Захирлын Зөвлөл

"АЧ" АУИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тус сургуулийн захирлын зөвлөл нь Захирлын  2014 оны 9 сарын 13-ны 052 тоот “Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар  дараах бүрэлдэхүүтэйгээр шинэчлэгдэн батлагдсан.   

Үүнд:

Сургуулийн захирал – Н.Баасанжав

Боловсрол эрхэлсэн дэд захирал – Д.Отгонбаяр

Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал  - Ш.Болд

Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга  - Д.Отгонбаяр

Оюутны албаны дарга  - Б.Батжаргал

Хүний нөөц-мониторинг, багш хөгжлийн албаны дарга – Т.Саранчимэг

Захиргаа, санхүү, аж ахуйн албаны дарга  - Б.Баттулга

Нүүр ам судлалын салбарын эрхлэгч – Ц.Норовпил

Сувилахуйн салбарын эрхлэгч – Б.Булганцэцэг

Хүүхдийн салбарын эрхлэгч – Ж.Сарантуяа

Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч – Г.Жаргалсайхан

“АЧ” АНАГААХ УХААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН
ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Боловсролын тухай хуулийн 11.6 дах зүйлийг үндэслэн тус сургууль нь захирлын дэргэд Захиргааны зөвлөл ажиллуулах бөгөөд түүнийг “Захирлын зөвлөл” гэж нэрлэнэ.

1.2 Захирлын зөвлөл нь тус сургуулийн Эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг баримталж, сургуулийн дотоод амьдралтай холбогдсон томоохон асуудлыг хэлэлцэн, тодорхой шийдвэр гаргаж байх зорилготой болно.

Хоёр.Захирлын зөвлөлийн бүтэц

2.1 Захирлын зөвлөл нь:

  • Захирал
  • Дэд захирал
  • Албаны дарга
  • Салбарын эрхлэгч
  • Тэнхимийн эрхлэгчдийн төлөөлөл гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2 Захирлын зөвлөлийг тус сургуулийн захирал удирдах бөгөөд түүний эзгүйд дэд захирлууд удирдана.

Гурав.Захирлын зөвлөлийн үндсэн чиг үүрэг

3.1 Захирлын зөвлөл нь сар тутам хуралдаж, хэлэлцсэн асуудлаар олонхийн саналд тулгуурлан, тодорхой шийдвэрийг протокол хэлбэрээр гаргана.

3.2 Захирлын зөвлөлөөр дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцэнэ:

3.2.1 Сургуулийн хөгжлийн хэтийн төлөв, ойрын зорилт, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө

3.2.2 Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, аж ахуй – санхүүгийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдсэн дүрэм журмын төсөл

3.2.3 Томоохон арга хэмжээнд зарцуулах хөрөнгө – санхүүтэй холбогдсон асуудал

3.2.4 Сургуулийн үндсэн нэгжийн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь дүгнэлт өгөх

3.2.5 Тус сургуулийн багш, ажилтан, оюутныг байгууллагын шагналаар шагнах болон төр засгийн бусад байгууллагын алдар цол, шагналаар шагнуулахааар нэрийг нь дэвшүүлэх

3.3 Тус сургуулийн үндсэн нэгжийн удирдах буюу тодорхой албан тушаалтан Захирлын зөвлөлд оруулах асуудлыг урьдчилан сайтар бэлтгэж, танилцуулгыг хурлаас 3 хоногийн өмнө Зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн байна.

3.4 Захирлын зөвлөлийн хурлын протоколыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж, Зөвлөлийн дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.

3.5 Зөвлөлийн нарийн бичгийн дарга Захирлын зөвлөлийн хурлын жилийн төлөвлөгөө гаргаж, Зөвлөлийн даргаар батлуулах ба Зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтэнд тогтмол хяналт тавьж, хэрэгжилтийн үр дүнгийн талаар хагас жил, жилээр хуралд мэдээлэл хийж байна.

3.6 Захирлын зөвлөлийн хурлын протоколыг үндэслэн, шаардлагатай асуудлаар Захирлын тушаал гаргаж хэрэгжүүлнэ.

Дөрөв. Бусад зүйл

4.1 Захирлын зөвлөлийн дүрмийг тус сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар батлах бөгөөд батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

4.2 Энэхүү дүрэмд өөрчлөлт оруулах талаар Захирлын зөвлөлийн гишүүд болон Сургуулийн үндсэн нэгжийн удирдлагууд санал гаргаж болно.

 


Twitter