Дотоод хамтын ажиллагаа

Дотоодын анагаахын мэргэжлийн чиглэлээр ижил үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудтай мэргэжлийн хөтөлбөрийн тал дээр хамтын болон туршлага солилцох байдлаар хамтарч ажилладаг. Тухайлбал:  2012 онд ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр ЭМШУИС-ийн Сургалтын бодлого Зохицуулалтын алба, Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран хэрэгжүүлсэн Халдварын хяналт, сэргийлэлт-Эмнэлгээс шалтгаалах халдвар хичээлийн цөм хөтөлбөр болон багш оюутны гарын авлага, оюутнуудад зориулсан DVD хичээлийг боловсруулан сургалтанд ашиглаж байна.

Монгол улсад анагаахын боловсролтой эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж байгаа Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны гишүүн их, дээд сургуулиуд санаачлан Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төслийн дэмжлэгтэйгээр Анагаах Ухааны бакалаврын боловсролтой “Ерөнхий мэргэжлийн эмч” бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалтанд зориулагдсан “Өрхийн анагаах ухаан”-ы төгсөлтийн өмнөх сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулах ажлыг гишүүн сургуулиудтай хамтран тус сургуулийн эрдэмтэн багш нар хамтран хийж гүйцэтгээд байна.

Өрхийн анагаахын хичээлийн цөм хөтөлбөр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 1-р шатлалд ажиллах ерөнхий мэргэжлийн эмчид зонхилон тохиолдох өвчин эмгэгийн шалтгаан, тархвар судлал, эмгэг жам, эмнэл зүйн талаар онолын мэдлэг олгож, үйлчлүүлэгчтэй харилцах, нууцыг хадгалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зөв зохион байгуулах, зохих түвшинд мэдээлэх, шийдвэрлэх, зөвлөгөө өгөх мэдлэг, дадал, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн болно.

Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд нэг томоохон ажил Дэлхийн Анагаахын Сургуулиудад ашиглагдаж байгаа мэргэжлийн сурах бичиг болох Оксфордын их сургуулийн Өрхийн анагаах ухааны Ian R.Mc Whinney зохиогчтой “Textbook of Family Medicine”сурах бичгийн 3 дахь хэвлэлийг орчуулах ажилд тус сургуулийн эрдэмтэн багш нар хамтран ажиллаж оюутны хүртээл болгоод байна. Орчуулгын сурах бичиг нь өрхийн эмнэлэгт элбэг тохиолдох өвчин эмгэгүүдэд суурилан бичигдсэн байдаг бол энэхүү сурах бичиг нь өрхийн анагаах ухаан бол анагаах ухааны биеэ даасан салбар болох талаас нь тайлбарлан, түүний  ерөнхий зарчмуудыг авч үзсэнээрээ онцлог юм.

Өрхийн анагаахын хичээлийн цөм хөтөлбөр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 1-р шатлалд ажиллах ерөнхий мэргэжлийн эмчид зонхилон тохиолдох өвчин эмгэгийн шалтгаан, тархвар судлал, эмгэг жам, эмнэл зүйн талаар онолын мэдлэг олгож, үйлчлүүлэгчтэй харилцах, нууцыг хадгалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зөв зохион байгуулах, зохих түвшинд мэдээлэх, шийдвэрлэх, зөвлөгөө өгөх мэдлэг, дадал, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн болно.

Гадаад дотоодын ижил мэргэжлийн сургалт эрхлэж буй их дээд сургуулиудаас шилжин ирж суралцах хүсэлтэй оюутнуудыг тус сургуулийн “Оюутны шилжилт хөдөлгөөний журам”-д үндэслэн суралцуулж байна. Ихэвчлэн Оросын Холбооны Улс, БНХАУ, ӨМӨЗО-ны анагаахын сургуулиуд болон АШУИС, “Этүгэн”  дээд сургуулиудаас шилжин ирэх хүсэлтэй оюутнууд ирж суралцдаг. Тэдгээрийг хүсэлтийн дагуу сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн зөрүү байдал /2 хичээлээс дээшгүй/, кредитийн зөрүү, голч үнэлгээ 2,0 с доошгүй байх  зэрэг шаардлагыг харгалзан үзэж, ижил мэргэжлийн ангиудад нь шилжүүлэн авдаг. 

 

Ач АУИС нь эмнэлзүйн хичээл явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор хичээлийн жил бүрээр эмнэлзүйн дадлагын хичээл явагдах Улаанбаатар хотод байрлалтай эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажилладаг. Тухайлбал:

  • I шатлалын эмнэлэг:  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлал үндэсний төв, Төмөр замын төв эмнэлэг, 1,2-р төрөх газар
  • II шатлалын эмнэлэг: СХД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл, СБД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл, БЗД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл,
  • III шатлалын эмнэлэг: Улаанбаатар хотын бүх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд
  • Хувийн хэвшилийн эмнэлгүүд: “Ароно” шүдний эмнэлэг, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг, “Орбита” нүдний эмнэлэг, “Мондент” шүдний эмнэлэг, “Энэрэлдент” шүдний эмнэлэг.

 

Эмнэл зүйн хичээлүүдийг өөрийн сургуулийн түшиц, бааз эмнэлгүүдэд тухайн салбартаа тэргүүлэх зэргийн эмч  багш нараар удирдуулан явуулдаг. Тухайлбал: Нүдний өвчин судлал хичээлийг “Орбита” нүдний эмнэлэгт, шүдний өвчин судлалын хичээлийг “Ароно” эмнэлэг дээр, чих хамар хоолойн өвчин судлал хичээлийг “ЭМЖЖ” эмнэлэг гэх мэт орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий эмнэлгүүд дээр явагдаж байна.

Энэ хичээлийн жилд хамтран ажиллахаар дараах гэрээнүүдийг байгуулсан байна.

 

Хамтран ажилладаг эмнэлэгүүд

  1. “Ачтан-элит” эмнэлэг
  2. УБТЗ-ын эмнэлэг
  3. УШТЭмнэлэг
  4. "ЭМЖЖ” эмнэлэг
  5. 2-р амаржих газар
  6. "АРОНА” эмнэлэг
  7. УХТЭ
  8. Хүүхдийн клиник сувилал
  9. ЭХЭМҮТ
  10. ХӨСҮТөв
  11. "Орбита” эмнэлэг
  12. “Мон-дент”
  13. УНТЭ
  14. ХУД нэгдсэн эмнэлэг
  15. ХСҮТ
  16. Сэргээн засах ХҮТ
  17. 1-р амаржих газар

 

Дадлагын хичээлүүд эмнэлэгт явагдах нь  оюутнуудад онолын хичээлээр олж авсан мэдлэгээ хэрэглээ болгох, эмнэлзүйн цогц чадамжаа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Эмнэлзүйн дадлагын хичээлээс гадна сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан сувилахуйн ур чадварын болон туслах эмчийн 1,2-р дадлагыг хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Улсын төв эмнэлгүүдэд хамтын ажиллагааны гэрээ байгуулан зохион байгуулж байна. Дээрх дадлагуудыг Төмөр замын төв эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, дүүргийн эмнэлгүүд, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, 2-р амаржих газар зэрэг эмнэлгүүдэд дадлагын удирдамжийн дагуу, багшийн удирдлага дор хийж гүйцэтгэдэг.

Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан зуны дадлагыг хийж гүйцэтгэсний дараа оюунууд удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн болон эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үнэлүүлдэг бөгөөд дадлагын тайлан хамгаалалтыг мэргэжлийн тэнхмийн багш нарын баг зохион байгуулж байна.  Мөн анагаахын 6-р дамжааны оюутнууд өрхийн эмнэлгүүдэд өрхийн туслах эмчийн дадлагыг тухайн жилийн 10 сарын 1-с 12 сарын 1 хүртэл 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэдэг. Өрхийн эмчийн дадлагад гаргахдаа оюутан нэгбүрийн саналыг үндэслэн  дадлагын хуваарийг Сургалтын албанаас Өрхийн Анагаахын тэнхимтэй хамтран боловсруулж, батлагдсан удирдамжийн дагуу гэрээт өрхийн эмнэлгүүдэд  зохион байгуулж байна. Өрхийн дадлагыг зохион байгуулахдаа сургуулийн удирдлагууд, өрхийн эмнэлгийн дарга нар, оюутнууд оролцсон 3 талт уулзалт зохион байгуулж, гурвалсан гэрээ байгуулан ажиллаж үр дүнг тооцон ажилладаг. Ойролцоогоор  жил бүр 80-120 гаруй өрхийн эмнэлэгтэй гэрээ гуравласан гэрээ байгуулан ажилласан байна. Дадлагын явцад Сургалтын алба болон Өрхийн анагаах ухаан, эрүүл мэндийн менежментийн тэнхимийн багш нартай хамтран хяналт хийж, өрхийн эмнэлгүүдээр тойролт хийдэг бөгөөд өрхийн эмнэлгүүдийн эмч, ажилтнууд болон дадлагын оюутнуудтайгаа уулзаж, тэдний санал, бодлыг сонсон дараагийн дадлага зоххион байгуулахдаа анхааран ажилладаг. Өрхийн эмч нараас ихэвчлэн оюутнуудын талаар идэвхи санаачлага сайтай, хандлага сайн, урт хугацаанд дадлага хийдэг учраас их үр дүнтэй болж байгаа талаар үнэлгээг өгдөг. Өрхийн эмчийн дадлагын эцсийн үнэлгээг Өрхийн анагаах ухаан, эрүүл мэндийн менежментийн тэнхимийн багш нар өрхийн анагаахын семинари хичээлээр шалгалт аван, өрхийн эмчийн дадлагын тайлан хамгаалалтыг хийлгэж, мөн дадлага хийх явцад оюутан бүрийн авсан судалгаагаар эрдэм шинжилгээний илтгэл бэлтгүүлж хэлэлцүүлэн, эцсийн үнэлгээ өгснөөр өрхийн эмчийн дадлагын нэгдсэн үнэлгээ гаргадаг.