Багшийн хавтас

“АЧ” АУИС-ийн сургалтын технологи, менежментийг боловсронгуй болгож, багшийн заах арга зүй, оюутны суралцах үйл явцыг тасралтгүй хөгжүүлэн, эрүүл мэндийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, чадвар, хандлагатай эмч, мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааны хяналт, удирдлагын тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багш оюутнуудын сургах, сурах хариуцлагыг дээшлүүлэх, оюутны бие даасан бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэн сургалтын технологийг сайжруулах, багшийн ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, өөрийн эрдэм судлалын ажлын сайжруулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээртодорхой төлөвлөгдсөн ажлыг зохион байгуулан ажиллах хэрэгтэй. 

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхийн тулд багш өөрийн ажлын төлөвлөгөө боловсруулан  БАГШИЙН ХАВТАС  үүсгэж мөрдлөгө болгон ажиллах нь зүйтэй.

“АЧ” АУИС-ийнБАГШИЙН ХАВТАСдараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  1. Багшийн танилцуулга
  2. Багшийн ажлын төлөвлөгөө, тайлан
  3. Багшийн заадаг хичээлийн хөтөлбөр, стандарт
  4. Багшийн нэгж хичээлийн боловсруулалт  /лекц, дадлагын хичээл/, Багшийн журнал
  5. Багшийн лекц, дадлагын хичээлийн үзүүлэн, тараах материал,  ном сурах бичиг, гарын авлагын жагсаалт - /эх хувь/
  6. Оюутны мэдлэг эзэмших үйл явцыг үнэлэх арга,сорилын  сан, сорилын сонголт, сорилд тавигдах шаардлага
  7. Багшийн мэргэжлийн болон эрдэм шинжилгээний ажил, бүтээл, багшийн хөгжил, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, төсөл
  8. зөвлөгөө

I. Багшийн танилцуулга:

  • Анкет  /загварын дагуу/
  • Бичиг баримтын хуулбар /иргэний үнэмлэх, дипломын хуулбар/
  • Мэргэжил дээшлүүлсэн байдал /гэрчилгээ, үнэмлэхний хуулбар/
  • Бусад бичиг баримт

II. Багшийн ажлын төлөвлөгөө, тайлан:

  • Тухайн хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөө /тэнхимээр баталгаажсан байх/  /Тэнхимээр баталгаажсан байх/
  • Ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх тайлан  /Тэнхимээр  баталгаажсан байх/
  • Багш ажлын тайлангаа  дараах 3 чиглэлээр бичнэ.  Үүнд:
  1. Сургалт, заах арга зүй
  2. Эрдэм шинжилгээний ажил
  3. Мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээ

III. Багшийн заадаг хичээлийн хөтөлбөр, стандарт:

  • Тухайн хичээлийн жилийн танхимын сургалтаар биелүүлбэл зохих цагийн ноогдол  /СБЗА-р баталгаажсан байх/
  • Хичээлийн хөтөлбөр /СБЗА-р баталгаажсан байх/
  • Хичээлийн стандарт /СБЗА-р баталгаажсан байх/

Багшийн нэгж хичээлийн боловсруулалт, арга зүй, технологи  /лекц, дадлага/