Аттестатчилал

“АЧ” АУИС-ийн  багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажлыг үнэлэх, цаашид хөгжүүлэх зорилгоор аттестатчилалыг 3 жил тутамд зохион байгуулан явуулж байна.

Бид Аттестатчилалыг дараах эрх зүйн орчинд, доорх зорилго, зорилтуудын хүрээнд явуулдаг.

 

  1. АТТЕСТАТЧИЛАЛЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ЗОРИЛГО, ЗОРИЛТ

I - 1. Аттестатчилалын эрх зүйн орчин.

 

*        Дээд боловсролын сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлага

*        “АЧ” АУДС-ийн  багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажлыг үнэлэх журам

*        Аттестатчилал  - /Багшийн ажлыг үнэлэн дүгнэх/

I - 2. Аттестатчиллын  зорилго, зорилт:

  • Дээд боловсролын сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлагын хэрэгжилтийг тодорхойлох 
  •  “АЧ” АУДС-ийн  багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажлыг үнэлэх
  • Багш тухайн албан тушаалын зэрэглэлд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоох
  • Цаашид тухайн багшийн албан тушаалын  зэрэглэлийг ахиулах, бууруулах
  • Зарим зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх 

 

  1. АТТЕСТАТЧИЛАЛЫН АГУУЛГА, ЧИГЛЭЛ, АРГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

II-1. Багшийн ажлын нэгдсэн үнэлгээний агуулга

  1. Багшийн ажлыг дараах 3 чиглэлээр үнэлнэ. Үүнд:
    1. Сургалт, заах арга зүй;
    2. Эрдэм шинжилгээний ажил;
    3. Мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээ.
  2. Багшийн ажлын нийт гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыг 100 оноогоор дүгнэх ба багшийн ажлын 3 чиглэлээр дараах хүснэгтэнд заасан хэмжээтэй байна.

 

Багшийн албан

тушаалын

 зэрэглэл

Сургалт, заах арга зүй

Эрдэм шинжилгээ

Мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээ

Дээд сургууль

50

30

20

 

 

  1. Эдгээр чиглэлийг дотор нь үйл ажиллагааны тодорхой хүрээгээр дэд хэсгүүдэд хуваах бөгөөд тэдгээрийн үнэлгээний оноонд эзлэх хувь нь албан тушаалынзэрэглэлээс хамаарахгүй тогтмол байна. (Жишээ нь: дэд профессорын ажлын үнэлгээнд Сургалтын технологи болон хэрэглэгдэхүүнийг шинэчлэх гэсэн дэд хэсэгт хамгийн ихдээ 10.5 оноо ноогдох ба түүний дотор буй 3.1.6.-д заасан ажилд тухайлан хэдэн оноо өгөх нь мэргэжлийн удирдлага болон комиссын мэдлийн асуудал байна). Харин дэд хэсэгт дурдсан ажлуудыг бүгдийг нь хийсэн байхыг багшаас шаардаж болохгүй.

 

II-2. Багшийн ажлыг үнэлэх чиглэл

  1. Сургалтын технологи

Сургалтын зорилго, зорилт агуулга

  1. Танхимийн сургалтыг зохион байгуулах;
  2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, судлагдахууны хөтөлбөр, цахим сургалтын хэрэглэгдэхүүн шинээр боловсруулах, шинэчлэх;
  3. Үйлдвэрлэлийн дадлага удирдах;
  4. Сургалтын агуулгын боловсруулалт хийхэд багаараа ажиллаж хэвших.
  5. Оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн (интернет, мэдээллийн технологи, дууриах (симуляци), асуудал шийдвэрлүүлэх, тоглоомын арга, тодорхой тохиолдлын жишээлсэн судалгаа (кейс) г.м) сургалтын шинэлэг арга барил нэвтрүүлэх.
  6. Судлагдахууны зорилго, агуулгыг модулиар төлөвлөн боловсруулалт хийх.

Сургалтын хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг шинэчлэх

  1. Сургалтын хэрэглэгдэхүүнийг нээлттэй эхийн боловсролын (OCW) агуулга, загвараар боловсруулах (тухайн судлагдахууны лекц, семинар /дадлага/-ыг бүрэн хамруулах);
  2. Шинэ хэлбэрийн ажил, туршилт санаачлан сургалтын арга зүйг өөрчлөн сайжруулах;
  3. Лекц, семинарыг зорилго, агуулгын уялдааг шинэчлэх боловсруулж турших.
  4. Оюутан бие даан суралцахад зориулсан нэмэлт хэрэглэгдэхүүн боловсруулах;
  5. Лабораторийн ажил, үзүүлэн шинэчлэх, шинээр боловсруулах, программ хангамж бичиж, зүгшрүүлэх;
  6. Сургалтанд дэвшилтэт арга барил, техник хэрэгсэл ашиглах;
  7. Сургалт, судалгааны мэдээлэл, сургалтын багц хэрэглэгдэхүүнийг электрон хэлбэрт шилжүүлэн сургуулийн цахим хуудсанд байрлуулж, оюутанд нээлттэй хэрэглүүлэх боломж олгох зэргээр сургууль-багш-оюутан хоорондын цахим харилцааны боломжийг өргөтгөх.

Оюутантай ажилласан байдал

  1. Оюутны бие даан суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
  2. Сургалтын бус цагаар тодорхой хуваариар оюутанд зөвлөгөө өгөх;
  3. Курс, дугуйлан удирдах;
  4. Оюутны мэдлэг, чадварыг үнэлсэн арга, улирлын ба дундаж дүн, амжилт, чанар;
  5. Судлагдахууны зорилго агуулгад тохируулан оюутныг мэдлэг, чадварын үнэлгээнд хэрэглэсэн сорилго, бусад аргыг баяжуулах;
  6. Реферат, гэрийн уншлага, бие даалт шалгах зэрэг хэлбэрээр танхимын сургалтаас бусад цагаар суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх, бүтээлийн сангаар үнэлэх зэргээр суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, явцын болон улирлын шалгалт авах.

Даалгаварт болон бусад ажил

  1. Бакалаврын оюутны судалгааны ажил болон магистр, докторын дипломын ажилд шүүмж өгөх, болзлын шалгалт авах комисст ажиллах;
  2. Гарын авлага бичих, лабораторийн ажил тавих, шинэчлэх зэрэг сургалттай холбоотой аливаа даалгаварт ажил гүйцэтгэх;
  3. Сургалтын арга технологийг боловсронгуй болгох, шинэчлэхтэй холбоотой тусгайлсан даалгавар гүйцэтгэх;
  4. Элсэлт, төгсөлтийн ажил зохион байгуулахад оролцох;
  5. Сургалтын технологийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэх.

 

  1. Эрдэм шинжилгээний ажил

Хамтын бүтээлд оруулсан хувь нэмрийг зохиогч нараар ялган тодотгосон байх шаардлагатай. Ийм бололцоогүй нөхцөлд тухайн сургуулийн багшийн орон тоо, ажлын үнэлгээний журмын зохих заалтыг жишиг болгоно. Өмнөх аттестатчиллаар тайлагнасан судалгаа, шинжилгээний бүтээлийг үнэлгээнд тооцохгүй. Харин их хэмжээгээр шүүн засварласан бүтээлийг тэр тухай тайлбартайгаар оруулж болно.

Эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл

  1. Тухайн судалгааны салбарын индекстэй сэтгүүл, индексгүй боловч мэргэжлийн түвшинд /peer-review/ хянагддаг сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх;
  2. Олон улсын хуралд уригдсан болон аман илтгэл, үзүүлэн илтгэл (poster) тавих, илтгэлээ хураангуйд хэвлүүлэх;
  3. Улсын хэмжээний хуралд аман илтгэл болон үзүүлэн илтгэл тавих, илтгэлээ хураангуйд хэвлүүлэх;
  4. Сургуулийн хэмжээний хуралд илтгэл тавих;
  5. Монограф хэвлүүлэх, докторын болон шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл туурвих;
  6. Сурах бичиг, гарын авлага бичих, орчуулах;
  7. Зохиогчийн эрхээр баталгаажуулсан бүтээл гаргах.

Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажил, оюуны емчийн бүтээл

  1. Шинэ бүтээл, оновчтой санал гаргаж, эрхийн хамгаалалт хийлгэх, патент, стандарт, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зохиогчийн эрх авах, үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэх;
  2. ШУТС-ийн санхүүжилттэй төсөл, сэдэвт ажил, инновацийн төсөл удирдах, гүйцэтгэх;
  3. Төр, засгийн байгууллага, аж ахуйн нэгж, Монгол дахь олон улсын байгууллагын гэрээт, захиалгат болон их дээд сургууль, коллежээс санхүүжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил удирдах, гүйцэтгэх;
  4. Гадаадын сургууль, байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  5. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр сургуульд мөнгөн болон материаллаг хөрөнгө оруулалт хийх.

Эрдэм шинжилгээний бусад ажил

  1. Эрдэм шинжилгээний их семинар, мэргэжлийн семинар удирдах, оролцох, илтгэл тавих;
  2. Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх;
  3. Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр ажиллах;
  4. Мэргэжлийн сурах бичиг, монограф, орчуулгын бүтээл редакторлах;
  5. Стандарт /MNS/ боловсруулж, батлуулах;
  6. Гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэлд шүүмж бичих;
  7. Оюутан, магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж илтгэл бэлтгүүлэх (ажлуудын хувийг хавсаргана);
  8. Оюутныг дагуулан сургах, эрдэм шинжилгээний дугуйлан удирдах;
  9. Докторантын зөвлөхөөр ажиллах;
  10. Эрдэм шинжилгээний бүтээлд бичгээр шүүмж өгөх;
  11. Эрдэм шинжилгээний хялбаршуулсан болон сурталчилгааны өгүүлэл хэвлүүлэх;
  12. Эрдмийн зэрэг хамгаалуулах, судалгааны бүтээлийг шүүн хэлэлцэх эрдмийн болон экспертийн зөвлөлд ажиллах;

 

  1. Мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээ

Мэргэжлийн үйлчилгээ

  1. Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр мэргэжлийн зөвлөгөө өгөх;
  2. Төлбөрийн чадваргүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
  3. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр анагаах ухааны чиглэлээр сурталчилгаа хийх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
  4. Зөвлөхөөр ажиллах, урилгаар лекц унших;
  5. Нийгэм, ард иргэдийн дунд сургуулийн нэр хүндийг өргөхөд хувь нэмэр оруулахуйц бусад ажил гүйцэтгэх;
  6. Сургуульд тодорхой хэмжээний орлого оруулах ажил гүйцэтгэх;

 

Нийгмийн үйлчилгээ

  1. Сургалтын үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавих, үнэлгээ, санал өгөх;
  2. Эрдэм шинжилгээний лаборатори, кабинет, тоног төхөөрөмж, мэдээллийн сан хариуцан ажиллах;
  3. Сургалтын алба, тэнхимийн эрхлэгч/профессорын багийн ахлагчийн даалгавраар багшийн хичээлд сууж, зөвлөгөө өгөх эсвэл багшийн хичээлд сууж, дагалдан суралцах;
  4. Сургуулийн захиргааны шийдвэрээр заавар, дүрэм, журам, бусад баримт бичиг боловсруулах, хяналт шалгалтанд оролцох, оюутны байгууллага, номын сангийн үйл ажиллагаанд туслах;
  5. Улсын болон сургууль, тэнхимийн хэмжээнд олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, комисст ажиллах;
  6. Мэргэжлийн холбоод, комисс, зөвлөлд томилолтын болон сонгуульт албан тушаал гүйцэтгэх;
  7. Зөвлөх багшаар ажиллах, оюутны соёл, олон нийтийн ажил зохион байгуулах зэргээр суралцагчдын хүмүүжил, төлөвшлийн ажилд оролцох:
  8. Олон улсын болон улсын хэмжээний хурал, уулзалт семинар зохион байгуулах;
  9. Сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллах;
  10. Өөрийн мэргэжлийн салбарт гарсан шинжлэх ухааны шинэ нээлт, ололт амжилттай танилцаж, түүнийг зааж буй хичээлдээ ашиглах;
  11. Мэргэжлийн болон спорт, урлагийн хамтлаг удирдах, уралдаан тэмцээнд оролцуулах.
  12. Өдөр тутмын сонин, хэвлэлд өгүүлэл, нийтлэл хэвлүүлэх;
  13. Сургууль, шинжлэх ухааны болон бусад байгууллагад зөвлөхөөр болон удирдах зөвлөлд сонгогдон ажиллах;
  14. Урлаг, уран сайхны зохиол, бүтээл туурвих, бүтээлийн үзэсгэлэн гаргах.

Сургуулийн хамтын үйл ажиллагаа, олон нийт, соёл, боловсролын үйл хэрэгт ямар үүрэгтэй, хэрхэн оролцсоноо зохих баримтаар тайлагнана.

 

II-3. Багшийн ажлын нэгдсэн үнэлгээний арга

  1. Багшийн нийт гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыг үнэлэх үндсэн 3 чиглэлээр үнэлгээний шалгуур үзүүлэлт нь дараах хүснэгтэнд заасан чиглэлтэй байна

4.1.1. Дээд сургуулийн профессорын ажлын шалгуур үзүүлэлт

Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж дипломын болон бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно.

 

Ажлын байрны үндсэн зорилго

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Сургалтын технологи

  1. Тэнхимийн бакалавр, магистрын түвшний сургалтын хөтөлбөр, технологи нийгмийн болон мэргэжлийн салбарын хөгжлийн чиг хандлага, даяарчлал, мэдээлэл технологийн хөгжлийн чиг хандлагад нийцэж байгаад тухайн тэнхимийн багш нар, сургуулийн сургалтын алба, эрдмийн зөвлөлийн гишүүдийн сэтгэл ханамж 80% доошгүй байна
  2. Бүх түвшний оюутнуудын сэтгэл ханамж 80%-аас доошгүй байна

Эрдэмшинжилгээнийажил

  1. Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, бүтээлээ хэвлүүлсэн талаарх бичиг баримт, үнэмлэх, гэрчилгээтэй байна
  2. Бакалавр, магистрын эрдэм шинжилгээний ажлын чиглэл, үр дүн нь салбарын хэрэгцээ шаардлагад нийцэж байгаад тухайн тэнхмийн багш нар, сургалтын алба, эрдмийн зөвлөлийн гишүүдийн сэтгэл ханамж 80% доошгүй байна

Мэргэжлийн банийгмийн ажил

  1. Багшийн мэргэжлийн ажил үйлчилгээнд тухайн тэнхмийн багш нар, сургалтын алба, эрдмийн зөвлөлийн гишүүдийн сэтгэл ханамж 80% доошгүй байна
  2. Нийгмийн ажлын чиглэлээр хамтран ажилласан байгууллагын сэтгэл ханамж 90% доошгүй байна

 

  1. Дээдсургуулийндэдпрофессорын ажлыншалгуур үзүүлэлт

 

Ажлын байрны үндсэн зорилго

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Сургалтын технологи

  1. Тэнхимийн бакалаврын, магистрын түвшний сургалтын хөтөлбөр, технологи нийгмийн болон мэргэжлийн салбарын хөгжлийн чиг хандлага, даяарчлал, мэдээлэл технологийн хөгжлийн чиг хандлагад тухайн тэнхимийн багш нар, салбар сургуулийн сургалтын алба, эрдмийн зөвлөлийн гишүүдийн сэтгэл ханамж 80% доошгүй байна
  2. Бүх түвшний оюутнуудын сэтгэл ханамж 80%-аас доошгүй байна

Эрдэм шинжилгээний ажил

  1. Үндэсний хэмжээний болон сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, бүтээлээ хэвлүүлсэн талаарх бичиг баримт, үнэмлэх, гэрчилгээтэй байна
  2. Магистр, докторын эрдэм шинжилгээний ажлын чиглэл, үр дүн нь салбарын хэрэгцээ шаардлагад нийцэж байгаад тухайн тэнхмийн багш нар, сургалтын алба, эрдмийн зөвлөлийн гишүүдийн сэтгэл ханамж 80% доошгүй байна

Мэргэжлийн ба ниигмиин ажил

  1. Багшийн мэргэжлийн ажил үйлчилгээнд тухайн тэнхимийн багш нар,сургалтын алба, эрдмийн зөвлөлийн гишүүдийн сэтгэл ханамж 80%доошгүй байна
  2. Нийгмийн ажлын чиглэлээр хамтран ажилласан байгууллагынсэтгэл ханамж 90% доошгүй байна

 

 

 

 

  1. Дээд сургуулийн ахлах багш/багшийн ажлын шалгуур үзүүлэлт

 

Ажлын байрны үндсэн зорилго

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Сургалтынтехнологи

  1. Бакалаврын сургалтын хөтөлбөр, технологи нь нийгмийн болон мэргэжлийн салбарын хөгжил, даяарчлал, мэдээлэл технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн байгаад тухайн тэнхимийн багш нар, салбар сургуулийн сургалтын алба, эрдмийн зөвлөлийн гишүүдийн сэтгэл ханамж 80% доошгүй байна
  2. Бакалаврын түвшний оюутнуудын сэтгэл ханамж 80%-аас доошгүй байна

Эрдэмшинжилгээнийажил

  1. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, бүтээлээ хэвлүүлсэн талаарх бичиг баримт, үнэмлэх, гэрчилгээтэй байна

Мэргэжлийн банийгмийн ажил

  1. Багшийн мэргэжлийн ажил үйлчилгээнд тухайн тэнхмийн багш нар, сургалтын алба, эрдмийн зөвлөлийн гишүүдийн сэтгэл ханамж 80% доошгүй байна
  2. Нийгмийн ажлын чиглэлээр хамтран ажилласан байгууллагын сэтгэл ханамж 90% доошгүй байна

 

  1. Дээдсургуулийндадлагажигчбагшийнажлыншалгуур үзүүлэлт

 

Ажлын байрны үндсэн зорилго

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Сургалтын технологи

  1. Бакалаврын сургалтын хөтөлбөр, технологид тухайн тэнхимийн багш нарын сэтгэл ханамж 80% доошгүй байна
  2. Бакалаврын түвшний оюутнуудын сэтгэл ханамж 80%-аас доошгүй байна

Эрдэмшинжилгээний

ажил

  1. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, бүтээлээ хэвлүүлсэн талаарх бичиг баримт, үнэмлэх, гэрчилгээтэй байна

Мэргэжлийн банийгмийн ажил

  1. Багшийн мэргэжлийн ажил үйлчилгээнд тухайн тэнхимийн багш нар, сургалтын алба, эрдмийн зөвлөлийн гишүүдийн сэтгэл ханамж 80% доошгүй байна
  2. Нийгмийн ажлын чиглэлээр хамтран ажилласан байгууллагын сэтгэл ханамж 90% доошгүй байна

 

  1. Багшийн ажлын үнэлгээг хичээлийн жилийн туршид тодорхой хуваарийн дагуу
    • Өөрийн үнэлгээний тайлан;
    • Оюутны үнэлгээ;
    • Тэнхимийн эрхлэгч/профессорын/ удирдлагын/ үнэлгээ
    • Комиссын үнэлгээ гэсэн хүрээгээр явуулна.
  2. Багшийн гүйцэтгэх ажлын үндсэн төрөл, ажлыг үнэлэгчид, тэдний үнэлгээний дүнд эзлэх хувийг дараах хүснэгтэд харуулав.

 

Гүйцэтгэх ажлын төрөл

Оюутны үнэлгээ

Комиссын үнэлгээ

Удирдлагын үнэлгээ

a. Сургалтын технологи

40%

30%

30%

b. Эрдэм шинжилгээ

-

55%

45%

c. Мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээ

-

40%

60%

 

 

  1. Үнэлгээг дараах аргачлалын дагуу явуулна.
  2. Багш нь хийж гүйцэтгэсэн ажлаа үнэн зөв үнэлүүлэх үүднээс дэлгэрэнгүй тайлан бичиж, нотлох баримтуудыг хавсаргана. Багшийн ажлыг комисс, мэргэжлийн удирдлага үнэлэхдээ тайлан, хавсаргасан материалд голлон үндэслэнэ.
  3. Оюутны үнэлгээг сүүлийн 3 жилийн санал асуулгын дунджаар гаргана. Оюутны санал асуулгыг сургалтын албанаас боловсруулсан асуулгын хуудсаар авах бөгөөд асуулгын эх материалыг сургалтын алба хадгалж, үр дүнгийн хамт тухайн багшид шалгалтын дүн гарсны дараа өгнө.
  4. Аттестатчилалд орж буй багшийн тооноос хамааран сургуулийн комисс 3-5 хүнтэй байх болно.
  5. Багш тэнхим/
  6. профессорын багийн хамт олны өмнө ажлын тайлангаа тавьж, нээлттэй хичээл хийнэ. Багшийн ажилд хамт олны өгсөн үнэлгээг протоколоор үйлдэн тайлангийн материалд хавсаргана.

 

II-4.   Багшийн ажлын үнэлгээний үйл ажиллагаа

  1. Багшийн ажлыг жилийн турш үнэлэх үйл ажиллагааг дараах шат дарааллаар явуулна. Үүнд:
    1. Багш хичээлийн жилийн эхнээс үнэлгээний чиглэл бүрээр хийх гол ажлын агуулгыг багтаасан төлөвлөгөө гаргаж ажиллана.
    2. Багш гүйцэтгэсэн ажлынхаа тайланг загварын дагуу бичиж, зохих хавсралтуудын хамт тэнхимийн эрхлэгч/профессорын багийн ахлагчид өгнө. Тэд багшийнхаа тайланг нарийвчлан судалж, тодорхойлолт (нэг хуудас орчим) гаргана.
    3. Оюутны үнэлгээг улирал бүрийн эцэст шалгалт эхлэхээс өмнө сургалтын албанаас зохион байгуулан авч, дүнг нэгтгэн улирлын шалгалтын дүн гарснаас хойш тэнхим/профессорын багт хүргүүлнэ. Оюутны үнэлгээний эх хувийг харьцуулсан судалгааны материал болгон ашиглах ба нэг жил хадгална.
    4. Багшийн эрдэм шинжилгээний ажлыг үнэлэхдээ өмнөх аттестатчиллаас хойших хугацаагаар авч үзнэ.
    5. Мэргэжлийн удирдлагын үнэлгээг тэнхимийн эрхлэгч/профессорынбагийн ахлагчхийнэ.
    6. Комисс багшийн үндсэн үйл ажиллагааны чиглэл бүрт өөрсдийн үнэлгээ өгч, улмаар оюутны болон удирдлагын үнэлгээтэй нэгтгэн багшийн нэгдсэн үнэлгээг гаргана. Ажлын гүйцэтгэлд комиссын зүгээс үнэлгээ өгөхдөө багшийн өөрийн үнэлгээний тайлан, мэргэжлийн онцлог, ажлын чанарыг голлон анхаарна.
    7. Аттестатчиллын үр дүнгээр нь тухайн багшийн албан тушаалын зэрэглэлийг ахиулах/бууруулах, цалингийн шатлалыг өөрчлөн тогтоох, хөдөлмөрийн гэрээг сунгах/цуцлах, багш нарын үйл ажиллагааны ололттой болон анхаарвал зохих асуудлын талаар комиссын тайлан бичиж, сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн, багш бүрийн талаар дүгнэлт шийдвэр гаргуулна.

 

  1. Нэгдсэн үнэлгээний үр дүнг тооцох

Аттестатчилал нь тодорхой хугацаанд багшийн хийж гүйцэтгэсэн ажлын бүтээл, үр дүнг үнэн бодитой үнэлэх замаар түүний үйл ажиллагааны ололт, дутагдал, цаашид удирдлага болон багшийн зүгээс анхаарах асуудлуудыг илрүүлэн гаргах чухал арга хэрэгсэл болохын хувьд энэ ажлын үр дүн нь багшийг дэмжиж урамшуулах эсвэл хариуцлага тооцох үндсэн шалгуур юм.

  1. A(90-100): Ийм үнэлгээ авсан багшийн ажлын үр дүнг хангалттай сайн гэж үзэх бөгөөд түүний албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулж болно.
  2. В (80-89): Эрхэлсэн ажилдаа хангалттай тэнцэж байна гэж үзэх ба оноог харгалзан цалингийн шатлалыг ахиулж, урамшуулал олгож болно.
  3. С (70-79): Ажилдаа тэнцэж байна гэж үзэх ба гэхдээ багш аль үзүүлэлтээр бага оноотой үнэлэгдсэндээ дүгнэлт хийж цаашид анхаарч ажиллах ёстой.
  4. D(60-69): Ажлын үзүүлэлт хангалтгүй гэж үзэх ба албан тушаалыг нь нэг зэрэглэлээр бууруулна. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай бол сургууль, тэнхим/профессорын багаас тухайн багшид нэг жилийн хугацаатай даалгаварөгч, дараагийн хичээлийн жилийн аттестатчилалд дахин орох боломж олгоно. Энэ үндэслэлээр зэрэглэл буурсан багшийн хувьд дараагийн аттестатчиллын үр дүнгээр өмнөх зэрэглэлдээ дэвшин ажиллах эрх нь хадгалагдана. Дахин аттестатчилалд орохоос татгалзвал хөдөлмөрийн гэрээг цуцална.
  5. F(60-аас доош): Ажлын гүйцэтгэл нь зохих минимум шаардлагын түвшинд хүрээгүй, маш хангалтгүй ажилласан гэж үзнэ. Ийм үнэлгээ авсан багшийн хөдөлмөрийн гэрээг цуцална.
  6. Үнэлгээний тайланд заасан буюу шаардсан бичиг баримтыг өөрөө бүрдүүлж өгөөгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр аттестатчилалд хугацаандаа ороогүй, орохоос зайлсхийсэн багшийг D үнэлгээ авсантай адилтган үзэж албан тушаалын зэрэглэлийг нь бууруулна.

 

II-5. Багшийн ажлын тайлан бичих товч заавар:

Аттестатчилалд орж буй багш энэ загварыг баримтлан тайлангаа гаргахдаа дээрх үндсэн 3 төрлийн ажилд холбогдох зохих нотлох баримтуудыг бүрдүүлж хавсаргасан байна. Мөн цаашдын зорилт, төлөвлөсөн ажлаа бичиж, нэгдсэн үнэлгээнд ороогүй онцлог ажил, ажлынхаа дуусгасан болон явцын, төсөвлөсөн үр дүнг тусгасан тайлбар нэмж болно.

Овог нэр:                                                                                  ______________________

Тэнхим/профессорын баг:                                                            ______________________

Сургууль:                                                                                 ______________________

Албан тушаал:                                                                       ______________________

Тухайн албан тушаалд ажилласан жил:                                ______________________

Цалингийн эх үүсвэр:      Сургууиас                         __________________(... %)

 

Бусад (бичих)                                __________________(... %)

Тайлангийн үндсэн хэсэгт энэ журмын 3 дах зүйл буюу багшийн ажлыг үнэлэх чиглэлүүдийн дагуу

  • Сургалтын технологи
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил,
  • Мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний чиглэлээр гүйцэтгэсэн ажил гэсэн дэд хэсгүүд тус бүрээр гүйцэтгэсэн ажлаа тодорхой бичнэ.

Төгсгөлд нь боловсрол, мэргэжлийн болон гадаад хэл эзэмшсэн байдал, ажлын туршлага зэргийг багтаасан товч намтар (CV), бүтээлийн жагсаалт, ажлын төлөвлөгөө, зорилгоо тодорхойлон бичиж хавсарган, гарын үсгээ зурна.