Магистр, докторын сургалтын журам

“Ач”АУИС-ийн захирлын

2016 оны 10 сарын 13  өдрийн

A/057 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

“АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

 

  1.  Нийтлэг үндэслэл

 

  1. Судалгааны ажлыг бие даан болон хамтран гүйцэтгэх мэдлэг, чадвар эзэмшсэн, мэргэшсэн мэргэжилтэн, багш, судлаач сургаж бэлтгэхэд магистр, доктор (PhD)-ын сургалтын (цаашид сургалт гэх) зорилго оршино.

 

  1. Сургалт эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын баталсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”, энэхүү журам, бусад холбогдох дүрэм журмаар зохицуулна.

 

  1. Сургалтад суралцагч (цаашид магистрант, докторант гэх) нь нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн, эрдэмтнийг (цаашид удирдагч гэх) дагалдан ажиллаж, шавилан суралцана.

 

  1. Сургалтын агуулга нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцсэн байх бөгөөд магистрант, докторантуудад нарийн мэргэжлийн өргөн хүрээний мэдлэг олгож, анагаахын шинжлэх ухааны чиглэлээр судалгааны ажлыг гүйцэтнэх арга зүйг эзэмшүүлэн, судалгааг бие даан болон хамтран гүйцэтгэх, мэргэжлийнхээ чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих, илтгэх чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

 

  1. Магистрын сургалт өдрийн болон боловсролын; докторын сургалт өдрийн болон экстернат хэлбэртэй байна.

 

2.  Ерөнхий шаардлага

 

  1. Удирдлагын нэгж
    1. Магистр, докторын сургалтыг салбар сургууль, мэргэжлийн тэнхмүүд, профессорын багийг түшиглэн Төгсөлтийн дараах сургалт, судалгааны алба (цаашид ТДССА) зохицуулна.

 

  1. ТДССА нь магистр, докторын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, магистрант, докторант элсүүлэх, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг холбогдох асуудал хариуцсан дэд захирлуудын удирдлага дор эрхэлнэ.

 

  1. Магистрант, докторантын бүртгэл, сургалтын төлбөр тооцоо, хичээлийн сонголт, дүнгийн мэдээллийг “Ач” Анагаах ухааны их сургууль (цаашид сургууль гэх)-ийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем (UNIFACE)-ийн баазад бүртгэж, мэдээг улирал бүр мэдээллийн санд хадгалж, архивлана.

 

  1. Сургалтыг баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу сургууль, түүний бааз эмнэлэг, лаборатори (цаашид эмнэлэг гэх) дээр зохион байгуулна.

 

  1. Багш, удирдагч, зөвлөх
    1. Хичээл заах багш
      1. Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээл заах, онолын семинарыг удирдан явуулах багш нь магистрын сургалтад магистр ба түүнээс дээш зэрэгтэй, эсвэл дэд профессор, профессор цолтой, докторын сургалтад доктор, шинжлэх ухааны доктор зэрэгтэй, эсвэл дэд профессор, профессор цолтой байх ба сургалт, судалгаа удирдах чадвар, арга зүйг эзэмшсэн байна. 
      2. Магистр, докторын сургалтанд хичээл заасан багшид цагийн ачаалал тооцох, гүйцэтгэлийг үнэлэх, цалин хөлс олгох тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох тушаал, журмын дагуу цалин хөлс олгоно.
      3. Тэнхмийн багш нарын нөөц, эрдэм шинжилгээний ажлын бодлого, чиглэлтэй уялдуулан туршлагатай, нэр хүндтэй гадны эрдэмтэдтэй гэрээ байгуулан хичээл заалгаж болно. 
      4. Эрдэмтэдтэй гэрээ байгуулж хичээл заалгасан тохиолдолд сургалтад хамрагдсан магистрант, докторантуудын ирц, үнэлгээ, багшийн цагийн ачааллыг тооцох хуудсыг үндэслэн гэрээний биелэлтийг үнэлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох тушаал, журмын дагуу цалин хөлс олгоно.

 

  1. Магистр, докторын судалгааны удирдагч ба зөвлөх
    1. Магистрант, докторант нь удирдагч, зөвлөх болон судалгааны сэдвээ сонгох бөгөөд тэдний сонголтыг хүндэтгэн үзнэ.
    2. Магистрант нь 1 удирдагч, 1 зөвлөх, докторант нь 2 удирдагч, 1 зөвлөх багштай байж болно
    3. Удирдагч, зөвлөх багш нар нь доктор, шинжлэх ухааны доктор зэрэгтэй, дэд профессор, профессор цолтой, судалгаа удирдах чадвар, арга зүйг эзэмшсэн байна.
    4. Тухайн магистрант, докторантын удирдагч, зөвлөхийн нэрийг захирлын тушаалаар баталгаажуулна.
    5. Захирлын тушаалаар батлагдсан удирдагч, зөвлөх нь сургуулийн захирал, ТДССА-тай гурвалсан гэрээ байгуулна.
    6. Тухайн хичээлийн жилд удирдагчийн удирдах магистрантын тоо 3-аас хэтрэхгүй, докторантын тоо 2-оос хэтрэхгүй байна.
    7. Зөвлөхийн магистрант, докторантын тоонд хязгаар тавихгүй.
    8. Магистрант, докторант нь эрдмийн зэргээ хамгаалсан, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд судалгааны удирдагч болон зөвлөх багш нарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох тушаал, дүрэм журмын дагуу  цалин хөлс олгоно.

 

  1. Удирдагч багшийн үүрэг
    1. Сургалт, судалгааны календарчилсан төлөвлөгөө боловсруулахад нь магистрант, докторантуудад зөвлөх, түүний биелэлтэд хяналт тавих;
    2. Магистрант, докторантуудын сурах, судлах үйл ажиллагааг бүхэлд нь хянах, чиглүүлэн удирдах;
    3. Магистрант, докторантуудын судалгааны сэдэв сонгох, арга зүй боловсруулах, судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг чиглүүлэх, туршилт хийх, задлан шинжлэх, үр дүнг боловсруулах, диссертаци болон эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичих, илтгэл тавих зэрэгт тодорхой хуваарийн дагуу зөвлөгөө өгөх, хяналт тавих, чиглүүлэн удирдах;
    4. Судалгааг батлагдсан сэдэв, арга зүйтэй дүйцэж буй эсэхийг хянах, чиглүүлэн удирдах;
    5. Судалгааны чанар, судалгааны үр дүнгийн үнэн зөв байдал, ёс зүйн зарчмуудыг сахиж буй эсэх, хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй эсэхэд хяналт тавих;
    6. Магистрант, докторантуудад судалгааны явц, үр дүнгээ танилцуулах, хэлэлцүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, чиглүүлэн удирдах;
    7. Магистрант, докторантад зэрэг хамгаалах, чөлөө авах зөвшөөрөл олгох;

 

  1. Зөвлөх багшийн үүрэг
    1. Судалгааг батлагдсан сэдэв, арга зүйтэй дүйцүүлэн, ёс зүйн зарчмыг баримтлан гүйцэтгэхэд нь туслах, холбогдох зөвлөгөөг өгөх;
    2. Судалгааны үр дүнг боловсруулах, цэгцлэх, эмхэтгэн нэгтгэж диссертаци болон бусад төрлийн бүтээл бичихэд туслах, холбогдох зөвлөгөөг өгөх;
    3. Эрдэм шинжилгээний хурал, семинарт илтгэл тавих, мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд зөвлөн туслах.

 

  1. Магистр, докторын хөтөлбөр

 

  1. Хөтөлбөрт тавих шаардлага
    1. Магистрын сургалтын хугацаа 2 жил, докторын сургалтын хугацаа 3 жил, экстернат докторын сургалт 1-2 жил, боловсролын магистрын сургалт 1 жил байна.

 

  1. Хичээлийн жил нь 15-аас доошгүй долоо хоног бүхий Намрын ба Хаврын гэсэн 2 улирлаас бүрдэнэ.

 

  1. Хичээлийн жилийн намрын улирал 10дугаар сарын 1, хаврын улирал 4дүгээр сарын 1-нээс тус, тус эхэлнэ.

 

  1. Магистр, докторын сургалтын төлөвлөгөөг ТДССА, сургалтын албад боловсруулж, сургуулийн захирал батална.

 

  1. Магистр, докторын сургалт нь мэргэжлийн суурь хичээл, онолын семинар болон мэргэшүүлэх хичээлд суралцах, судалгааны ажил гүйцэтгэж, диссертаци бичих гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

 

  1. Магистр, докторын сургалтын агуулга, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд холбогдох хичээлүүд, хичээл бүрт харгалзах багц цаг, хичээлийг судлах дараалал болон хоорондын уялдааг тусгасан байна.

 

  1. Магистрын сургалт нь шинжлэх ухааны, боловсролын гэсэн хэлбэртэй байна.
    1. Шинжлэх ухааны магистрын сургалтыг 30 багц цагаас багагүй байхаар төлөвлөнө. Сургалтын төлөвлөгөө нь дараах хичээл, судалгааны багц цагаас бүрдэнэ. Үүнд:
      1. Мэргэжлийн суурь хичээл нийт 10 багц цаг байна. Үүнд судалгааны арга зүйн хичээл 6 багц цаг, тухайн мэргэжлийн онолын үндсэн хичээлүүд 4 багц цагийг бүрдүүлнэ.
      2. Мэргэшүүлэх хичээл 12 багц цагаас багагүй байна. Үүнээс 8 багц цаг нь тухайн хөтөлбөрийг хариуцсан тэнхим, 4 багц цаг нь бусад сургууль, тэнхимд хамаарна
      3. Удирдагч багшийн удирдлаган дор 3 багц цагийн онолын семинарт оролцож, үнэлүүлнэ.
      4. Судалгааны ажил гүйцэтгэн, журамд заасан тооны эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлүүлж, диссертаци бичиж “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл”-өөр хэлэлцүүлэн, хамгаалсан тохиолдолд  ажлыг 6 багц цагтай дүйцүүлэн тооцно.
    2. Боловсролын магистрын сургалтын төлөвлөгөө нь дараах хичээлүүдийн багцаас бүрдэнэ. Үүнд:
      1. Мэргэжлийн суурь хичээл, онолын семинар, мэргэшүүлэх хичээл нь дээрхи нөхцлүүдтэй ижил хэмжээний багц цагтайгаар тусгагдана.
      2. Судалгааны ажил гүйцэтгэж, диссертаци бичихгүйгээр 10 багц цагтай дүйцэхүйц ахисан түвшний мэргэшүүлэх хичээлүүдийг сонгон нэмэлтээр судална.
      3. Сургалтын төгсгөлд нэгдсэн шалгалт өгнө.

 

  1. Докторын сургалт нь шинжлэх ухааны, экстернат гэсэн хэлбэртэй байна..
    1. Докторын сургалтыг 60 багц цагаас багагүй байхаар төлөвлөнө. Сургалтын төлөвлөгөө нь дараах хичээл, судалгааны багц цагаас бүрдэнэ. Үүнд:
      1. Мэргэжлийн суурь хичээл нийт 12 багц цаг байна. Үүнд судалгааны арга зүйн хичээл 6 багц цаг, тухайн мэргэжлийн онолын үндсэн хичээлүүд 6 багц цагийг бүрдүүлнэ.
      2. Мэргэшүүлэх хичээл 18 багц цагаас багагүй байна. Үүнээс 12 багц цаг нь тухайн хөтөлбөрийг хариуцсан тэнхим, 6 багц цаг нь бусад сургууль, тэнхимд хамаарна
      3. Удирдагч багшийн удирдлаган дор 6 багц цагийн онолын семинарт оролцож, үнэлүүлнэ.
      4. Судалгааны ажил гүйцэтгэн, журамд заасан тооны эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлүүлж, диссертаци бичиж сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, хамгаалсан тохиолдолд  ажлыг 24 багц цагтай дүйцүүлэн тооцно.
    2. Экстернат докторантын сургалтын төлөвлөгөө нь дараах хичээл, судалгааны багцаас бүрдэнэ. Үүнд:
      1. Мэргэжлийн суурь хичээл нийт 12 багц цаг байна. Үүнд судалгааны арга зүйн хичээл 6 багц цаг, тухайн мэргэжлийн онолын үндсэн хичээлүүд 6 багц цагийг бүрдүүлнэ.
      2. Хамгаалах сэдэвтэй хамааралгүй бүтээлүүд (өгүүлэл 3, илтгэл 3)-ийг мэргэшүүлэх хичээл, онолын семинарийн 24 багц цагтай дүйцүүлж тооцно.
      3. Судалгааны ажил гүйцэтгэж, хамгаалах сэдвээр журамд заасан тооны эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлүүлж, диссертацийн бичилтийг бүрэн дуусгаж, сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, хамгаалсан тохиолдолд  ажлыг 24 багц цагтай дүйцүүлэн тооцно.

 

  1. Магистрант, докторант нь хөтөлбөрт тусгагдсан хичээлүүдийг бүрэн судалж, судалгааны ажлаа хугацаанаас нь өмнө чанартай гүйцэтгэж, судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлж,  диссертаци бүрэн бичигдсэн тохиолдолд удирдагч, мэргэжлийн салбар зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр сургалтын хугацааг хагас жилээр богиносгож болно. 

 

 

  1. Магистр, докторын сургалтын үнэлгээ
    1. Магистрант, докторант нь мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээл тус бүрийг судалсны дараа тухайн хичээлээр шалгалт өгнө. Шалгалтыг холбогдох тэнхмийн зохион байгуулна.

 

  1. Магистрант, докторантын мэдлэг, чадвар, дадлыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй оюутны үнэлгээний журмыг мөрдөж үнэлнэ.

 

  1. Сургалтын төлөвлөгөөнд орсон хичээл тус бүрийн хөтөлбөрийн шаардлагыг хангасан (багц цагийг тогтоосон хугацаанд бүрэн цуглуулж, С-гээс доошгүй үнэлгээтэй судалсан), голч дүн нь 3.0 ба түүнээс дээш тохиолдолд хөтөлбөрийн шаардлага хангасанд тооцож зэргийн хамгаалалтад орох эрх нээгдэнэ.

 

  1. Магистр, докторын сургалт

 

  1. Элсэлт
    1. Магистр, докторын сургалтын мэргэжлийн чиглэл, элсэлтийн тоог БСШУЯ-наас олгосон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ.

 

  1. Магистр, докторын сургалтанд анагаах ухааны салбарын хүний нөөцийн бодлого, салбарын эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл, хөгжлийн чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээ, салбар сургууль, мэргэжлийн тэнхмүүдийн судалгаа шинжилгээний ажлын чиглэл, төсөл болон гэрээт ажлын хүрээнд зарласан сэдвүүдтэй уялдуулан магистрант, докторант элсүүлнэ.

 

  1. Жил бүрийн 4, 10 дугаар сард хичээл эхэлсэн байхаар тохируулан элсэлтийн бүртгэлийг 3, 9 дүгээр сард хийж, элсэлтийн шалгалтыг зохион байгуулна.

 

  1. Судалгааны сэдвийг элсэлтийн шалгалт эхлэхээс 2 сарын өмнө өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэт (www.ach.edu.mn)-ээр нийтэд зарлана.

 

  1. Магистрын сургалтад бүртгүүлэгч нь бакалаврын боловсролтой, докторын сургалтад бүртгүүлэгч нь магистрын зэрэгтэй байна.

 

  1. Эмнэлзүйн чиглэлээр магистр, докторын сургалтад хамрагдах бол бүртгүүлэгчдэд мэргэшүүлэх (резиденсийн) сургалт дүүргэсэн, эмчлэх эрхийн гэрчилгээтэй, эсвэл клиникт 2-4 жил ажилласан байх шаардлага тавина.

 

  1. Магистр, докторын сургалтад бүртгүүлэгчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Магистрын сургалтад бүртгүүлэгч нь Бакалаврын диплом, докторын сургалтад бүртгүүлэгч нь Магистрын диплом
  • Эмнэл зүйн чиглэлээр суралцахаар бүртгүүлэгч нь
    • Эмчлэх эрхийн  гэрчилгээ,
    • Резидентийн диплом,  
    • Клиникт 2-4 жил ажилласан тухайн байгууллагын тодорхойлолт
  • Бүртгэлийн хураамж  20,000 ₮ дансанд тушаасан баримтын хуулбар

 

  1. Элсэлтийн шалгалт нь англи хэл, мэргэжлийн шалгалтаас бүрдэх ба шалгалтын босго оноо 70%-иас багагүй байна. 

 

  1. Шалгалтын босго оноог давж сургалтад элсэх эрх нь нээгдсэн бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна.
  • Магистрын сургалтад элсэгч нь Бакалаврын диплом, докторын сургалтад элсэгч нь Магистрын диплом, баталгаажсан хуулбарын хамт
  • Эмнэл зүйн чиглэлээр суралцах элсэгч
    • Эмчлэх эрхийн  гэрчилгээ, хуулбарын хамт,
    • Резидентийн диплом, хуулбарын хамт, эсвэл
    • Клиникт 2-4 жил ажилласан тухайн байгууллагын тодорхойлолт
  • Анкет  /ТАХ-н 1-р маягтаар/
  • Элсэхийг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Цээж зураг  /тухайн оны/ 3%
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

 

  1. Дараах болзол хангасан элсэгчийг экстернат хэлбэрээр суралцуулж болно. Үүнд:
    1. Сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний албыг 10-аас дээш жил хашсан, туршлагатай
    2. Эрх бүхий эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, зөвшөөрөгдсөн арга зүйгээр хийсэн, эсвэл хийж байгаа эрдмийн зэрэг хамгаалах шаардлагыг хангахуйц хэмжээний судалгааны эх материал, тодорхой түвшинд бичигдсэн диссертацитай
    3. Эрдэм шинжилгээний 10-аас цөөнгүй бүтээлүүд хэвлүүлсэн, үүнээс 5-аас цөөнгүй бүтээл (өгүүлэл) нь Монголын анагаахын сэтгүүлүүдийн холбоонд албан ёсоор бүртгэгдсэн сэтгүүл болон гадаадын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдсэн байна.
    4. Тухайн хүний судалгааны агуулга, чанар, үр дүнгийн талаар үнэлгээ өгч, бүтээлд нь багц цаг оноон суралцах болзол хангасан талаар холбогдох мэргэжлийн салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулсан байна.

 

  1. Гадаадын иргэдийг магистр, докторын сургалтад суралцуулахад дараах зарчмыг баримтлана. Үүнд:
    1. Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу суралцах хүсэлтээ албан ёсоор гаргасан гадаадын иргэдийг магистр, докторын сургалтад суралцуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан “Гадаадын иргэдийг суралцуулах журам” болон тус сургуулийн холбогдох журмын дагуу суралцуулна.
    2. Магистр, докторын сургалтад суралцах гадаад иргэд нь монгол хэлний зохих мэдлэгтэй байна.

 

  1. Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдийг “Ач” АУИС-ийн захирлын тушаал гарснаар магистрант, докторант хэмээн тооцно.

 

  1. “Ач” АУИС-ийн захирлын тушаалд сургалтын мэргэжлийн чиглэлийг тодорхой зааж оруулна.

 

  1. Захирлын тушаал гарснаар суралцах хугацаанд хүчинтэй үнэмлэх, сурлагын дэвтэрийг магистрант, докторантад олгоно.

 

  1. Магистрант, докторантын эрх, үүрэг
    1. Магистрант, докторант бүр сургуультай суралцах тухай гэрээ байгуулна.

 

  1. Магистрант, докторант бүр хувийн бүртгэлийн дугаартай байна.

 

  1. Хувийн дугаар нь 8 оронтой тоо, үсгээр илэрхийлэгдэнэ.
    • Эхний 2 үсэг нь мэргэжлийн чиглэл,
    • Дараагийн 2 тоо элссэн оныг заах
    • Боловсролын зэргийг үсгээр илэрхийлнэ.
    • Дараагийн 3 оронтой тоо нь оюутны хувийн дугаарыг заана.

 

Боловсролын зэрэг

Мэргэжлийн чиглэл ба код

  1.  

Доктор – F

 

Магистр - E

Эмнэл зүйн анагаах ухаан

09120102

MD/GM

  1.  

Нийгмийн эрүүл мэнд

09130101

PH

  1.  

Уламжлалт анагаах ухаан

09170101

TD

  1.  

Анагаах ухааны боловсрол судлал

09180105

МЕ

  1.  

Нүүр ам судлал

09110101

DD

  1.  

Морфологи

09120103

MP

  1.  

Дотрын өвчин судлал

09120112

IM

  1.  

Мэс засал судлал

09120114

SU

  1.  

Мэдрэлийн өвчин судлал

09120123

NV

  1.  

Сувилахуй

09130101

NU

 

Жишээ нь:

 DN16F008– Нүүр ам судлалын мэргэжлээрээр 2016 онд элссэн 008 дугаартай докторантын дугаар

MD16E026– Анагаах ухааны мэргэжлээрээр 2016 онд элссэн 026 дугаартай магистрантын дугаар.

 

 

 

  1. Суралцах, дадлагажихад шаардлагатай сургалт, эрдэм шинжилгээний материалыг (анги, танхим, лаборатори, номын сан, эмнэлгийн тасаг, багаж төхөөрөмж г.м) зохих журмын дагуу ашиглана.

 

  1. Мэдлэг, чадвар, дадал бүхий багшаар хичээл заалгаж, удирдагч, зөвлөхийн удирдлага дор судалгааг гүйцэтгэж, магистр, докторын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн ханган суралцана.

 

  1. Удирдагч, зөвлөхийн удирдлага дор судалгааг гүйцэтгэхдээ дараах зарчмыг баримтлана. Үүнд:
    1. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын ажилд идэвхтэй, зохих журмын дагуу оролцоно.
    2. Энэхүү журам, сургууль болон эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох хууль, дүрэм журмыг хүндэтгэн дагаж мөрдөнө.

 

  1. Сургалтын талаар санал, шүүмжлэл гарган шийдвэрлүүлнэ.

 

  1. Сургалтын төлөвлөгөөний дагуу зохих багц цагийг биелүүлж, тогтоосон хугацаанд судалгааг гүйцэтгэнэ.

 

  1. Судалгааг төлөвлөгөөний дагуу бичиж удирдагч, зөвлөх багш нараас зөвлөгөө авч, санал шүүмжлэлийг тусган ажиллана.

 

  1. Суралцагч нь хичээл бүрт С (70%)-с доошгүй үнэлэгдсэн байна.

 

  1. Магистр, докторын судалгааны явц
    1. Сургалт, судалгааны тойм төлөвлөгөөг сургалтын эхний сард багтаан боловсруулж харьяа тэнхимийн эрхлэгчээр батлуулна. Хувийг ТДССА-д өгнө.

 

  1. Тойм төлөвлөгөөнд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээл, онолын семинарыг судлах, удирдагч, зөвлөх болон сэдэв сонгох асуудлуудыг цаг хугацаатай холбон тусгасан байна.

 

  1. Магистрант, докторант нь элсэлтийн дараах 1 сард багтаан удирдагч болон зөвлөх багш нараа сонгоно.

 

  1. Сонгосон удирдагч болон зөвлөх багш нартай хамтран судалгааны сэдвээ дараагийн 2 сард багтаан сонгоно.

 

  1. Магистрант, докторант нь тойм төлөвлөгөөгөө нягтлан хянаж календарчилсан төлөвлөгөө боловсруулан удирдагчаар батлуулна. Хувийг ТДССА-д өгнө.

 

  1. Төлөвлөгөөнд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээл судлах, онолын семинар явуулах, судалгаа гүйцэтгэх, судалгааны явцыг хэлэлцүүлэх, хурал семинарт оролцох зэргийг дэс дараалалтайгаар, цаг хугацаатай холбон тусгасан байна.

 

 

  1. Магистрын судалгааны ажлыг хэлцүүлэх дараалал
    1. Сургалтын эхний улиралд багтаан судалгааны сэдэв, арга зүйг мэргэжлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулна.
    2. Судалгааны сэдэв, арга зүйг мэргэжлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулсаны дараа 7-14 хоногт багтаан сургуулийн ёс зүйн хяналтын салбар хорооны хуралд танилцуулан, зөвшөөрөл авна.
    3. Судалгааг гүйцэтгэсний дараа сургуулийн ёс зүйн хяналтын салбар хорооны хурлаар дахин орж анхны хурлаар олгосон зөвшөөрлийн заалтуудын биелэлтийг танилцуулан, дүгнэлт гаргуулна.
    4. Магистрант нь сургалтын төлөвлөгөөнд заасан багц цагийг тогтоосон хугацаанд цуглуулан, хичээл тус бүрийг С-гээс доошгүй үнэлгээтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй судалсан, удирдагчийн баталсан төлөвлөгөө, графикийн дагуу судалгааг гүйцэтгэж, судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний бүтээлүүд болон диссертаци бичсэн тохиолдолд хөтөлбөрийн шаардлага хангасанд тооцон зэрэг хамгаалах эрх бүрэн нээгдэнэ.
    5. Судалгааны явцыг мэргэжлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ба удирдагчийг заавал оролцуулна. Хэлэлцүүлэх давтамж нь мэргэжлийн салбар зөвлөлийн хурлын шийдвэрээс хамаарна.
    6. Удирдагч болон зөвлөхийн зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж диссертацийг сургуулийн “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж зэргийн урьдчилсан хамгаалалт хийж болох тухай шийдвэр гаргуулна.
    7. Сургуулийн “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн хурлаар 2 үе шаттайгаар хэлэлцүүлж Магистрын зэргийн урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтын талаар тогтоол, шийдвэр гаргуулна.

 

  1. Докторын судалгааг хэлцүүлэх дараалал
    1. Сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар
      1. Сургалтын эхний улиралд багтаан судалгааны сэдэв, арга зүйг хэлэлцүүлэн батлуулна.
      2. Судалгааны мэдээлэл цуглуулж, статистик боловсруулалт хийж, үр дүнгүүдийг гаргаж авсан тохиолдолд судалгааны ажлын  явцын анхны хэлэлцүүлэгийг  хийлгэх ба хэлэлцүүлэх давтамж нь эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээс хамаарна.
      3. Сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар диссертацийг хэлэлцүүлж докторын зэргийн урьдчилсан хамгаалалтын талаарх шийдвэр, тогтоол гаргуулна.
    2. Сургуулийн ёс зүйн хяналтын салбар хорооны хурлаар
      1. Судалгааны сэдэв, арга зүйг эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулсаны дараа 7-14 хоногт багтаан танилцуулж, зөвшөөрөл авна.
      2. Судалгааг гүйцэтгэсний дараа анхны хурлаар олгосон зөвшөөрлийн заалтуудын биелэлтийг танилцуулж, дүгнэлт гаргуулна.
    3. Докторын зэргийн урьдчилсан хамгаалалтын талаарх сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр, тогтоолыг үндэслэн докторын зэрэг хамгаалуулах эрх бүхий эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зэргийн жинхэнэ хамгаалалт хийсэн тухай шийдвэр, тогтоол гаргуулна.

 

  1. Магистр, докторын судалгааны үр дүн ба бүтээл
    1. Эрдмийн зэрэг хамгаалах зорилгоор гүйцэтгэсэн судалгааны сэдвээр дараах тооны бүтээлийг бичиж, хэвлүүлнэ. Үүнд:
      1. Магистрант нь 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүллийг МонголМед-д бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн; түүнчлэн 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, хэвлүүлсэн байна
      2. Докторант нь 3-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүллийг МонголМед-д бүртгэлтэй сэтгүүл болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн; түүнчлэн  3-аас цөөнгүй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, хэвлүүлсэн байна.
      3. Эдгээр бүтээлүүдэд магистрант, докторант нэгдүгээр зохиогч байх шаардлагатай.

                    

  1. Магистрант, докторант нь анагаахын шинжлэх ухааны чиглэл, сэдвийн хүрээнд шийдэгдээгүй тодорхой асуудлыг онолын шинэ таамаглал, үндэслэлээр гүнзгийрүүлэн судалж, тодорхой арга зүйн дагуу хийгдсэн судалгаа, туршилтын үр дүнгээр нотолж, практик хэрэглээ, үр ашгийг нь тодорхойлсон эрдэм судалгааны бүтээл болох диссертаци бичиж, горилж буй зэргээ хамгаална.

 

  1. Магистрын зэрэг горилсон диссертацийг 60-иас цөөнгүй, докторын зэрэг горилсон диссертацийг 120-аас цөөнгүй хуудсанд багтаан бичнэ.

 

  1. Диссертацийг монгол хэлээр, бүтээлийн товч хураангуйг англи хэлээр бичнэ.

 

  1. Диссертацийн 5%-ийг судалгааны үндэслэл, 25%-ийг хэвлэлийн тойм, 15%-ийг судалгааны арга зүй, 30%-ийг үр дүн, 20%-ийг хэлцэмж, дүгнэлт гэсэн үндсэн бүлгүүд, 10%-ийг бусад бүлгүүд бүрдүүлж байхаар бичигдсэн байна. 

 

  1. Диссертацийг захирлын тушаалаар баталсан тухайн хичээлийн жилд баримталж буй “Диссеттаци бичих үлгэрчилсэн загвар”-ын дагуу бичнэ.

 

  1. Судалгаа, диссертаци хамгаалах, бүтээлийг хүлээлгэн өгөх
    1. Магистрант, докторант нь сургалт, хөтөлбөрийн багц цагийн хичээлүүдийг бүрэн судалж, судалгааг чанартай гүйцэтгэж, судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний бүтээл болон диссертаци бүрэн бичсэн, сургалтын төлбөр тооцоо дууссан, номын сан болон бусад нэгжүүдтэй холбогдох тооцоог хийсэн (тойрох хуудсаар баталгаажна) тохиолдолд удирдагч, мэргэжлийн салбар зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр эрдмийн зэрэг хамгаалуулах 2 шатны хурлаар орно.

 

  1. Жинхэнэ хамгаалалтын үед эрдмийн зөвлөлийн гишүүд, албан ёсны шүүмжлэгчээс гарсан санал, шүүмжийн дагуу холбогдох засвар, өөрчлөлтийг хийж диссертацийг эцэслэн дуусгана.

 

  1. Диссертацийн сүүлийн хувилбарыг цахим хувилбарын хамт эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга болон сургуулийн номын сан (2%)-д хүлээлгэн өгнө.

 

  1. Хамгаалуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн дээрх шаардлагууд бүрэн хангасан магистрант, докторантуудад эрдмийн зэрэг олгох тухай сургуулийн захирлын тушаал гарна.

 

  1. Сургуулийн захирлын тушаалыг үндэслэн магистр, докторын зэргийн дипломыг олгоно.

 

  1. Сургалтын төлбөр, зардал
    1. Сургалтын зардалд багшийн хөлс, судалгааны болон сургалтын материалын үнэ, өрөө, тоног төхөөрөмж, эм реактив ашигласны үнэ болон бусад зардал орно.

 

  1. Суралцагчдад олгох үнэмлэх, сурлагын дэвтрийг сургалтын төлбөрөөс тооцож, үнэгүй олгоно.

 

  1. Сургалтын төлбөрийн хэмжээг улсын эдийн засгийн бодит байдалтай уялдуулан жил бүр захирлын тушаалаар тогтооно.

 

  1. Сургалтын төлбөрийг улирал бүрийн эхний 7 хоногт багтаан төлнө.

 

  1. Судалгааны сэдэв, арга зүй батлуулах, ажлын явцыг хэлэлцүүлэх, урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтаар хэлэлцүүлэхтэй холбоотой гарах зардлыг магистрант, докторант хариуцна.

 

  1. Эрдмийн зэргийн диплом хэвлүүлэх, олгохтой холбоотой зардлыг төгсөгч хариуцна.

 

  1. Сургалтад хамрагдах шаардлага хангасан “Ач” АУИС-ийн үндсэн багш, ажилтнуудын ажлын амжилт, үр дүнг харгалзан гаргасан захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн сургалтын төлбөрийг 20-50 хувиар хөнгөлнө.

 

  1. Бусад их, дээд сургуулиас шилжин ирж буй тохиолдолд дараах зарчмыг баримтлана. Үүнд:
    1. Хөтөлбөрийн багц цагийн зөрүүг төлнө.
    2. Хэрэв багц цагийн зөрүү байхгүй, зөвхөн хамгаалалт хийх бол судалгаа, диссертаци бичилтэд харгалзах багц цагийн төлбөрийг төлнө.

 

  1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар суралцагч өөрөө хүсэлт гаргаж, захирлын тушаалаар сургалтаас чөлөөлөгдсөн тохиолдолд сургалтын төлбөрийн зөрүүг тооцож буцаан олгоно.

 

  1. Бусад шалтгаанаар сургалтыг үргэлжлүүлээгүй тохиолдолд сургалтын зардлын зөрүүг буцааж олгохгүй.

 

  1. Тодорхой хугацааны дараа суралцах эрхээ сэргээлгэж үргэлжлүүлэн суралцах тохиолдолд тухайн хичээлийн жилд мөрдөгдөж буй сургалтын төлбөрийг төлнө.

 

  1. Эрдмийн зэргийн дипломоо үрэгдүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдолд сургуулийн захиргаанд хүсэлт гарган дахин хэвлүүлж болох бөгөөд диплом хэвлүүлэхтэй холбоотой зардлыг төгсөгч хариуцна.

 

  1. Түр чөлөө олгох, сургалтаас чөлөөлөх, хасах
    1. Хүндэтгэх шалтгаантай бол өргөдөл гаргаж, судалгааны удирдагчид албан ёсоор танилцуулан, зөвшөөрөл авч, захирлын тушаалаар баталгаажуулснаар  суралцах хугацааг 2 хүртэл жилээр сунгаж болно.

 

  1. Албан ёсоор чөлөө аваагүй, эсвэл чөлөө авсан хугацаандаа эргэн ирээгүй ба энэ зөрчил 6 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд сургалтаас чөлөөлнө.

 

  1. Сургалтад хамрагдан багц цаг цуглуулсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хамгаалалт хийлгүй сургалтын хугацаа хэтэрсэн тохиолдолд судалсан хичээл, цуглуулсан багц цагийг баталсан тодорхойлолт олгон сургалтаас чөлөөлнө.

 

  1. Улируулан суралцуулах, сургалтаас чөлөөлөх, хасах шийдвэрийг удирдагч багштай зөвшилцөн, зөвшөөрөл авч захирлын тушаалаар баталгаажуулна.

 

  1. Шилжин ирэх
    1. Магадлан итгэмжлэгдсэн дотоод, гадаадын их, дээд сургуулиас шилжин ирэх тохиолдолд хүсэлт гаргана.

 

  1. Хүсэлт гаргагч нь 4.1.9-д заасан материалын зэрэгцээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
    1. Суралцаж байсан сургуульд элссэн тухай тушаал
    2. Судалсан хичээлийн тодорхойлолт /хичээлийн  нэр, багц цаг, дүн/

 

  1. Тухайн сургуульд үзсэн мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг үндэслэн дүйцүүлэн тооцно.

 

  1. Шаардлага хангасан тохиолдолд шилжүүлэн авч, суралцуулах шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна.

 

  1. Шилжин явах
    1. Бусад их, дээд сургуульд шилжин суралцах тохиолдолд өргөдөл гаргана.

 

  1. Шилжин суралцах хүсэлт гаргагч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
    1. Шилжин суралцахыг хүссэн өргөдөл
    2. Судласан хичээлийн тодорхойлолт /хичээлийн  нэр, багц цаг, дүн/
    3. Өөр сургуульд шилжин суралцахыг зөвшөөрсөн удирдагч багш, мэргэжлийн тэнхмийн эрхлэгчийн тодорхойлолт

 

  1. Суралцсан хугацааны сургалтын төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд сургуулиас  шилжин суралцахыг зөвшөөрөхгүй.

 

  1. Суралцагчийг шилжүүлэх шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна.

 

  1. Бусад зүйл

 

  1. Энэхүү журам нь батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх ба өөрчлөлт оруулах асуудлыг захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

 

  1. Энэхүү журмын хэрэгжилтийг ТДССА ханган ажиллана.