Сургалтын бодлого, зохицуулалтын алба

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАЫ  

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, БҮТЭЦ

ЗОРИЛТ

Дээд боловсролын чанарын  баталгааг хангахуйц сургалтын хөтөлбөрөөр эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын бүхий л үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах

ҮЙЛ АЖИЛЛАГАА

“Ач” Анагаах Ухааны Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын алба нь  тус сургуулийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод тусгагдсаны дагуу төгсөлтийн өмнөх (анагаах ухааны бакалаврын), төгсөлтийн дараах / үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн) сургалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх,  үнэлэх,  хянах, зохицуулах үндсэн чиг үүрэгтэй.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ БҮТЭЦ

Дэд захирал                          Д.Отгонбаяр /Анагаах Ухааны доктор, профессор/

                                                Электрон шуудан: [email protected]

                                                Хичээлийн II байр 405 тоот, утас: 77119955

Ахлах арга зүйч                    З.Гэрэлмаанагаах ухааны магистр/

Электрон шуудан: [email protected]

                                                Хичээлийн II байр 406 тоот, утас: 77119933

Ахлах арга зүйч                    Ж.Сонинбаяр /Боловсролын ухааны магистр/

Электрон шуудан: [email protected]

                                                Хичээлийн II байр 406 тоот, утас: 77119933

Арга зүйч                               Б.Зол  /Мэдээллийн технологийн бакалавр/

Электрон шуудан: [email protected]

                                                Хичээлийн II байр 406 тоот, утас: 77119933

 

АРГА ЗҮЙЧДИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ

З.ГЭРЭЛМАА /СБЗА-ны ахлах арга зүйч, Анагаах ухааны магистр/

  • Анагаахын салбарын сургалтын хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, үнэлгээ
  • Салбарын сургалтын хөтөлбөр, сургалтын технологийн хөгжил
  • Салбарын сургалтын үйл ажиллагааны явцын болон төгсгөлийн үнэлгээ
  • Үндсэн нарийн мэргэжил олгох резидентурын сургалтын хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, үнэлгээ
  • Оюутны эмнэлзүйн ур чадварын үнэлгээ, эмнэлзүйн тохиолдлын сан, эмнэлзүйн шалгалтын зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт, үнэлгээ, мэдээллийн сан
  • Мэргэжлийн бүх салбарын зуны дадлага, зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт, үнэлгээ
  • Салбарын оюутны шилжилт хөдөлгөөн, багц цагийн биелэлт
  • Анагаах Ухааны Боловсрол судлалын судалгаа, шинжилгээ

Ж.СОНИНБАЯР /СБЗА-ны ахлах арга зүйч, Боловсролын ухааны магистр/

  • Нүүр ам судлал, Уламжлалт анагаах, Сувилахуй, Нийгмийн эрүүл мэндийн салбарын сургалтын хөтөлбөрийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, үнэлгээ
  • Салбаруудын сургалтын хөтөлбөр, сургалтын технологийн хөгжил
  • Салбаруудын сургалтын үйл ажиллагааны явцын болон төгсгөлийн үнэлгээ
  • Салбаруудын шалгалтын зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт, үнэлгээ, мэдээллийн сан
  • Оюутны мэдлэг үнэлэх сорилын сан, хэрэгжилт, хяналт, үнэлгээ 
  • Багш нарын ажлын үнэлгээ, аттестатчилал, сонгон шалгаруулалт
  • Салбарын оюутны шилжилт хөдөлгөөн, багц цагийн биелэлт
  • Анагаах Ухааны Боловсрол судлалын судалгаа, шинжилгээ

Б.ЗОЛ  /СБЗА-ны арга зүйч, Мэдээллийн технологийн бакалавр/

  • Мэргэжлийн бүх салбаруудын сургалтын нэгдсэн хуанли, хичээлийн хуваарь, зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт, үнэлгээ
  • Мэргэжлийн бүх тэнхмийн сургалтын ачаалал, багш нарын орон тоо, ажлын ачаалал, гүйцэтгэл, хяналт
  • Их сургуулийн удирдлага мэдээллийн систем (UNIFACE-5.0)-ийн Удирдлагын, Сургалтын, Багшийн, Оюутны программын үйл ажиллагаа, бүртгэл, хяналт, үнэлгээ, хөгжил
  • Мэргэжлийн бүх салбарын сонгон суралцах хичээлийн зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт үнэлгээ
  • Сургалтын орчин, өрөө тасалгааны хангамж, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа, хяналт, үнэлгээ
  • Сургуулийн сервер, цахим хуудасны тогтмол үйл ажиллагаа, хяналт, үнэлгээ, хөгжил

 


Twitter