Удирдах Зөвлөл

I. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тус сургуулийн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2013 оны 05-р сарын 07-ны өдрийн 027 тоот “Сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тушаалаар батламжилсан бөгөөд Удирдах Зөвлөл дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 

Удирдах зөвлөлийн дарга: М.Амбага

/Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор/

Нарийн бичгийн дарга: Ц.Гүндэгмаа

/Ач АУИС-ийн Өрхийн Анагаах ухаан-эрүүл мэндийн менежментийн тэнхмийн багш/

Гишүүд:

Е.Баасанхүү                /Санхүүгийн албаны зөвлөх/
Б.Батболд                   /Сургуулийн ерөнхий менежер/
Г.Даваа                       /”АЧ” Эмийн сангийн эрхлэгч/
Г.Дулмаа                    /Сургуулийн үүсгэн байгуулагч/
Б.Сарантуяа               /Сургуулийн үүсгэн байгуулагч/
Б.Гэрэлмаа                 /Клиникийн 3-р эмнэлгийн их эмч/
А.Эрдэнэцогт             /Сургуулийн хуулийн зөвлөх/

II. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН  ҮНДСЭН  ЧИГ  ҮҮРЭГ

1. Удирдах зөвлөл нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

I.1 Тус сургуулийн захирал, эрхлэгчийг үүсгэн байгуулагчийн саналыг харгалзан томилж, чөлөөлөх, батламжлуулах
I.2 Тус сургуулийн хөгжлийн бодлого, сургалтын төлөвлөгөө, эрхэм зорилго, бизнес төлөвлөгөөг хэлэлцэж батлах, өөрчлөх
I.3 Тус сургуулийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм, жишиг орон тоо, цалингийн сангийн хэмжээг захиргааны саналыг үндэслэн тогтоох

I.4  Тус сургуулийн жилийн төсөв, хөрөнгө оруулалтын хуваарийг баталж, зарцуулалтанд хяналт тавих
I.5  Сургалтын болон дотуур байрны зардлын хэмжээг зохих журмын дагуу тогтоох
I.6  Сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх

2. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн 75 хувиас доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж, баталгаажуулна.

3. Төлөөлөл нь Үүсгэн байгуулагчтайгаа зөвшилцөж тохиролцсон асуудлаа хэрэгжүүлээгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлыг хүчингүйд тооцно.

4. Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Харин ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагчийн, Зөвлөлийн даргын, эсвэл 3-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулж болно.

5. Удирдах зөвлөлийн хурлын товыг хурал болохоос 3-5 хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, холбогдох материалыг хүргүүлнэ.

6. Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан захирал, дэд захирал, ня-бо, багш, суралцагчийн төлөөлөгчийг оролцуулан санал, хүсэлт, тайлбарыг сонсож болно.

7. Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг Удирдах зөвлөлийн гишүүн ахална.

8. Удирдах зөвлөлийн дарга дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

VIII.1 Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг үүсгэн байгуулагчтай тохиролцох, хурлыг зохион байгуулах, шийдвэрийг батламжлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
VIII.2  Удирдах зөвлөлийн гишүүдэд ажил үүргийн хуваарь гарган хариуцуулах, биелэлтийг хянах, зөвлөх.
VIII.3 Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийг тогтоох, төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих.
VIII.4 Үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг тайлбарлах, ойлгуулах, зөвшилцөх ажлыг зохион байгуулах.
VIII.5 Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа, оролцооны талаархи үнэлэлт, дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад нь мэдэгдэх.

9. Удирдах зөвлөлийн гишүүн дор дурьдсан чиг, үүргийг хэрэгжүүлнэ.

IX.1 Сургуулийг хөгжүүлэх талаар гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх.
IX.2 Хариуцуулсан ажил, үүрэг даалгаврыг чанартай биелүүлж, зөвлөлийн хурал, даргад мэдээлэх.
IX.3 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шалгах ажиллагаанд оролцох.
IX.4 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст шаардлага тавих, тайлбар гаргуулах, хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх.


АЧ” АНАГААХ УХААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 “Ач” АУДС-ийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, эцэг эх, төгсөгчдийн хамтын удирдлагын байгууллага мөн

1.2 Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь “Ач” АУДС-ийг зохион байгуулалт, санхүү, материаллаг баазын хувьд бэхжүүлэх, бодлого, стратегийг тодорхойлох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.

1.3 Удирдах зөвлөл нь Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын тухай багц хууль, бусад хууль тогтоомж болон энэ үлгэрчилсэн дүрмийг удирдлага болгоно.

Хоёр. Удирдах зөвлөлийг байгуулж, ажиллуулах

2.1 Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагчийн болон багш, суралцагчид, эцэг, эх, төгсөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.

2.2 Удирдах зөвлөл нь 15 хүртэл гишүүнтэй байж болох бөгөөд тэдгээрийн 51-60 хувь нь үүсгэн байгуулагчийн, бусад нь багш, суралцагчид, эцэг, эхийн болон төгсөгчдийн төлөөлөл байна. Харин төгсөгчдийн болон эцэг, эхийн төлөөлөлд тухайн сургуулийн ажиллагчид орохгүй бөгөөд Удирдах зөвлөлд эцэг, эхийн төлөөллийг оролцуулахгүй байж болно.

2.3 Удирдах зөвлөл дэх багш, суралцагч, эцэг, эх, төгсөгчдийн төлөөллийг тэдгээрийн хамт олны 50-иас доошгүй хувийн ирцтэй хурлаас сонгоно.

2.4 Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн бүрэлдхүүний гуравны нэгийг шинэчилж болно.Удирдах зөвлөлийн бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах үндэслэл нь томилсон, сонгосон төлөөллөө татах буюу солих тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага, хамт олны хурлын шийдвэр, эсхүл гишүүний өөрийн нь хүсэлт зэрэг болно.

2.5 Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн саналаар 3 жилийн хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно.Удирдах зөвлөлийн даргыг хуулийн заалт, үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчилж болно.

2.6 Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байж болно.

Гурав. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа.

3.1 Удирдах зөвлөл нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.

3.1.1 Тус сургуулийн захирал, эрхлэгчийг үүсгэн байгуулагчийн саналыг харгалзан томилж, чөлөөлөх, батламжлуулах,

3.1.2 Тус сургуулийн хөгжлийн бодлого, сургалтын төлөвлөгөө, эрхэм зорилго, бизнес төлөвлөгөөг хэлэлцэж батлах, өөрчлөх,

3.1.3 Тус сургуулийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм, жишиг орон тоо, цалингийн сангийн хэмжээг захиргааны саналыг үндэслэн тогтоох,

3.1.4 Тус сургуулийн жилийн төсөв, хөрөнгө оруулалтын хуваарийг баталж, зарцуулалтанд хяналт тавих,

3.1.5 Сургалтын болон дотуур байрны зардлын хэмжээг зохих журмын дагуу тогтоох

3.1.6 Сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх,

3.2 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн 75 хувиас доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр гаргаж, тэмдэглэл хөтөлнө.Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж, баталгаажуулна.

3.3 Төлөөлөл нь Үүсгэн байгуулагчтайгаа зөвшилцөж тохиролцсон асуудлаа хэрэгжүүлээгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлыг хүчингүйд тооцно.

3.4 Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ.Харин ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагчийн, Зөвлөлийн даргын, эсвэл 3-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулж болно.

3.5 Удирдах зөвлөлийн хурлын товыг хурал болохоос 3-5 хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, холбогдох материалыг хүргүүлнэ.

3.6 Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан захирал, дэд захирал, ня-бо, багш, суралцагчийн төлөөлөгчийг оролцуулан санал, хүсэлт, тайлбарыг сонсож болно.

3.7 Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг Удирдах зөвлөлийн гишүүн ахална.

3.8 Удирдах зөвлөлийн дарга дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.8.1 Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг үүсгэн байгуулагчтай тохиролцох, хурлыг зохион байгуулах, шийдвэрийг батламжлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах.

3.8.2 Удирдах зөвлөлийн гишүүдэд ажил үүргийн хуваарь гарган хариуцуулах, биелэлтийг хянах, зөвлөх.

3.8.3 Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийг тогтоох, төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих.

3.8.4 Үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг тайлбарлах, ойлгуулах, зөвшилцөх ажлыг зохион байгуулах.

3.8.5 Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа, оролцооны талаархи үнэлэлт, дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад нь мэдэгдэх.

3.9 Удирдах зөвлөлийн гишүүн дор дурьдсан чиг, үүргийг хэрэгжүүлнэ.

3.9.1 Сургуулийг хөгжүүлэх талаар гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх.

3.9.2 Хариуцуулсан ажил, үүрэг даалгаврыг чанартай биелүүлж, зөвлөлийн хурал, даргад мэдээлэх.

3.9.3 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шалгах ажиллагаанд оролцох.

3.9.4 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст шаардлага тавих, тайлбар гаргуулах, хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх.

Дөрөв. Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчийн хамтын ажиллагаа

4.1 Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа явц, үр дүнг үүсгэн байгуулагчийн өмнө тайлагнана.Гаргах шийдвэрийнхээ талаар үүсгэн байгуулагчтай зөвшилцөж ажиллана.

4.2 Үүсгэн байгуулагч нь Удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай бол энэ дүрмийн 2.5, 2.6-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.

4.3 Удирдах зөвлөлөөс томилсон сургуулийн захирал, эрхлэгч нарыг үүсгэн байгуулагч батламжлан тушаал гаргаж, бүрэн эрхийг нь зөвшөөрнө.

Тав. Бусад зүйл

5.1 Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна.Удирдах зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.

5.2 Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зөвхөн бичиг хэрэг, томилолтын зардлыг сургуулийн тухайн жилийн төсөвт тусган зарцуулна.Үүнээс бусад зардал гаргахыг хориглоно.


Twitter