Эрдмийн Зөвлөл

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

"АЧ" АУИС-ИЙН Эрдмийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Захирлыг 2015 оны 04 сарын 13-ны 021 тоот тушаалаар дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан. 

                                                                                                          ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга:                                                

Академич                                          Н.Баасанжав

Орлогч дарга:                     

Академич                                          Ш.Болд

Нарийн бичгийн дарга:

ШУ-ны доктор, профессор              Ч.Эрхэмцэцэг

Гишүүд:                                

  1. Д.Авирмэд                     АУ-ны доктор, профессор
  2. Б.Батболд                      АУ-ны доктор, профессор
  3. Б.Бурмаажав                 ШУ-ны доктор, профессор
  4. Л.Галцог                         АУ-ны доктор, профессор
  5. Л.Ганболд                      АУ-ны доктор, профессор
  6. Ц.Дагвадорж                 Профессор
  7. Б.Дагданбазар              ШУ-ны доктор, профессор
  8. Г.Жаргалсайхан            БУ-ны доктор
  9. Ц.Мухар                         ШУ-ны доктор, профессор
  10. Ц.Норовпил                   АУ-ны доктор, профессор
  11. А.Нота                           ШУ-ны доктор, профессор
  12. Б.Оргил                          ШУ-ны доктор, профессор
  13. Д.Отгонбаяр                  АУ-ны доктор, дэд профессор
  14. Э.Санжаа                       АУ-ны доктор, профессор
  15. Ц.Туул                            АУ-ны доктор, дэд профессор
  16. Б.Цэрэндаш                   Академич
  17. Ч.Чимэдрагчаа              АУ-ны доктор, профессор
  18. Б.Эрдэнэчулуун             ШУ-ны доктор, профессор

"АЧ" АУИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

“Ач” АУИС-ийн Эрдмийн зөвлөл нь (цаашид ЭЗ гэх) Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 28.1.2,28.1.3, БСШУ-ны сайдын А/370 тушаал, “Ач” АУИС-ийн дүрмийн холбогдох заалтад туссан чиг үүргийн дагуу сургуулийн сургалт - эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж, санал, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах зорилго бүхий хамтын удирдлагын цогц нэгж мөн.

ХОЁР.Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

2.1.      ЭЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь ЭЗ-ийн гишүүдийн хурал байна. Хурал нь хичээлийн жилд 4 доошгүй удаа хуралдах бөгөөд ээлжит бус хуралдааныг ЭЗ дарга, эрдмийн зөвлөлийн орлогч дарга болон тэргүүлэгчдийн хурлаар зарлан хуралдуулж болно.

2.2.      ЭЗ-ийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажилд хяналт тавих, хэлэлцэх асуудлыг тогтоох, хурлын бэлтгэл хангах, хурлын товыг зарлах ажлыг ЭЗ-ийн тэргүүлэгчид /ЭЗ –ийн дарга, ЭЗ-ийн орлогч дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.

2.3.      ЭЗ-нь дараах үндсэн чиг үүргийг хүлээнэ.

  • Боловсрол шинжлэх ухаан технологийн дэвшилийг нэвтрүүлэх, шинэ шатанд судалгаа шинжилгээний ажлыг эрчимтэй хөгжүүлэх тухай төрөөс баримталж байгаа бодлоготой нийцүүлэн сургуулийн хичээлийн хөтөлбөр /төгсөлтийн сургалт судалгааны болон магистр, докторийн/ хэлэцэх батлах, хэрэгжүүлэхэд хуулийн дагуу түүний үйл ажиллагааг тасралтгүй хангах
  • Эрдмийн зэрэг, цол олгох хуралдааныг зохион байгуулах
  • Судалгаа шинжилгээний арга аргачлал батлах, төсөл хэрэгжүүлэх,
  • Судалгааны ажлын явц,үр дүнг хэлэлцэн практикт нэвтрүүлэх боломжыг хайх, бүтээлийг хэвлүүлэх асуудлыг шийдвэрлэх

2.4.      Тухайн хичээлийн жилийн эхэнд ЭЗ-ийн тэгүүлэгчид хуралдаж үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэж шаардлагатай төсвийг  батална.

ГУРАВ.Эрдмийн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн

3.1.ЭЗ-ийн бүрэлдэхүүнийг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журамын хүрээнд холбогдох салбарын саналыг үндэслэн захирлын тушаалаар батална.

3.2. Эрдмийн зөвлөлийн дарга нь “АЧ” АУИС-ийн захирал байна.

3.3. Эрдмийн зөвлөл нь эрдмийн зөвлөлийн дарга, орлогч дарга,  эрдэмтэн нарийн бичгийн дарга, гишүүдтэй. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь орон тооны ажилтан байна.

3.4. Зөвлөлийг 21 /тухайн салбарын тэргүүлэгч, докторын зэрэгтэй/ гишүүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулна. Хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь гадны байгууллын төлөөлөл байна.

 

ДӨРӨВ. Эрдмийн зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

4.1. ЭЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох, хэлэлцэхэд оролцох,

4.2. ЭЗ-ийн гишүүн нь хуралд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуудлыг дэмжих, түтгэлзэх, татгалзах эрхтэй оролцох, ЭЗ- хэлэлцэх асуудлаар санал оруулах эрхтэй.

4.3. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх асуудлаар урьдчилан танилцах эрхтэй.

4.4. ЭЗ-ийн гишүүн нь хуралд оролцох боломжгүй бол энэ тухайгаа хурал эхлэхээс өмнө эрдэмтэн нарийн бичгийн даргад мэдэгдсэн байна.

4.5. ЭЗ гишүүн нь ЭЗ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрдмийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй

4.6. ЭЗ-ийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол заавал оролцох

4.7. Эрдмийн зөвлөлийн гишүүдэд хэлэлцсэн  асуудлын цар хүрээ, зарцуулсан цаг  хугацаанаас хамаарч  нэг удаагийн хуралдаанд  олгох урамшуулалыг  /хавсралт1,2 / үндэслэнэ.

Тав.Эрдмийн зөвлөлийн хуралданы дэг

5.1. Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдааныг эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга ажлын 5 доошгүй хоногийн өмнө зарлаж, хэлэлцэх асуудлын тараана.

5.2. ЭЗ-ийн хурлыг ЭЗ-ийн дарга, түүний эзгүйд эрдмийн зөвлөлийн орлогч дарга удирдах ба хурлыг нээж хэлэлцэх асуудлыг танилцуулаж , хуралдаан үргэлжлэх хугацааг хэлэлцэх асуудлаас хамааран тогтоож өгнө.

5.3.ЭЗ-ийн хурлыг нийт гишүүдийн 75 ба түүнээс  дээш хувийн ирцтэй тохиолдолд хуралдуулна.

5.4.ЭЗ-ийн дарга, тэргүүлэгчид,

 ЭЗ-с байгуулсан ажлын хэсгээр дэмжигдсэн асуудлыг ЭЗ-ийн хурлаар хэлэлцэнэ.

5.5.ЭЗ-ийн хурал дараах дарааллаар хийгдэнэ:

•           Хэлэлцүүлэх асуудлаа илтгэх 10 минут/хэлэлцэх асуудалтай холбоотой албан тушаалтан байлцаж болно/

•           Санал, дүгнэлт сонсох

•           Илтгэл болон санал дүгнэлттэй хобогдуулан ЭЗ-ийн гишүүд асуулт асууж хариулт авах /гишүүн бүрт 5 минут/

•           Хэлэлцүүлэг хийх хугацааг хуралдаан даргалагч тогтоох ба нэг гишүүний санал дүгнэлт хэлэх хугацаа 7 минутаас хэтрэхгүй байх

•           ЭЗ хуралдааны шийдвэр гарах

•           ЭЗ дарга хуралдааныг хааж үг хэлэх

5.6. ЭЗ-ийн шийдвэрийг хэлэлцэж батлахдаа  санал хураалтын дүнг үндэслэн гаргах бөгөөд хуралд оролцогч гишүүдийн 75 –аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ.

5.7.  Гишүүн нь хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч тогтоосон хугацаанд багтаан үг хэлэх ба хуралдааны үер гар утсаар ярих, зөвшөөрөлгүй гарахыг хориглоно.

5.8.ЭЗ нь хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах ба хуралдааны дарга ,нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

5.9. ЭЗ-ийн хурлын тэмдэглэлд дараах зүйлийг заавал тусгасан байна:

•           Хурал эхэлсэн, дууссан, асуудлыг хэлэлцсэн он сар, өдөр, цаг хугацаа

•           Ямар асуудлыг,  хэн хэлэлцүүлсэн, уг асуудалтай холбоотой асуулт, хариулт, санал, шүүмжлэл хэлсэн үг

•           Санал хураалтын дүн/тоо ба хувиар/

“АЧ” АУИС-ийн Дэд профессор, Профессор цол олгох журам

 

       1. Нийтлэг үндэслэл

 1.1.      Судалгаа шинжилгээний ажил олон жил үр бүтээлтэй хийж, шинжлэх ухааны салбарт тодорхой хувь нэмрээ оруулсан буюу  хүн амд нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлэх мэдлэг, дадалтай  судлаач-эмч, оюутан  сургаж бэлтгэхэд идэвхтэй оролцсон эрдэмтэдэд дэд профессор, профессор цол  сургалтын (цаашид сургалт гэх) зорилго оршино.

1. 2. Дэд профессор, профессор цол олгохтой холбогдон үүсэх харилцаааг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын баталсан нийтлэг журам,  болон холбогдох дүрэм, журмаар зохицуулна.

            2. Дэд профессор, профессор олгох ерөнхий шаардлага:

       Дэд профессор, профессорт нэр дэвшигч нь доктор ба түүнээс дээш зэрэгтэй мэргэжлээрээ 15 дээш жил ажилласан эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлдэг эмч, багш, эрдэмтэд   байна.

2.1. Дэд профессорт нэр дэвших шалгуур үзүүлэлт:

  • Дээд сургууль, хүрээлэнд ажиллаж АУ-ны дээд боловсрол эзэмшүүлэх сургалтанд оролцсон жил -15
  • ШУ-ны доктор, боловсролын докторын зэрэг хамгаалснаас хойш ажилласан жил (Дэд профессор цол авснаас хойш 2 жил ажилласан байх) 10
  • Хэвлэн нийтлүүлсэн ном товхимол 2
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл-15
  • ЭШ-ний бүтээлээ олон улсын хэвлэлд нийтлүүлсэн тоо-2
  • Эрдэм шинжилгээний илтгэл-20
  • Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан өгүүлэл, нийтлэл-5
  • ШБОС, тэргүүн туршлага, шинэ санаачлага-2
  • Эрдмийн зэргийн ажил удирдсан үүнээс:  Боловсролын доктор ,  магистр
  • Өөрийн мэдлэг мэргэжлээ өвлүүлж багш, эрдэмтэн судлаач болгосон гарын шавь-2

2.2. Профессор цол нэр дэвших шалгуур үзүүлэлт

  • Дээд сургууль, хүрээлэнд ажиллаж АУ-ны дээд боловсрол эзэмшүүлэх сургалтанд оролцсон жил -20
  • ШУ-ны доктор, боловсролын докторын зэрэг хамгаалснаас хойш ажилласан жил (Дэд профессор цол авснаас хойш 2 жил ажилласан байх)-5
  • Хэвлэн нийтлүүлсэн ном товхимол-3
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл-20
  • ЭШ-ний бүтээлээ олон улсын хэвлэлд нийтлүүлсэн тоо-4
  • Эрдэм шинжилгээний илтгэл-30
  • Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан өгүүлэл, нийтлэл-10
  • ШБОС, тэргүүн туршлага, шинэ санаачлага-4
  • Эрдмийн зэргийн ажил удирдсан үүнээс: Боловсролын доктор / магистр
  • Өөрийн мэдлэг мэргэжлээ өвлүүлж багш, эрдэмтэн судлаач болгосон гарын шавь-5

3. Цол олгох журам

3.1. Нэр дэвшигч эрдмийн зөвлөлд хэлэлцүүлэхэд дараах шаардлагыг хангасан Үүнд:

- шалгуур үзүүлэлтийг хангасан байх

- Холбогдох материалыг эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргад хурал болохоос 14 хоногийн өмнө өгөх

- Холбогдох материалтай эрдмийн зөвлөлийн гишүүдээс экспертийн комисс томилон дүгнэлт гаргуулах

-  Эрдмийн зөвлөлд хэлэлцүүлэх          

- Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын дүнг үндэслэн гаргана. Эрдмийн зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд цол олгосонд тооцно;

- Тооллогын комиссын саналыг үндэслэн цол олгосон талаарх дүнгэлтийг баталсан   эрдмийн зөвлөлийн тогтоол гаргах

4. Зөвлөлийн гишүүдийн урамшуулал

4.1. Дэд профессор, профессор цол олгоход хуралдсан  зөвлөлийн гишүүдэд хуралд зарцуулсан цаг хугацаанаас хамаарч 1 удаагийн хуралдаанд 10000 хүртэл төгрөгийн урамшуулал  олгоно.

4.2. Дэд профессор, профессор цол олгоход експертийн комисст ажилласан гишүүдэд 15000 хүртэл төгрөгийн урамшуулал олгоно.

4.3.Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хурал, експертийн ажиллахтай холбоотой зардлыг нэр дэвшигч  хариуцна.

 

 


Twitter