Эрдэм шинжилгээний бүтээлийн товчоон

 

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТАЙЛБАРТ ДЭЭЖ БИЧИГ БҮТЭЭЛ

Дээж бичгийн удиртгал өгүүллийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.3, 3 дугаар хэсэг, I, II бүлэг, зохиолын III бүлгийн 3 дугаар хэсэг, хавсралт, зарим хуучирсан үг хэллэгийн олонхийн тайлбарыг академич Ш.Болд, удиртгал өгүүллийн 1 дүгээр хэсэг, 2 дугаар хэсгийн 2.2, зохиолын III бүлгээс Ламын гэгээний төвөд хэлээр туурвисан “Рашааны дусал” хэмээх эмийн номыг монгол хэлээр шүлэглэн буулгах, мөн Данзанванжилын эмийн шүлэглэсэн зохиолыг шинэ үсгээр буулгах ажлыг академич Д.Цэрэнсодном хийж гүйцэтгэв.

Уг бүтээл Монголынуламжлалтанагаахухаанытүүх, үндсэнонол, монголчуудынэрүүламьдрахухаанытүүхэнбаримт, амьдралынхэвмаягаардамжууланэрүүламьдрахухаанышимийгшингээжбүхэлбүтэнтогтолцообүрдсэнийг, монголанагаахухааныанагаахзасахаргынүүсэл, хөгжил, онцлог тодруулсан нь уг бүтээлийн хамгийн чухал шинэлэг тал гэж хэлж болно.

Манай улсад улс, хувийн таван их, дээд сургуульд уламжлалт анагаах ухааны чиглэлээр 2000 орчим оюутан залуус суралцаж байгаа хэдий ч чухамдаа тэдэнд гарын дор үзэх сурах бичиг, унших бичиг дутагдаж буй гачаалыг бид энэхүү бүтээлээрээ хөнгөлөхийг зорьсон юм. Түүнчлэн сурах бичиг, унших бичгийн үүргийг нэгэн дор биелүүлэхэд нэмэр болох эл бүтээлийг туурвихын тулд уламжлалт анагаах ухааны сургалтын аргыг аль болохоор орчин үеийн анги танхимын сургалтын тогтолцоотой уялдуудан, багшийнхаа тусламжтай суралцах бололцоог буй болгохыг эрэлхийлсэн хэрэг юм. Тухайлбал: төвөд номоос багш нь аман орчуулгаар хөтөлж хэлж өгдөг хуучин аргыг монгол үсэг, шинэ үсгийн хөрвүүлгээр утгыг таниулах, гүнзгийрүүлэн ойлгуулах замаар хослуулан заах боломжийг сүвэгчлэхийг хичээв. Тэрчлэн дээж бичигт орсон төвөд, монгол бичвэр, орчуулга буюу үндсэн эхийг хуучин, шинэ үсгээр хавсаргасан нь оюутан залуусыг үндэсний монгол бичигт нь сайжруулах давхар зорилготой юм.

Энэ бүтээл нь Энэтхэг, Төвөд, Монголын уламжлалт анагаах ухааны тулгуур бүтээл, гол гарын авлага “Алтангэрэл” судар”-ын 24 дүгээр бүлэг, “Язгуурын үндэс” болон Ламын гэгээн, Ишданзанванжил, Ролбийдорж нарын төвөд хэлээр буй ном, судрыг монгол, англи хэлээр орчуулж, монгол бичгээр бичиж хавсаргасны зэрэгцээ, 293 ёгт, илт өгүүлэх нэрэнд тайлбар хийж, Монголын анагаах ухааны товч түүх, сурвалж бичгийн судалгааны тоймыг нэгтгэн гаргасан томоохон бүтээл юм. Уг бүтээл уламжлалт анагаах ухааны эмч, судлаач, оюутан сурагчдад, зориулагдсанаас гадна түүх, хэлний судлаачид ч өргөнөөр ашиглах боломжтой болсныг онцлон тэмдэглэх байна.

HISTORY AND DEVELOPMENT OF

TRADITIONAL MONGOLIAN MEDICINE

НОМ

Энэ бүтээлийг академич Ш.Болд бичиж, академич Ш.Бира редакторласан байна. Б5 хэмжээтэй, нийт 418 нүүр, англи хэлээр бичсэн бүтээл бөгөөд дотроо: 

- History of Traditional Mongolian Medicine;

- Fundamentals of Traditional Mongolian Medicine;

- Insight into the Secrets of a Mongolian Healthy Lifestyle гэсэн 3 номоос бүрдэнэ.

 “History of Traditional Mongolian Medicine” хэмээх эхний номонд: Монголын уламжлалт анагаах ухааны түүхтэй холбоотой эх сурвалж, археологийн олдворуудыг монгол, төвөд, хятад хэлээр бичигдсэн анагаах ухааны эртний бүтээлүүдэд буй баримт, нотолгоотой уялдуулан тусгайлан судалж, уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхой үеүдэд хуваан, анагаах урлаг, заслын үүсэл, хөгжлийн 5000 жилийн хөгжлийг тодруулан улмаар монгол эмч, маарамба нарын бүтээл дэх онол арга зүйн шинэлэг ойлголт, шинжлэх ухааны ололтуудыг нэгтгэн дүгнэсэн болно.

“Fundamentals of Traditional Mongolian Medicine” гэсэн номонд Монголын уламжлалт анагаах ухааны гүн ухааны ойлголт, үндсэн онолын үүсэлт, хөгжилт, онцлог, хэрэглээний мөн чанар, зарим сонгодог жорыг чанар, чадал, заалтыг англи хэлээр анх удаа шинжлэн бичсэн бүтээл юм.

“Insight into the Secrets of a Mongolian Healthy Lifestyle” хэмээх номонд: Монголчуудын өвөг дээдэс нүүдэллэн амьдрах хэв маяг, амьдран буй орчин ахуй, байгалийн эрс тэс уур амьсгалдаа зохицсон эрүүл амьдрах ухааны бүхэл бүтэн тогтолцоог бий болгон түүнийгээ амьдралын аман хууль, ёс заншил болгон мөрдүүлж байсныг судалгааны ажилд тулгуурлан тодруулж бичсэн болно. Ингэснээрээ нэг талаас монголчуудын бүтээн бий болгосон эрүүл амьдрах ухааныг сурталчилах, нөгөө талаас гадаадынхан монголчуудын эрүүл амьдрах ухаан, аргыг сонирхон судлах боломжийг нээн өгч байгаа юм. Түүнчлэн англи хэлээр туурвисан ном нь Монголын уламжлалт анагаах ухааны түүх, үндсэн онол, монголчуудын эрүүл амьдрах ухааны түүхэн баримт, практик арга хэмжээгээр дамжуулан дэлхийн анагаах ухаанд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодруулан гаргасан бүтээл юм.

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ

ЭМ НАЙРЛАГЫН СУДЛАЛ

Шинжлэх ухаан,технологийн сангийн санхүүжилтаар хэрэгжүүлж буй “Уламжлалт эмийн түүхий эд болон жорын мэдээллийн сан бүрдүүлэх судалгаа” дэд төслийн үр дүнг “Уламжлалт анагаах ухааны тулгуур бүтээлүүд” инновацийн төслөөр хэвлэв.

Энэхүү бүтээлийн:

I бүлэг, II бүлгийн 2.1, 2.2 дугаархэсэг, III бүлэг, VI бүлгийг Ш.Болд;

II бүлгийн 2.3-2.9 хүртэл Ц.Мөнхтуяа;

IV бүлгийг  Ц.Мөнхтуяа, Б.Болор, Б.Цэрэнцоо;

V бүлгийг Ц.Мөнхтуяа;

Орчин цагийн судалгааны үр дүнгийн хүснэгтийг З.Ариунаа; 

Төвөд бичлэгийг С.Отгонбүрэн нар тус тус бичлээ.

Бүтээл А4 хэмжээтэй, 400 нүүртэй, нийт 110 хүснэгттэй.

 

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ

ЭМ СУДЛАЛ

Энэхүү сурах бичигт орсон эмийн түүхий эдийн талаарх үндсэн мэдээллийг Монголын уламжлалт анагаах ухааны болон төвөдийн их мэргэд, эм судлалын нууцыг бүтээгч:

1. Тойн Жамбалдорж གསོ་བྱེད་མཛས་མཚར་མིག་རྒྱན།

2. Цахар гавш Лувсанчүлтэм སྨན་ཡིག

3. Данзанпунцогབདུད་ནད་གཞོམ་པའི་གཉེན་པོ་རྩི་སྨན་གྱི་ནུས་པ་

རྐྱང་བཤད་གསལ་སྟོན་དྲི་མེད་ཤེལ་གོང་

ཞེས་བྱ་བ་བཞུགས་སོ།нарын бүтээлээс түүвэрлэн авч бичлээ.

Бүтээлийн:

I , II, Vбүлийг Ш.Болд,Ж.Болорцэцэг;

III, IV, VII, VIII бүлгийг Б.Хүрэлчулуун, Б.Болор, Ш.Болд;

VI бүлгийг Д.Цэрэнсодном;

IX  бүлгийг Б.Хүрэлчулуун, Ш.Болд, Д.Цэрэнсодном, Б.Болор нар хамтран бичиж, эмийн түүхий эдийн өнгөт зургийн цомгийг Б.Хүрэлчулуун, Б.Болор нар бэлтгэн, нэрийн хэлхээсийг Б.Болор хийлээ.

Бүтээл А4 хэмжээтэй, 301 нүүртэй, нийт 240 өнгөт зурагтай.