Оюутны алба

ОЮУТНЫ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Оюутны өдөр тутмын үйл ажиллагаа, нийгэм соёл хүмүүжлийн ажлууд, элсэлт төгсөлтийн  арга хэмжээ зэрэг оюутантай холбоотой асуудлуудыг Оюутны алба хариуцан ажиллаж байна.

Оюутны алба нь Боловсрол эрхэлсэн дэд захирлын удирдлаган доор Оюутны албаны дарга, орон тооны 3 менежертэйгээр  ажиллаж байна.

Оюутны албаны гол зорилго оюутан нийгмийн захиалгад бүрэн нийцсэн боловсон хүчин болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх, тэдэнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулахад оршино.

Оюутны алба нь дор дурдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Үүнд:

  • Оюутны эрх ашгийг хамгаалах, оюутны холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд зориулж төсөл боловсруулах;
  • Оюутан нэг бүртэй сургалтын гэрээ байгуулах, уг гэрээний мөрдөлтийг хангах, хянах;
  • Оюутнуудын дунд зохиох нийгэм, соёл, биеийн тамирын арга хэмжээг зохицуулах, энэ зорилгод төсөвлөсөн хөрөнгийг захиран зарцуулах;
  • Оюутны холбоо болон бусад сайн дурын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Оюутны мэдээллийн санг бүрдүүлж ажиллуулах, судалгаа хийж, бусад алба нэгжийг энэ талын мэдээллээр хангах;
  • Оюутны шилжилт хөдөлгөөнийг Сургалтын Бодлого Зохицуулалтын албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу зохицуулах;
  • Оюутан нэг бүрийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тусламж үзүүлэх, чиглүүлэх
  • Оюутныг сургуулийн дотоод зохион байгуулалттай холбоо бүхий мэдээллээр хангах;
  • Сургууль дундын болон улсын чанартай тэмцээн уралдаан, арга хэмжээнд оюутнуудыг оролцуулах;
  • Оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх бусад холбогдох байгууллагаас авах, мэдээллэх;
  • Хичээлийн хоцрогдолтой оюутнуудын асуудлыг хэлэлцэх зэрэг цаг үеийн асуудлуудыг хамран ажилладаг үндсэн чиг үүрэгтэй.

 

"Ач” Анагаах Ухааны Их  Сургуулийн Оюутны албаны

үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө

Үйл ажиллагаа

1

Элсэгчдийг бүртгэх

2

Шинээр элсэгчдийг эрүүл мэндийн үзлэгт оруулах,хяналт тавих, баталгаажуулах

3

1-6 дугаар дамжааны оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах

4

БШУЯ-нд статистик мэдээ гаргаж өгөх

5

Оюутнуудын тухай лавлагаа мэдээлэлээр холбогдох байгууллагуудыг хангах

6

Оюутны шилжилт хөдөлгөөний асуудлыг захирлын зөвлөлд оруулах төсөл боловсруулах

7

1-6-р дамжааны оюутнуудтай сургалтын гэрээ шинээр хийж, биелэлтийг дүгнэх

9

1-р дамжааны оюутнуудын нэгдсэн дэлгэрэнгүй мэдээлэлийг авч, боловсруулах

10

1-р дамжааны оюутнуудын сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, энгэрийн тэмдэг халадны лого захиалан авч, тараах

11

Оюутны тангараг өргөх ёслолыг зохион байгуулах

12

1-6-р дамжааны оюутнуудад холбогдох тодорхойлолтыг гаргаж өгөх

13

Төрийн сангийн зээл тусламжаар суралцах оюутнуудын материал хүлээн авах, сонгон шалгаруулах

14

Бүх оюутнуудыг оюутны даатгалд хамруулах

15

Оюутнуудыг анги бүлэгт хувиарлан Захирлын тушаалаар баталгаажуулах

16

Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлүүлэх

17

Шинээр элссэн оюутнуудад оюутантай холбоотой дүрэм журмыг танилцуулах, холбогдох мэдээлэл өгөх

18

Оюутнуудыг сургуулийн болон оюутны холбооны хөнгөлөлтүүдэд хамруулах, холбогдох дээд шатны байгууллагад мэдээ гаргаж өгөх

19

Оюутны холбоо болон клуб, нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих, тайлан төлөвлөгөөтэй танилцах, хамран ажиллах

20

Шилдэг 30 оюутны шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах

21

Оны тэргүүний болон шилдэг оюутан, анги, клуб нийгэмлэг шалгаруулах

22

Сургалтыг тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг шалгаруулах

23

Спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах

24

Хөдөө орон нутгийн замын зардлын судалгаа төрийн санд гаргаж өгөх

25

1-р дамжааны анги даасан багшийг хувиарлах, үйл ажиллагааг нь тогтмолжуулах анги даасан багш нарын хурлыг тогтмол зохион байгуулах

26

Санхүүгийн алба, Сургалтын Бодлого Зохицуулалтын албатай хамтарч сургалтын төлбөр  төлөлтөнд хяналт тавих

27

Дотуур байрны үйл ажиллагаанд хяналт тавих

28

Нийт оюутнуудыг үндэсний тэтгэлэгт хамруулах,  холбогдох байгууллагуудад мэдээ гаргаж өгөх

29

Төгсөлт, төгсөлттэй холбоотой үйл ажиллагаа зохицуулах

30

Бакалаврын дипломын дүн тулгах, бичилт хийх

31

Эмчийн тангараг ёслолын арга хэмжээг зохион байгуулах

32

Цаг үеийн холбогдолтой асуудлаар ангийн дарга нарын хурал зохион байгуулах

33

Сургуулийн Удирдлага мэдээлэлийн санд бүх оюутнуудын мэдээллийг оруулах

34

Архивын бичиг баримт бэлтгэх

35

Төгсөгчдөд ажил байдлын тодорхойлолт гаргаж өгөх

36

Цаг үеийн бусад асуудал

 

Холбоо барих утас:              70172358

 

Оюутны албаны дарга           Б.Батжаргал    batjargal@ach.edu.mn

Оюутны албаны менежер      Б.Бат-Эрдэнэ   baterdene.b@ach.edu.mn

Оюутны албаны менежер      Н.Цогбаяр        tsogbayar@ach.edu.mn

Оюутны албаны менежер      Б.Бадар-Ууган  badaruugan@ach.edu.mn


Twitter