилийн эхэнд шалгаруулан хүндэт самбарт зургийг нь байршуулан бусдад таниулан алдаршуулан урамшуулна.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД

Хэн хамрагдах вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагч;

1. Хагас өнчин суралцагч;

2. Малчин өрхийн суралцагч;

3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

4. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  • өргөдөл;
  • эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  • бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Боловсролын үнэлгээний төвийн батламж;
  • сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;
  • үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;
  • эцэг, эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар /1-д заасан суралцагчийн хувьд/;
  • малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /2-т заасан суралцагчийн хувьд/;
  • харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /3-т заасансуралцагчийн хувьд/;
  • 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /4-т заасан суралцагчийн хувьд/;
  • зээлийн баталгаа;

ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГ

Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан  өдрийн ангийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно.

УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ

 Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэголгоно.