Оюутны дотуур байр

  • 200 ортой Оюутны дотуур байранд Анагаахын салбараас 84 оюутан амьдарч байна. Амьдарч буй оюутнуудын тав тухыг хангах үүднээс өрөө бүрт хоолны ширээ-1, сандал-4, 15 оюутны дунд–1 хөргөгч,  номын шүүгээ-1, өрөө бүр 4 ортой бөгөөд нэг оюутанд 3-7м2 талбай ногдож байна.
  • Оюутны дотуур байранд өндөр хурдны интернэт, 40 суудалтай уншлагын танхим, хоол бэлтгэх гал тогооны 2 өрөөтэй, угаалгийн 5 машинтай.
  • Оюутны байрны төлбөр 2013-2014 оны хичээлийн жилд 470000 төгрөг байсан бол энэ хичээлийн жилд төлбөр 550000 төгрөгийн төлбөртэй байна.

ОЮУТНЫ БАЙР АЖИЛЛУУЛАХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг  үндэслэл:

Тус сургуулийн оюутан тав тухтай амьдрах, амжилттай суралцах, өөрийгөө  хөгжүүлэх орчин нөхцөлийг хангах зорилгоор дотуур байрыг ажиллуулна.

Хоёр.Зохион байгуулалт:

  1. Оюутны байр нь тухайн хичээлийн жилд 150 хүртлэх оюутан хүлээн авч  байрлуулах хүчин чадалтай байна.
  2. Оюутны байр нь хичээлийн жилийн 8-р сарын 25-наас дараа жилийн 6-р сарын 30 хүртэл  оюутнуудыг хүлээн авч  үйл ажиллагаа явуулна.
  3. Нэг, хоёрдугаар дамжааны болон бүтэн өнчин, амьдрлын баталгаажих  түвшингээс доогуур амьдралтай өрхийн хүүхэд, сургуулийн болон олон нийтийн байгууллагын ахлагч оюутнуудыг байраар хангахад түлхүү анхаарна.
  4. Байранд орох оюутнууд хүсэлтээ оюутны албанд гаргаж улмаар байрны  багшид бүртгүүлж шийдвэрлүүлнэ.
  5. Байрны төлбөрөө бэлнээр тушаах буюу сургуулийн дансанд шилжүүлж баримтаа байрны багшид өгч бүртгүүлэн амьдрах өрөөгөө хүлээн авна.
  6. Байрны багш байранд амьдрах оюутнуудын хурал зохион байгуулан байрны зөвлөлийг сонгож батлана.
  7. Байрны зөвлөл  5-7 хүний бүрэлдэхүүнтэй байж болно.
  8. Байрны зөвлөл нь  байрны даргын удирдлаган дор ажиллана.
  9. Байрны зөвлөлийн зэрэгцээ байрны оюутны зөвлөлтэй байж болно.
  10. Байрны оюутны зөвлөлийн дарга нь байрны зөвлөлийн бүрэлдэхүүнд байна.
  11. Байрны зөвлөлийн ажиллах журмыг  зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн баталж мөрдөж ажиллана.
  12. Байрны багш оюутнуудыг хүлээн авч сургуулийн захиргааг төлөөлөн гэрээ хийж батлуулан ажиллана.
  13. Байрны төлбөрийг жил бүр сургуулийн  удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

Гурав. Байрны зөвлөлийн үүрэг:

  1. Оюутнуудын байранд амьдрах нөхцөл бололцоогоор хангаж ор, шүүгээ, сандал, ширээ, өлгүүр, хогийн сав бусад зүйлсийг картаар хүлээлгэн өгнө.
  2. Байрны оюутнуудын шаардлагатай асуудлыг дотроо хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй асуудлыг оюутны албаар дамжуулан сургуулийн захиргаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.
  3. Байрны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал /халуун ус, гал тогоо, угаалга, цахилгаан, ОО, уншлагын заал гэх мэт/ бусад  үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаас гадна байрны дотоод дүрэм,сургуульд мөрдөгдөж буй бусад  журам, төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих мөрдүүлэхэд анхаарч ажиллана.
  4. Байрны оюутнуудын дунд чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээг зохион явуулна.
  5. Шаардлагатай үед халдваргүйтэл, ариутгалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээс гадна хувиарийн дагуу байранд их цэвэрлэгээг тогтмол хийлгэнэ.
  6. Жилийн эцэст тэргүүний өрөө байр шалгаруулж урамшуулал үзүүлнэ.

Дөрөв.Байрны зөвлөлийн эрх:

  1.  Байрны оюутнуудыг нэгдсэн удирдлагаар хангаж олон нийт хүмүүжлийн ажилд татан оролцуулах.
  2. Байрны зөвлөл, байрны оюутнуудын хамтарсан хурлыг 2 сар тутамд хийж гарсан санал хүсэлт,шүүмжлэлийг шийдвэрлэх цаашид сургуулийн захиргаанд уламжлах.
  3. Байрны зөвлөлийн гишүүд сайн ажилласан бол эхний ээлжинд  дараагийн хичээлийн жилд байранд орох.
  4. Байрны оюутнуудад зарчимч шаардлага тавих.

Тав. Байрны оюутнуудын үүрэг.

  1. Байрны төлбөрөө байранд орох үедээ бүрэн тушаасан байна.
  2. Байрны дотоод дүрмийг ягштал мөрдөж амьдрах.
  3. Байрны эд хөрөнгийг ариг гамтай эдэлж зөв амьдрах.
  4. Эд хөрөнгийг эвдэлж хэмхлэх үрэгдүүлж алга болгосон тохиолдолд нөхөн төлүүлэх замаар сургуулийг хохиролгүй болгох.
  5. Байрнаас гарах бол байрны багшид 3 –аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж  эдлэж  хэрэглэж байсан  эд  хөрөнгөө  хүлээлгэн өгч тооцоо хийснээр  байрлах  хугацаа  дуусгавар болох.
  6. Байрны зөвлөлийн хувиарийн дагуу тогтмол их цэвэрлэгээ хийх.
  7. Байрны зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу жижүүр оюутан ажиллуулах.
  8. Байранд  амьдарч байгаа бусад оюутнуудтай ёс зүйтэй хүндэтгэлтэй хандах.
  9. Байрны зөвлөлөөс зохион байгуулж байгаа аливаа ажилд идэвхи санаачлагатай оролцох.
  10. Оюутнууд  өрөөнөөсөө  гарах  үедээ  цонхоо хааж  гэрлээ  унтраан цахилгаан  хэрэгсэлээ  салгаж  түлхүүрээ  харуулд  өгөх.
  11. Орой 23 цагаас өмнө байрандаа ирсэн байх.

Зургаа. Байрны оюутны эрх.

  1. Оюутны байрны аливаа асуудлаар  санал шүүмжлэл, хүсэлт гаргах шаардлага тавих .
  2. Оюутны байрны зөвлөлийг сонгох ,сонгогдох санал гаргах .
  3. Оюутны ар гэрийн хүмүүс /аав, ээж, ах дүүс гэх мэт/ алс холоос ирсэн тохиолдолд байрны багшийн зөвшөөрлөөр  байранд оруулах.

Долоо. Дотуур байранд хориглох зүйл.

  1. Байранд архи ууж  согтуурах, мансууруулах төрлийн бодис хэрэглэх, гаднаас согтуу ирэх, мөрийтэй тоглох.
  2. Байранд үймүүлж шуугих хөгжим дуу чанга тавих зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах
  3. Байрны багшийн болон харуул хамгаалалтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гадны хүн байранд оруулах, хонуулах хамтарч 7.1-д заасан үйл ажиллагаа явуулах.
  4. Байрны удирдлага, харуул хамгааалалтын ажилтан багш ажилчидтай ёс зүйгүй харьцах  тэдний тавьсан шаардлагыг үл хүндэтгэх.
  5. Байрны ариун цэврийн дэглэм журмыг зөрчих олон нийтийг хамарсан ажилд оролцохгүй байх.
  6. Байрны эд зүйлсийг эвдэх үрэгдүүлэх дур мэдэн зөөж бусдад шилжүүлэх, худалдан борлуулах.
  7. Байранд  их  хэмжээний мөнгө, үнэт зүйлс хадгалах
  8. Байрны гадна дотно хана, цонх, хаалган дээр элдэв зураг зурах, наах  зөвшөөрөлгүйгээр цоолж нүхлэх.
  9. Байранд амьтан авч ирэх, тэжээх
  10. Өрөөндөө  хоол хийх
  11. Өрөөндөө эсрэг хүйсний хүнтэй хонох, хонуулах.
  12. Байрны өрөө, хаалга,цонхыг зориулалтын бишээр ашиглах

Найм. Хариуцлага тооцох.

  1. Байрны дотоод дүрмийн 7.2, 7.4 , 7.5, 7.7, 7.8, 7.9, 7.10 дахь заалтуудыг зөрчсөн тохиолдолд нэг удаа байрны багш болон байрны зөвлөлийн зүгээс сануулах арга хэмжээ авна.
  2. Байрны дотоод дүрмийн 7.1, 7.3, 7.6, 7.11, 7.12 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд байрнаас шууд гаргах ба улмаар сургуулийн захиргаанд  танилцуулан сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна.