Эрдэм шинжилгээний тэргүүлэх

ХАМГИЙН ОЛОН АКАДЕМИЧТАЙ АНАГААХЫН ИХ СУРГУУЛЬ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, академич,

Начингийн Баасанжав,

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, академич

Бат-Өлзийн Цэрэндаш,

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, академич

Шаравын Болд,

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТНУУД

МУ-ын хөдөлмөрийн баатар, ардын эмч, гавьяат эмч Начингийн Баасанжав

МУ-ын ардын эмч, гавьяат эмч Э.Санжаа

МУ-ын гавьяат эмч Ц.Норовпил

МУ-ын гавьяат эмч Л.Галцог

МУ-ын ЭХ-ын гавьяат ажилтан Б.Оргил

МУ-ын гавьяат эмч Б.Эрдэнэчулуун

Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн 6,

Анагаахын шинжлэхухааныдоктор 8 тус их сургуульд багшилж байна.

ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛ,

СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ

ЧИГЛЭЛ

“АЧ” АУИС-иас эрдэм судлалын ажлыг

дэмжих талаар хийж буй ажил

“Ач” Анагаах ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний нэгжийн зорилго нь  багш, оюутнуудыг эрдэмжүүлэх, тэдний судалгаа, шинжилгээний ажил хийх боломж, нөхцлийг хангаж, удирдах чиглүүлэх, үр дүнг сургалтын үйл ажиллагаанд ашиглахад оршиж байгаа юм. Энэхүү зорилго нь тус сургуулийн:        

Алсын хараа

Анагаахухаанымэргэжлийнболовсрол, эрдэмсудлал, эрүүлмэндийнтусламжүйлчилгээгнотолгоондтулгуурланүзүүлдэг, нийгэмдшудрагаарөрсөлдөхчадвартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнтэргүүлэхсургуульболно хийгээд:

Эрхэм зорилго

Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, дадал, хандлага бүхий бие даан хөгжих ур чадвартай бүтээлч мэргэжилтэн бэлтгэж, монгол хүний хөгжилд бодит хувь нэмэр оруулах сургалт – эрдэм шинжилгээ – үйлчилгээний  тэргүүлэх байгууллага байна гэсэн үзэл баримтлалд тулгуурласан болно.

Бид сургуулийнхаа хөгжлийн зорилгыг алсын хараа, эрхэм зорилгодоо нийцүүлэн мастер төлөвлөгөөндөө дараахчиглэлээр:

  1. Сургалтын чанарыг бодитойгоор сайжруулах;
  2. Судалгаа шинжилгээний түвшин, үр дүнг дээшлүүлэх;
  3. Нийгэмд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэн, чанаржуулах;
  4. Хүний тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
  5. Нөөцийн менежментийн чадавхийг сайжруулан хөгжүүлэх;
  6. Дотоод багадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гэж тодорхойлсон бөгөөд Судалгаа шинжилгээний түвшин, үрдүнгдээшлүүлэх хүрээнд:
  • Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг оновчтой болгох;
  • Судалгааны ажил хийх төсөл хэрэгжүүлэх;
  • Бүтээлчүйл ажиллагааг эрчимжүүлэх;
  • Багш нарыг эрдэмжүүлэн хөгжүүлэх;
  • Багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, түвшинг дээшлүүлэх;
  • Судалгааны ажилхийхорчин, материаллаг баазыг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.

Тус сургуулийн эрдэмтэн, профессорууд тодорхой сэдэвт судалгааны төслийн хүрээнд ажиллаж, багагүй үр дүнд хүрсэн байна. Нийтдээ 7 сэдэвт судалгааны төсөлт ажлыг тус тус удирдан явуулсан ба 8 сэдэвт судалгааны төсөлд тус тус оролцож, хамтарсан тайлангууд бичсэнээр, үр дүн нь эрүүл мэндийн салбарын практикт нэвтрээд байна. Тус сургуулийн эрдэмтэн, судлаач багш нар сүүлийн 5 жилд нийтдээ 20 гаруй патент авсан болно. Мөн тус сургуулийн эрдэмтэн багш нар өөрсдийн сургалт, судалгааны үр дүнд тулгуурлан, сүүлийн жилүүдэд олон тооны ном, сурах бичиг, мөн олон тооны эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл туурвин нийтлүүлжээ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөр боловсруулахад оролцдог байх,

Эрдмийн зөвлөл ба ёс зүйн салбар хороотой байх,

Эрдэм шинжилгээний бага хурал (эмч, судлаач, резидент эмч, сувилагчдын дунд) тогтмол зохион байгуулах,

Үндэсний ба олон улсын сургалт, семинар ба олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа тогтмол зохион байгуулах,

Шинжлэх ухаан-технологийн төсөл, онолын суурь судалгааны ажил хийх,

Сургуулийн эрдэмтэн, судлаач, эмч нарын эрдэм шинжилгээний бүтээл, туурвилыг дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлэн нийтлүүлэх,

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Нэг. Нийгмийн эрүүл мэнд

Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, хооллолт,

Халдварт өвчний тархалтын зүй тогтол, дархлаажуулалтын үр дүн, Эрүүл мэндтэй холбоотой,  нэн ялангуяа хорт хавдар,  цусны эргэлтийн эмгэгийн эрсдэл бүхий зан үйл, 

Эх, хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх,

Хүүхдийн амны хөндийн эрүүлжүүлэлт

Хоёр. Эмнэлзүйн анагаах

Цусны эргэлтийн өвчин, эмгэг

Өмөн,

Хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолдож буй өвчин эмгэг,

Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй болон жирэмслэлтэй холбоотой өвчин эмгэг, 

Бодисын солилцооны эмгэгүүд, нэн ялангуяа диабет,

Элэгний эмгэг,

Хоол боловсруулах замын бусад эмгэгүүд,

Насжилттай холбоотой эмгэг,

Бөөр, шээсний замын эмгэг,

НАС-ын зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээ

Гурав. Био-анагаах

Монгол хүний биологи, физиологийн судалгаа,

Халдварт өвчин үүсгэгчийн биологи, генетик, экологи,  

Монгол хүний дархлалын онцлог,

Дөрөв. Эмзүй, уламжлалт анагаах

Уламжлалт анагаахын урьдчилан сэргийлэх арга,

Шинэ эм,

Эмийн зохистой хэрэглээ,

Ургамлын эмт бодисыг шинэ үеийн биотехнологийн аргаар гарган авах,

Орчуулга,

Нэр томъёо судлал, нэр томъёоны толь зүй,

УАУ-ны онолын судлал,

УАУ-ны эмнэл зүй судлал,

Уламжлалт анагаахыг орчин үеийн анагаахтай эвцэлдүүлсэн нэгдсэн онол.