Клуб нийгэмлэгүүд

“АЧ” АУИС-Д АЖИЛЛАДАГ ОЮУТНЫ КЛУБ, НИЙГЭМЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

д/д

Клуб нийгэмлэг

Үйл ажиллагааны чиглэл

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1

Оюутны холбоо

Оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалж, хүсэл сонирхол, байр суурийг илэрхийлэх, бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэн ажиллах.

1998

2

Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг

Оюутны бүтээлч санааг хөгжүүлж, өөрийгөө илэрхийлэх, нийгэмд идэвхитэй байр суурь эзэмших хүсэл эрмэлзэл бий болгон улмаар эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оруулж, оюуны өндөр чадавхи бүхий эмч мэргэжилтэн болж төлөвшихөд нь туслах

2001

3

Залуу мэс засалч клуб

Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон олон талын  мэдлэг боловсролтой, эрүүл мэндийн салбарт үргэлж шинийг  санаачлагч байх, мэс заслын чиглэлээр гарсан ололт амжилттай танилцах, мэс заслын дадлага хийх боломжыг гаргах

2006

4

“Free time” клуб

Оюутны англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх боломж олгох, англи хэлний чиглэлийн уралдаан тэмцээн зохион байгуулах

2002

5

Залуу эмгэг судлаач клуб

Эмгэг судлалын хүрээнд хүний бие мах бодийн эмгэг анатоми, физиологийг нарийвчлан гүнзгийрүүлэн судлах

2008

6

Төгс сэтгэхүй клуб

Морфологийн хичээлээр оюутнуудад нэмэлт мэдээллийг өгөх, сурах болон нийгмийн идэвхийг сайжруулах

2006

7

“Newwind biomedical” клуб

Биоанагаахын салбарт ямагт тэргүүлэгч байж тус чиглэлээр гарсан шинэ мэдээллийг цаг тухайд нь бусдад хүргэхийн зэрэгцээ боловсрол нийгмийн үйл хэрэгт бусдыг уриалан дуудах

2003

8

“DEBATE” клуб

Илтгэх ур чадварыг дээшлүүлэх тулд мэтгэлцээний онолын мэдлэг олгох, олон нийтэд хандсан хүмүүнлэгийн ажлыг идэвхитэйгээр зохион байгуулах оюутан залуусын сурах, суралцах хүсэл тэмүүлэлийг дээшлүүлэх

2009

9

Н.А.С-н оюутны нийгэмлэг

Нүүр ам судлалын салбарын оюутны идэвхи чармайлт, сурлагыг нь дээшлүүлэх үйл ажиллагаа явуулаад зогсохгүй сургуулийнхаа нийт оюутнуудын үйл ажиллагаатай нэгтгэн холбох

2009

10

Улаан загалмайн “Ачлал” клуб

Оюутан залуусыг хүмүүнлэгийн үйлсэд идэвхитэй оролцож,  хүнлэг энэрэнгүй үзэл бодлоор төлөвшүүлж, тэдний амьдралын чанарыг сайжруулж нийгэмд бодитой хувь нэмэр оруулах

2009

11

“FCS” клуб

1-р курсийн оюутнуудын химийн мэдлэгийг гүнзгийрүүлэх аливаа химийн процессуудыг атом молекулын түвшинд судлах

2005

12

“Акуген” клуб

Нөхөн үржихүй эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалын хичээлээр  гүнзгийрүүлэн суралцах  онолын мэдлэгийг практик мэдлэгтэй холбох

2008

13

“Эм судлаач оюутан”

Оюутнуудын эм судлалын хичээлийн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр гарч ирж байгаа эмийг судлах, эм судлалын шинжлэх ухаантай холбоотой судалгаа шинжилгээ хийх

2010

14

Казак оюутны клуб

Казак оюутнуудыг дэмжих, хэлний бэрхшээл болон нийгмийн асуудлыг шийдэхэд тусламж үзүүлэх, Казак үндэсний соёлыг бусдад таниулах,

2011

15

“Achfashoin” клуб

Нийт оюутнуудын гоо зүй болон гоо сайхны мэдрэмжийг өндөрсгөх. Харилцаа хандлага, соёлыг төлөвшүүлэх, бие хүний төлөвшилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах

2012

16

“Nursing club”

Сувилахуйн шинжлэх ухааны хүрээнд, сувилахуйн салбарт суралцагсдын бие даасан болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, суралцагсдын мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлж чадварлаг сувилагч бэлтгэх

 

2008

17

“Педиатри” клуб

Хүүхдийн эмч болох хүсэл эрмэлзэлийг нэгтгэх, оюутны мэдлэг чадварыг дээшлүүлэх, эмч болгон төлөвшүүлэх, ерөнхий мэргэжлийн эмчээр суралцаж буй оюутнуудын хүүхдийн эмчилгээний талаарх мэдлэгийг батжуулах, хүүхдийн анагаахын сургалтын чанарыг  дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох

2010

18

“Evolution” клуб

Эмгэг судлалын тэнхимийн дэргэдэх удам зүй, дархлаа судлалын эрдэм шинжилгээний клуб-Иммуногенетик, генетикийн судалгааны ололт амжилттай танилцахын зэрэгцээ шинэ судалгааны арга аргачлалыг эрэлхийлэн, ирээдүйн мэдлэг, ур чадвартай боловсон хүчин болон төлөвшихөд оршино.

2010

19

“Futurm” клуб

Нүүр ам судлалын салбар дахь эрдэм шинжилгээний ажил хийж байгаа оюутнуудыг дэмжих, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, сургуулиа бусдад таниулах сурталчлах, шүдний цоорлыг бууруулах зорилгоор нийгэм уруу чиглэсэн олон нийтийн ажил зохион байгуулах

2014