Сайн дурын үйл ажиллагаа

Нийгэмд чиглэгдсэн сайн дурын үйл ажиллагааны хүрээнд:

Сайн дурын үйл ажиллагаа нь хүн хүнээ туслэн дэмжиж байгаа сайхан сэтгэлийн үйлс юм. Сэтгэл зүрхний угаас туслалцаа үзүүлж байгаа учраас шан харамж хардаггүй. Хүн хүнийхээ төлөө цохилох сэтгэл зүрхнээс эх орондоо сайн үйл бүтээх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэл эхлэж байдаг.

Зорилго:

  • Бусдын амьдралд тохиолдсон зовлон бэрхшээл, асуудалд энэрэнгүй хандах, сэтгэл тавих, туслах
  • Анги хамт олон болон үе тэнгийхэнтэйгээ хамтран сайн үйлс хийх анхны туршлага эзэмших
  • Байгаль дэлхийгээ /газар, хөрс, шороо, уул, ус, ургамал, амьтан/ эрхэмлэн хайрлах, хамгаалах, ёс зүйтэй хандах
  • Сургууль, амьдран суугаа газрынхаа байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцох

“АЧ” АУИС-ийн багш ажилчид, оюутан залуус нэгдэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сайн дурын ажилаас дурьдвал:

  • Сонгинохайран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд жил бүрийн хүүхдийн баяраар /6 сарын 1/ бэлэг тарааж урлагын тоглолт үзүүлж баяр хөөр бэлэглэдэг.
  • Батсүмбэр дэхь асрамжийн газарт амьдардаг ахмадуудад эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор очиж даралт үзэх, угаалга цэвэрлэгээ хийх, усанд оруулах, урлагийн тоглолт үзүүлэх зэрэг олон төрлийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг.
  • Сонгинохайрхан дүүргийн улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч Цусны донорын өдөрлөг”-ийг сургууль дээрээ улирал тутам зохион байгуулдаг ба энэхүү үйл ажиллагаанд оролцох оюутан залуусын тоо нэмэгдсээр байна.

Оюутанд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааны хүрээнд:

Хичээлийн жилийн турш сургуулийн зүгээс болон оюутны алба, тэнхим, оюутны холбоо, нийгэмлэг клубууд хамтран оюутнуудын соёлжилт ёс суртахууныг сайжруулахад чухал ач холбогдолтой төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн.Үүнд:

  • “Ач” АУДС-д шинээр элссэн оюутны тангараг өргөх ёслолыг тус сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн
  • Клуб нийгэмлэгүүд үйл ажиллагаа сурталчилах, оюутнуудыг татан оруулах зорилготойгоор 7 хоногийн аяны үйл ажиллагаа явуулдаг.
  • Сувилахуйн салбарын оюутнуудаас жил бүр “Сувилагчдын өдөрт зориулж” ажил мэргэжлийн уралдаан зарлаж Анагаахын салбарын оюутнуудад орж буй сувилахуйн хичээлийн агуулгын дагуу АСТ тэмцээнийг уламжлан болгон зохиож ирсэн.
  • Нийт оюутнууд болон Анагаахын салбарын 2-р дамжааны оюутнуудын хүрээнд жил бүр сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг тогтмол зохиож ирсэн.
  • Эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой оюутнуудыг нэгтгэж багш нарын тусламжтайгаар судалгаа шинжилгээний ажилд сургаж “Сэтгэшгүй” эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулдаг.