Оюутны эрдэм шинжилгээ

 

ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Зорилго

  • Оюутныг эрдэм шинжилгээний ажилд татан оролцуулах
  • Оюутнуудад эрдмийн ажил судалгаа шинжилгээ хийх арга барил эзэмшүүлэх
  • Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах онол, практикийн цуврал хурлуудыг зохион байгуулах 

“Ач” АУИС-н Оюутны Эрдэм Шинжилгээний нийгэмлэг нь 2001 оны 3-р сарын 9-нд анх С.Наран-Өлзий ахлагчтайгаар байгуулагдаад өнөөг хүртэл 14 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Манай нийгэмлэг“Эмч хүн бүр судлаач байдаг харин cудлаач хүн бүр эмч байдаггүй” гэсэн үгийг өмнөө тавьж  Анагаах Ухааны Их далайд хамтдаа суралцан аялаж буй оюутан залуусын хүсэл эрмэлзэл дор оюутан байх хугацаандаа эрдэм шинжилгээ судалгааны ажилд шамдан оролцож шинжлэх ухаанд өөрсдийн гэсэн хувь нэмэрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй нэгэн зорилгын дор нэгдсэн хамт олон юм.

Түүхийн хуудаснаас :

  • 2001 оноос одоогийн ОЭШН-ийн бэлэгдэл “ЛОГО”-г үүсгэн гаргасан
  • 2002 оноос одоогийн “СЭТГЭШГҮЙ” ЭШБ Хурлыг зохион байгуулдаг болсон
  • 2004 оноос одоогийн “ЭРДМИЙН ЗАМНАЛ” багш шавийн уулзалт
  • 2006 оноос одоогийн Дотоод бүтэц зохион байгуулалтанд шилжсэн
  • 2007 оноос одоогийн ЭШ-ий ажлаар “ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН”-г шалгаруулдаг болсон .
  • 2011 оноос одоогийн ОЭШН-ийн бэлэгдэл “Туг”-ийг бүтээсэн .

Ерөнхий зохион байгуулалт :

  • Удирдах зөвлөл , Хүндэт багш , Хүндэт гишүүн , Үндсэн гишүүн , Дэмжигч гишүүн гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй .
  • Тэргүүн, -Нарийн бичиг,-Хяналт бодлого зохицуулалтын хэсэг,-Судалгаа хариуцсан хэсэг,
  • Гадаад харилцаа хариуцсан хэсэг, -Илтгэх урлаг мэтгэлцээний хэсэг,-Хэвлэл мэдээлэл хариуцсан хэсэг гэсэн 5 үндсэн хэсэг болон үйл ажиллагаа явуулж  байна.

Үе үеийн тэргүүдүүд:

  1. 2001 - 2003 онд С.Наран-Өлзий  / ТТАХНЭ-ийн ЗСЭТасгийн их эмч /
  2. 2004 - 2006 онд Ш.Батнасан    / КННЭ-ийн ДО-ны их эмч /
  3. 2006 - 2007 онд Т.Саруул      / КННЭ-ийн цусны их эмч /
  4. 2007-2009 онд Н.Аззаяа     / 2011 оны төгсөгч, их эмч /
  5. 2009-2012 онд Д.Сүхболд  /ТЗНЭ-н дотрын их эмч /
  6. 2012-2014 онд Э,Мөнхжин /Анагаах 601-р ангийн оюутан /
  7. 2014- оноос хойш Б. Гантөмөр / Анагаах 512-р ангийн оюутан /

Бид жил бүр нийгэмлэгийнхээ болон сургуулийн хүрээнд оюутан залуусынхаа мэдлэг чадварыг сайжруулах зорилготой олон олон арга хэмжээг тогтмол явуулдаг билээ. Өнгөрсөн жил бид уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаануудаа амжилттай зохион байгуулсан. Үүнд:

2014.12.1-нд ДОХ өвчний эсрэг дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан сургуулийн багш, оюутнуудын уг өвчний талаарх бодит мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх болон цаашдын эмчилгээний асуудлаар багш оюутнуудын чөлөөт ярилцлагыг зохион явуулсан.

2014.2-р сард ОЭШН-ийн танилцуулах 7 хоногийг зохион байгуулж, оюутан залуусынхаа дунд хөгжөөнт танин мэдэхүйн болон хичээлийн сэдэвт тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан. Мөн энэ үеэр шинэ гишүүдээ элсүүлэн авсан.

2014.10.18-нд “2013-2014’’ оны хичээлийн жилд жил бүр уламжлал болгон явуулдаг сурлагын амжилт болон эрдэм шинжилгээний ажлаараа шалгарсан ‘’ШИЛДЭГ 30’’ оюутанд шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулсан .  

2015.2-р сард ОЭШН-ийн танилцуулах 7 хоногийг зохион байгуулж, оюутан залуусынхаа дунд хөгжөөнт танин мэдэхүйн болон хичээлийн сэдэвт тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан. Мөн энэ үеэр шинэ гишүүдээ элсүүлэн авсан.

2015.3.9-нд бид нийгэмлэгийнхээ 13 жилийн ойг зохион байгуулж, үе үеийн төгсөгчдөө урин баярын хурал зохион байгуулсан. Мөн энэ өдрийг ОЭШН-ийн нэрэмжит өдөр болгон, сургуулийн оюутан залуусын дунд тэмцээн уралдаан зохион байгуулсан.

2015.5.28-нд Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “СЭТГЭШГҮЙ” эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Уг бага хуралд манай гишүүд идэвхитэй оролцож тэргүүн болон тусгай байрын шагнал хүртсэн болно.

Бүтэц:

Б.Гантөмөр-Анагаахын салбар 512-р групп

Нарийн бичиг: Э.Жавзандулам-Анагаахын салбар 212-р групп
                                                                                                               / утас:99758518/

Судалгаа хариуцсан хэсгийн ахлагч:-П.Очгэрэл-Нүүр ам судлалын салбар  218-р групп

Илтгэх урлаг, мэтгэлцээний хэсгийн ахлагч:-Ж.Бүрэнбаяр Анагаахын салбар 211-р групп                                                                                                     /утас:91340015/

Гадаад харилцаа,хэвлэл мэдээллийн хэсэг:-Б.Долгорсүрэн Уламжлалт анагаах ухааны    салбар 415-р групп                                                                         / утас:91201394